Хакүхо М.Даваажаргал 12 дахь даваагаа авлаа

М.Амаржаргал / Спорт

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Точиношинг хүч, ур чадвараар илүүрхэн давснаар 12 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна. Тэд өмнө нь хоорондоо 27 удаа барилдсанаас ганц удаа л Их аварга унаж байжээ. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясүд унаснаар 9 даваа, 3 унаатай болсон бол Такаясү 10 даваа, 2 унаатай байна.

Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичиноров Асаноямагаар 11 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Эндогоор тав дахь даваагаа авлаа. Б.Мөнх-Оргил маргааш Чиёотайрюүтай учраа таарсан бөгөөд сүүлийн 3 барилдаанд давбал 50 хувийн амжилтаа үзүүлэх аж.

Хаврын тэмцээнийг 12 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо 12 даваатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров 11 даваа, нэг унаатай удаалж байна. Мөн озэки Такаясү, Гоэйдо нарын дөрвөн бөх 10 даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.


Сэтгэгдэл

Baatar [202.126.89.222] 2019-03-21 11:53:01

Ih avraga turuulne amjilt husie

Зочин [202.9.43.121] 2019-03-21 10:18:34

хакуко аварга одоо шууд түрүүлэх юм биш үү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.