Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ

У.Уранцэцэг / Хууль

Иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй бөгөөд хяналт шалгалтыг удирдамжтайгаар зөвхөн Хяналтын хуудасны асуумжын хүрээнд явуулдаг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан холбогдох хууль хяналтын байгуулагад хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоохыг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.238] 2019-04-16 05:20:07

Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн нэрийг барьж мөнгө нэхдэг шантаажчид их байдаг

Зочин [202.179.27.150] 2019-04-16 04:06:55

Хэхэ тэхлээр мэргэжлийн хяналтын байцаагчид монго огох естой байдаг гэсэн угуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.