Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Удвал нар өрсөлдөхөөр тохирсон уу

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны гишүүнийг сонгох Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр болно. Намуудын нэр хүнд, чадамжийг харуулах цаашлаад 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тус сонгуульд аль намаас хэн, хэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байна.

Уг сонгуульд эрх баригч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар нэр дэвших тохироог хийсэн гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Уг асуудлаар намуудын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт уулзаж эцсийн байдлаар тохирсон гэх мэдээлэл ч байна. Гэхдээ нэр дэвшигчдийг бүртгэхийн өмнө намууд нэр дэвшигчдээ өөрчлөхийг үгүйсгэхгүй.

Мөн Хотын даргад нэр дэвшээд ялагдсан НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун бие дааж нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байна.

Өмнө нь уг сонгуульд МАН-аас Хэнтийн Засаг дарга Н.Ганбямбыг өрсөлдөнө гэх яриа газар авсан ч өөрөө үгүйсгэсэн. Н.Ганбямба энэ талаар Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж болохгүй. Сонгогчдоор нь аймгийн Засаг даргыг нь унагах “гоё” менежмент ч цаана нь байж болно шүү дээ. 1996 онд ингэж унагасан гашуун туршлага бий. Тиймээс би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй” гэх албан ёсны тайлбараа өгсөн.

Харин АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, тус намын гишүүн М.Хүдэрбаатар нарыг нэр дэвших магадлалтай гэж байв. Эдгээр хүмүүс 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн ч ялагдсан. Харин АН энэ удаа дээрх гурваасаа Ж.Оюунбаатарыг сонгосон нь олон шалтгаантай биз.

Уг сонгуульд АН ялалт байгуулвал салхи эргэж буйг илтгэнэ. Үр дүнд нь АН УИХ дэх суудлынхаа тоог нэгээр нэмэх юм. Мөн УИХ-д бүлэгтэй болно. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарсан учраас АН УИХ-д бүлэггүй болоод байгаа билээ.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭГ ЖИЛ СУУХААС ИЛҮҮТЭЙ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОНЖООГОО ТООЦООЛСОН БОЛОЛТОЙ

Харин МАХН-аас Н.Энхбаяр уг сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн ч МАН-тай том тохироо хийсний үндсэнд татгалзсан гэх мэдэлэл байгаа юм. Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшвэл ялалт байгуулах магадлал өндөр учраас маш сайн тооцоо, судалгаатайгаар нэр дэвшигчээ тодруулах шаардлага МАН-д байсан. МАН-ын лидерүүд уг сонгуулиас халгасан гол шалтгаан нь Н.Энхбаяр. Хэрвээ МАН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт ялагдвал намдаа муу нэр, муухай хоч зүүлгэх учраас хэн нь ч Хэнтийд нэр дэвшинэ гэж зүрхэлж чадахгүй байлаа. Н.Энхбаярын хувьд ганц жил УИХ-ын гишүүнээр ажиллахаас илүү 2020 оны хонжоогоо бодож буй бололтой.

У.ХҮРЭЛСҮХ ӨНДӨР РЕЙТИНГТЭЭ НАЙДАВ УУ

Харин У.Хүрэлсүхийн шийдвэр олны анхаарлыг татаж байна. Түүнийг Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшихийг намынхан нь эртнээс шахаж байв. Харин У.Хүрэлсүх тухай бүрт нь татгалзаж ирсэн.

Харин энэ удаа нэр дэвшихээр шийдсэн нь Н.Энхбаяртай хийсэн тохироо, хувийн рейтингтээ найдсантай холбоотой байж мэдэх юм. Үүнээс гадна хэд, хэдэн шалтгаан бий.

НЭГДҮГЭЭРТ, Намынхан нь түүнийг “Том намын дарга, Ерөнхий сайдын хувиар өөрийн төрсөн нутагтаа нэр дэвшихийг шаардаж байгаа Тиймээс намын даргын хувиар нэр дэвшиж ялалт байгуулвал У.Хүрэлсүхийн нам доторх нэр хүнд өсч, 2020 оны зам нь засагдана. Ер нь маш олон давуу талтай. Харин эсрэгээрээ ялагдвал эрх баригч намын дарга, Ерөнхий сайд нөхөн сонгуульд ялалт байгуулж чадаагүй гэдгээрээ намын болоод өөрийнх нь нэр хүнд нь унахаас гадна албан тушаалаас нь буулгах асуудал хөндөгдөнө. Нам доторх байр, суурь нь ганхах юм.

ХОЁРДУГААРТ, У.Хүрэлсүх саяханы нэг өдөр давхар дээлний талаар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын сайд нар ард түмнээс сонгогдсон төлөөлөгч байх ёстой. Японд Засгийн газрын гишүүд нь бүгд иргэдээс сонгогдсон парламентын гишүүд байдаг” гэж ярьсан. Гэвч өөрөө 2016 оны сонгуульд өрсөлдөөгүй, УИХ-ын гишүүн биш. Энэ нь ч уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бололтой.

ГУРАВДУГААРТ, МАН тус сонгуульд залуу хүн нэр дэвшүүлэхгүй гэж тохирсон байна. Өмнө нь залуу хүн нэр дэвшиж ялалт байгуулсан ч гэмт хэрэгт нэр холбогдож намын нэр хүндийг унагасан учраас энэ удаа өөр сонголт хийхэд хүргэжээ.

Ямартай ч Н.Энхбаяр нэр дэвшихгүй учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялалт байгуулахдаа итгэлтэй байгаа бололтой.

ЗУРГААДУГААР САРЫН 4-НД НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛНА

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тус тойргийн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.

Эргэн сануулахад, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.236.138] 2019-04-05 12:47:52

Хэнтийн засаг дарга байсан Оюунбаатар дарга мундаг хүн дээ. нуруутай, эрдэм боловсролтой, чадвартай удирдагч байсныг хэн ч хэлнэ. Замын ноход хуцаж л байдаг, ТА ЧАДНА АА. ТАНААС ӨӨР ХЭН Ч БАЙХГҮЙ. ХЭНТИЙНХЭН МИНЬ ДАХИН БҮҮ АМАА БАРИАРАЙ.

Зочин [103.57.92.177] 2019-04-05 11:00:57

Hurelsukh said ni deer de yaj ch bodson ! Oyunbaatar odoo bolij uz, her hemjeegee med eeeee! Unen bol MAN zuv hunee l gargaj b gaa yum b a Yamartaa ch Ganbyambaasaa havigui deer zaluu sh te

zoochin [64.119.21.246] 2019-04-04 15:46:49

ta 3 3la zailtsgaa.

MONGOL [202.126.89.163] 2019-04-04 00:35:40

Esgii hiih gazar nohoi xereggvi gj ene udval bas yu we

Зочин [202.179.27.173] 2019-04-03 20:29:36

ХУУЧНЫ ЛУУХАР ХУЛГАИЧИДУУД

101 [103.242.46.36] 2019-04-03 18:15:56

herldeh yah ve. soninoos bandaash batsaan yasan be. medej bgaa hun bnuu. shorond yawaguimuu

ҮЗ [112.72.12.4] 2019-04-03 18:10:33

ХЭН Ч БАЙСАН МАНЬД ЯМАР ХАМАА БАЙНАА ПЯХЛУУ ГЭЖ

Зочин [202.126.89.178] 2019-04-03 17:44:47

Oyunbaatar yalna todorhoi. Udval hoyort. Huuk hoshnogt kk

mongol [124.158.126.194] 2019-04-03 17:12:06

Ta nar yundan ingej hereldeed b.dagyum be........heniig songoh chin hentiichuudiin asuudal shuu de.ta nariig hench asuuhgyi....demii yumand uuraa barj b.h yum.hurelsukh garaad ireh b.h ooooo

зочин [202.9.43.225] 2019-04-03 16:44:59

Удвал гуай дайчин эмэгтэй шуу дээ.

Хэнтийчүүд [122.201.22.15] 2019-04-03 16:14:58

Элбэгдорж,Мэлгэр 2 хуйвалдан Монголыг маань тэр чигээр нь луйвардан цөлмөж байсныг Хүрэлсүх тас цохилоо. Баатар өгсөн ч болно. Монголчуудыг энэ 2 хулгайч хэдэн үеэр нь боолчлох гэж байсныг мэдэхгүй, мэдээгүй эрүүл саруул хүн өнөөдөр монголд байхгүй ээ. Салга сааралд өгчихдөг юмыг чинь улс гүрнээ аварсан эр зоригтонд өгөхөд яадгийн!!

Dadal [77.182.45.13] 2019-04-03 14:41:39

Hurelsuh mini naad ajillaal hii oor um hereggui

Зочин [103.229.120.61] 2019-04-03 13:59:19

Удвал авгай бас юучэв дээ сайд байхдаа Энхбаярийн телее гуйсээр байгаад эруул мэндийн салбарт юу ч хийгээгуй шал дэмий сонгож огт болохгуй энэ авгайг

Зочин [122.201.24.180] 2019-04-03 13:49:17

Удвал гэж нохойд барьдаг мод юм уу

иргэн [66.181.164.222] 2019-04-03 13:44:59

энэ Хүрэлсүх одоо бас юу вээ. Энэ эдийн засаг ард түмэн чинь сөхөрч гүйцлээ. яаасан ханаж цаддаггүй албан тушаалд дуртай юм вээ._

Зочин [64.119.16.180] 2019-04-03 13:10:58

АН ыг сонгож бүлэгтэй болгоцгооё, нэр хүнд нь шалдаа бууж ёс суртахууны доройтолд орсон нам шүү дээ. Бүх шатанд нь луйварчид үүрлэсэн тул ихэд ядарч яваа чааваас

Зочин [202.179.31.40] 2019-04-03 15:49:18

Одоо хүмүүс намаар нь сонгохоо байсан. Хүнээр нь гэвэл наад хүн чинь ялагдаж байсан хүн. Гарахгүй байх !

Зочин [122.201.31.44] 2019-04-03 13:26:59

Хуцдаг халтар гөлөг бол ан булшлах болсон

Хан Хэнтийчүүд [122.201.22.15] 2019-04-03 12:31:14

Хүрэлсүх аймагтаа байтлаа улсад ч торохгүй ээ! Хүрээд ир сонгоод өгье. Уул нь баатар өгсөн ч болохоор Монголыгоо, ард түмнээ эр зориг гарган аварлаа шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болбол Хүрэлсүх чөлөөтэй гарна!!!

Zochin [202.131.231.245] 2019-04-04 12:25:55

Дэндүү сохор ухаантай байх юм. МАНАН бүлэглэлийг шинэ МАНАН бүлэглэлээр л сольж байна.

Зочин [119.40.103.6] 2019-04-04 11:49:52

Хэнтийчүүд Хүрэлсүхийг дэмжих хэрэгтэй. Хүрэлсүх тэргүүтэй залуучуудын эхлүүлсэн ажил бол Монголд бас нэг хувьсгал шүү. Гадаад дотоодынхонтой хуйвалдан монгол орныг, монголчуудыг дээрэмдэж буй МАНАН-г арилгах ажил эхлэж эхний үр дүн гарч байна. Ер нь цөөхөн монголчуудыг нам гэсэн нэрийн дор олон хувааж дундаас нь хэдхэн хулгайч баяжиж байгааг ардчилал гэх юм уу. Намгүй тогтолцоонд орох юмсан. Эв санаа нэгдмэл монгол байгаасай.

Зочин [73.231.128.120] 2019-04-03 13:56:32

Юун баатар өгөх! Элийрэх гэж.

Зочин [66.181.164.222] 2019-04-03 13:46:09

энэ пялдага хамаатан нь юм байх даа.

Зочин [202.126.89.217] 2019-04-03 13:18:38

Бүү далдгана урдах ажлаа амалсан амлалтаа бод юун согууль

Зочин [103.229.120.28] 2019-04-03 12:36:28

ee shaaldaa hurelsuhiin tsagaan mah n irgedeg duu n bichsen baina shd haha

Зочин [122.201.21.120] 2019-04-03 12:22:52

албан тушаалын төлөө амиа тавих нээ

Зочин [119.40.98.162] 2019-04-03 10:41:38

Энхбаяр монголын төрд гай болж дуусахгүй юмдаа

Zochin [66.181.191.212] 2019-04-03 12:02:03

Ouynbaatar s uur hun AN d bhgui yum bhda. Butelgui nuhur shude.

Зочин [192.82.65.120] 2019-04-03 10:38:19

ХҮРЭЛ СҮХ БОЛИО ЕРӨНХИЙ САЙДЫНХАА АЖЛЫН Л ХИЙ ЭНЭ ҮНИЙН ӨСӨЛТ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ СӨХӨРЛӨӨ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ АР ЗЭЭЛЭНДЭЭ БАРИГДЛАА ОДОО ПОПРОХОО БОЛИОД АЖЛАА ХИЙ ИЙШ ТИЙШЭЭ САВСАГНАХАА БОЛЬ ЮМ ХЭРЭЭС ХЭТЭРВЭЛ УТГАА АЛДДАГ ОДОО НААДПОПУЛИЗМ ЧИН ХЭТЭРЧЛЭЭ

555 [192.82.65.89] 2019-04-03 10:29:17

ХҮРЭЛСҮХ ОДОО ЭХЭЛСЭН АЖЛАА ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ....ЮУН СОНГУУЛЬ ТЭР БОЛ ЗҮГЭЭР Л СОР ЗАЛАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАНА...УУЛ НЬ ЕС-Н АРД МАШ БОЛОМЖЫН ПИАР МЭНЭЖЭР БАЙГАА....ОЛОН ОЛОН АСУУДЛААС ЕС-Г ХАМГААЛСАН....ЗАЛЖ ЧИГЛҮҮЛСЭН....СОНГУУЛЬД ӨӨРИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАХ ХЭРЭГ ГАРНА....ТЭР ҮЕД БАРЬЦ АЛДАЖ ОЛСОН ЖААХАН НЭР НҮҮРЭЭ ТАВИАД ТУУЧИХ БИЙ Л ГЭЖ ЭМЭЭЖ БАЙНА...МАНАЙХАН ИХ ТУЙЛШРАМТГҮЙ ШҮҮ..ИЙМ ТЭНЭГ ХҮНИЙГ СОНГОЖ БОЛОХГҮЙ ГЭЭД Л ДАЙРНА...ҮҮНИЙГ МАНАН ОВЖИН АШИГЛАНА....ХАХАХА..

Зочин [202.179.27.253] 2019-04-03 10:22:59

хулгайчдын өрсөлдөөний монголын гол асуудал мэтээр харах явдал нь төргүй байгаагийн тод илрэл юмдаа. АН МАН МАХН гэнүү эдгээр хулгайн бүлэглэлүүдийг юу гэж нэрлэх нь чухал биш тэд бол монголд нүүрлээд гамшиг, бүх асуудал болохгүй бүхний эх үүсвэр шүүдээ

Зочин [202.179.31.242] 2019-04-03 10:15:39

Одоо байгаа энэ их хурлын бүрэн рэхийн хугацаа нь дуусахад ердөө л ганцхан жил үлджээ. Нэг жилийн хугацаанд нөхөн сонгууль явуулж зардал чирэгдэл болж байх ямар хэрэг байнаа? Тэртэй тэргүй болоод л байгаа юм биш үү.

Зочин [202.179.31.40] 2019-04-03 15:50:17

Уг нь тийм.

Зочин [64.119.16.180] 2019-04-03 13:07:58

Чи мэддэг юм уу

Зочин [66.181.161.22] 2019-04-03 10:14:08

Oilgomjtoishde sulhan humuusiig Hurelsuhiin uuduus ursulduulj bna gedeg chne Hurelsuhiig gargah zorilgotoi. Chavaasdaa demjeed demjeed yavahgui bol hurandaagaa hiisen ni deer

зочин [103.212.118.221] 2019-04-03 10:07:47

Уул ни хуули байхгүй бол энэ сонгуулийг болчихмоор юм даа.хэрэггүй үр дүнгүй 7000 гаруй хүн төлөөлсөн ч төлөөлөөгүй ч яаах ч үгүй шүү дээ.тэр ард иргэд ни аймгийн засаг дарга,иргэдийн хурлын даргадаа хандаж ахуй амидралаа шийдүүлэхэд буруудахгүй дээ.их хуралд төлөөлөл байлаа гээд тэдний амидрал ахуйн жилийн дотор сайхан болчих уу.тэгвэл сонгуули хийх юмсан.даан ч тийм зүйл монголд бхйхгүй дээ.намууд тохирсон гээд юугаа яриад бгаа юм.нөгөө шударга бус зүйл чини хэвээрээ бгаа юм уу.хүрэлсүх ч шударга ёс яриад бсан,шударга бус нөхөр үү.яагаад ингэж эргэж буцаад новшироод байгаа нөхөр үү.тууштай байж үзээч.хэнтийн сонгогч гэж бас л үл бүтэх нөхөдүүд шүү дээ.бат эрдэнэ гэгчийг хархад бөөлжис хүрч байдаг юм.

Зочин [202.179.26.36] 2019-04-03 10:04:49

хүрэлсүхийг хэнч сонгохгүй шүү хэнтийчүүд хурдны өлгий нутгийнхан ухаантай та барьц алдаваа

Иргэн [66.181.191.190] 2019-04-03 09:56:32

2- нуилын боорцог л юмдаа?!

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:52:13

ЗГ-ын хүн яагаад дахин сонгуульд ордгийг тайлбарлаач ! Эсвэл сонгогдоогүй байж ЗГ-т томилогдсон уу?

АН-ы хүн аймгийн дарга асан чинь [202.179.31.40] 2019-04-03 09:50:19

2016 оны сонгуульд ялагдсан хүн.

зочин [103.194.176.117] 2019-04-03 09:39:06

Лав л энэ удаад Хүрэлсүхийг дэмжих нь зүйтэй. Хийх зүйлээ хийх боломжыг олгох хэрэгтэй

Зочин [43.243.161.23] 2019-04-03 09:37:51

Hurelsuh devsheesei yaaj onigoo bolohiig ni harmaar bn hahahaha

Зочин [202.55.191.194] 2019-04-03 09:35:38

Монголд шударга бус хонгилыг нураая гэвэл Хүрлээг дэмжих нь ойлгомжтой. Эзэн Чингисын нутгийнхан Чингисын хойд залгамж болсон Хүрэлсүхийг дэмжих нь гарцаагүй л болуу.

ИРГЭН [66.181.180.86] 2019-04-03 09:27:40

ХЭРЭВ ҮНЭН БОЛ ХҮРЭЛСҮХ ИХ ТОМ ЭРСДЭЛ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ЭНД УНАВАЛ 20 ОНЫ СОНГУУУЛ ,НЭРЭЭ АЛДАНА ШҮҮ ДЭЭ. ЕР НЬ ӨӨРӨӨРӨӨ ТУРШИХ БУРУУ.

966 [66.181.182.78] 2019-04-03 09:27:27

эрчүүд нь хүчирхийлэгчид.

Зочин [202.179.31.40] 2019-04-03 15:51:09

Чамайг хэлсэн шүү !

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:48:10

Тэрэгтэй чацуулаад хяргасан ч болно !

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:47:48

Манжийн үлдэгдлийг яаж ч баясан яах вэ дээ?

Orgil [103.229.121.29] 2019-04-03 09:25:14

Emegteig songono Tzogzolmaa gishuun shig hun heregtei bna

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:18:34

Хүрэлсүх сонгуулиар гарч ирээгүй юм уу? Яагаад дахин сонгуульд нэр дэвшиж байгаа?

Зочин [202.179.31.40] 2019-04-03 15:53:20

Манай тролл байна 192 - оо!

Зочин [202.179.31.40] 2019-04-03 15:52:08

Мэдэхгүй болоод асууж байна? Мэддэг бол хэлээч ! Хэнийг ч тахин шүтдэггүй !

Зочин [192.82.65.120] 2019-04-03 10:41:20

ЁСТОЙ ЖИНХЭНЭ ҮХЭР ТОЛГОЙТОЙ УЧРАА ОЛОХГҮЙ ДАХИН ШҮТЭГ Ч БАЙНА ДАА

Зочин [64.119.17.89] 2019-04-03 09:15:24

АНы нѳхѳр шооройгоод яг хужаа шиг

Монгол царай ! [202.179.31.40] 2019-04-03 15:56:03

Энэ жинхэнэ монгол түгээмэл царай шүү. Зүүн аймгийн хаадын нутгийн хүн. Хаадынхаа зургийг гаргаад хар ! Энэ хүнийг хужаа царайтай гэвэл өөрөө бага ястан, мэргид найманы үлдэгдэл гэсэн үг ! Чи ийм царайтай хужаатай тааралдвал гений шинжилгээ хийвэл монгол гаралтай байна л гэсэн үг !

Зочин [122.201.21.120] 2019-04-03 12:21:53

монголд хужаа маш их байдаг ш дээ.аль хүнийг хужаа гэх вэ дээ.

Зочин [192.82.65.120] 2019-04-03 10:40:24

БҮХНИЙГ ХУЖАА НЭРЭЭР ГУТААН ДОРОМЖИЛРОО БОЛИО ЯС ЮМАН ДЭЭР ХАМГИЙН ИХ ХУЖАА ГЭЖ БУСДИЙГ ХЭЛДЭГ ХҮН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ХУЖАА БАЙДАГ ГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:20:50

Тэнэгт ! Хэзээ ийм хужаа харав?

Зочин [202.72.245.122] 2019-04-03 09:10:33

Энхбаярыг хэн лаг гээд бгаа юм бээ Авилгын эх үүсвэр биз дээ

Өлзийсайхан [202.179.25.70] 2019-04-03 08:58:03

Элбэгдорж бие даан нэр дэвшиж байга юм бна

Зочин [202.179.31.40] 2019-04-03 09:19:54

Чадахгүй. Хэнтийгийнхэн яг сонгож харагдаач ! Муу манжийн үлдэгдэл.

Зочин [103.57.93.18] 2019-04-03 08:34:53

Энэ удаа ЭМЭГТЭЙ хүн сонгож шээс алдуулцгаая

зочин [202.179.27.196] 2019-04-03 08:41:23

Одоо байгаа эмэгтэй гишүүдээ хараад шээс алдаж байж. Дахиж уу.

Зочин [66.181.178.227] 2019-04-03 08:25:12

Эмэгтэй хүн нь дээр дээ эрчүүд идэж ууж төсвөөс хулгайлж Монголоо идээд дуусаж байна

Зочин [192.82.65.160] 2019-04-03 08:17:42

У.Хүрэлсүх Зоригийн хэрэг дээр дөрөөлнө.

Аа [202.126.89.213] 2019-04-03 08:13:56

Яасанч их мөнгө төгрөгтэй юм нэг жилн дараа сонгууль болохн оронд тэгж их мөнгө зарлагдаж бхаар сургууль цэцэрлэгээ бариач эээ


66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.