50 жилийн дараа хиймэл оюун ухаан хүний ой ухаантай эн зэрэгцэнэ гэв

Д.Тулга / Технологи

Хиймэл оюун ухаан хөгжлийн өнөөгийн хурдаар явбал 50-100 жилийн дараа гэхэд л хүнтэй эн зэрэгцэн, тэр бүү хэл хүнээс ч давж гарах гэнэ. Энэ талаар Риа новости агентлагт Японы FujiSoft Incorporated компанийн хиймэл оюун ухаан бүхий Парло робот бүтээх хэлтсийн дарга Наоки Сугимото ярьжээ.

“Хиймэл оюун ухаан хүнийг гүйцэж, түүнийг хүнтэй андуурахуйц хэмжээний ухаантай болвол энэ нь хиймэл оюун ухаан, роботын аль нь ч биш шинэ хүн болно гэж би боддог. Ийм цаг хэзээ нэгэн цагт ирнэ, гэхдээ тун удахгүй биш л дээ. Одоогоор бид энэ талаар бодохгүй байж болно, ямар ч гэсэн намайг амьдад ийм зүйл болохгүй. Харин хүнийг орлохуйц хиймэл оюун ухаан тун удахгүй гарна. 50-100 жилийн дараа гэхэд л ийм оюун ухаан бий болно” хэмээн Сугимото ярьжээ.

Тэрбээр хиймэл оюун ухаан хүнтэй эн зэрэгцэх үе ирэхээс айх хэрэггүй ч одооноос энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй хэмээн уриалсан байна.

“Хиймэл оюун ухаан хүнтэй эн зэрэгцснээр аюултай гэж би бодохгүй байна. Гэхдээ ийм учраас аюулгүй гэж бас хэлж чадахгүй нь. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь аюултай гэж би үзэхгүй байгаагаа тайлбарлах гэхээр хангалттай үндэслэл алга. Гэхдээ энэ асуудалд одооноос нухацтай хандах нь зүйтэй” хэмээн Сугимото өгүүлсэн байна.

Хүн төрөлхтний амьдралд хөгжил дэвшил нэг бус удаа нөлөөлсөн бөгөөд энэ талаас нь харвал хиймэл оюун ухаан нь хөгжлийн шинэ урсгал гэж эрдэмтэн үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Өнөөг хүртэл хөгжил дэвшил хүний амьдралыг өөрчилсөн шүү дээ. Компьютер гарах хүртэл хүмүүс гараараа бичиж байлаа. Компьютер бий болсноор олон зүйлийг автоматаар хийдэг болсон. Одоо ч гэсэн тийм л зүйл болно гэж би бодож байна. Робот хүний ажлыг гүйцэтгэнэ, гэхдээ хүмүүс хэрэг болох, ажиллах шинэ салбарууд бий болно. Ашиглалтын салбар ч өөрчлөгдөнө” хэмээн Японы эрдэмтэн ярьжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:06

зочин [66.181.183.114] 2019-04-12 23:42:59

хар тамхи хямдхан байдгийн тэнд очсон улсууд бүгд орчихсон гэсээн

Оюун ухааныг дэмжигч [66.181.161.94] 2019-04-12 08:01:54

Хүний сэтгэцийн эмгэг өвчнүүдийг эмчлэх нэг гарц энэ байж болох юм шүү. Жишээ нь Аутизмийн хам шинж, Айлцхеймерийн мартах санах өвчин гэх мэт. Тархины мэдрэлийн олон сая эсүүдийн хэвийн хөгжлийг хангах, бүр цаашилбал хромосомын түвшинд хүрч эмчилгээ хийх шинэ арга ус агаар шиг хэрэгтэй байна.

зочин [202.21.127.166] 2019-04-15 02:26:31

хүнийг орлог болохоос хүнийг эмчлэх биш, генийн алдааг тийм амархан засах боломжгүй, энд хүн шиг сэтгэдэг, сэтгэлтэй роботыг хэлээд байгаа юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.