17 жил дугуй унаж буй 80 настай буурайтай ярилцлаа

Д.Тулга / Орон нутаг

Өдөр тутамдаа дугуй унадаг өндөр настан А.Туулайбаатартай ярилцлаа. Өдгөө тэрээр 76 настай хэдий ч өрхийн бизнес эрхэлж, ногоо тариалж амьдардаг. Даршилсан ногоогоо аймаг орон нутгийнхаа иргэдийн хүнсэнд нийлүүлээд хэдэн жилийг ардаа үджээ. Ногоогоо борлуулах гэж дэлгүүрт суухгүйгээр дугуйгаа унаад хүргэж өгдөг ажээ. Өндөр настан А.Туулайбаатар " Хүн хөдөлж л байвал эрүүл байдаг болов уу. Дугуй унаж хэвших нь эрүүл мэндэд тустай, урт наслахын үндэс" гэж боддог хэмээн ярьж байлаа.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн, сайхан хаваржиж байна. Ажил өндөр үү. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын долдугаар багийн иргэн. Өдөр настан А.Туулайбаатар байна.

-Таныг олон нийтийн цахим сүлжээнд "Дугуй унадаг эмээ" гэдгээр хүмүүс андахаа байжээ. Хэзээнээс дугуй унаж эхлэв?

-Би 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан. Тэрнээс хойш дугуй байнга унадаг болсон. 17-18 жил тасралтгүй дугуйг унаж байна даа. Залуу байхдаа спортоор хичээллэж байсан учраас дугуй унах сонирхолтой. Биеийн тамир, спортоор хичээллэж уралдаан тэмцээнд их оролцдог байлаа. Хөнгөн атлетик, цанын спортоор хичээллэж байсан учраас өдгөө 76 насыг зооглож байна даа.

-Залуу байхдаа ямар ажил хийдэг байв?

-Би залуудаа 1958-1965 онуудад Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд мал маллаж, тэмээ хариулж явлаа. Мөн сумандаа найман жил номын сангийн эрхлэгчээр ажиллаж, соёлын үрийг хөдөлмөрчдөд түгээсэн. 1974 онд Өмнөговь аймгийн гүйцэтгэх захиргаанд бичиг хэргийн эрхлэгч, Ардын депутатын хурал, ЗДТГ-ийн бичиг хэргийн эрхлэгчээр 30 гаруй жил ажиллаад 2002 онд өндөр настны тэтгэвэрт суусан.

-Та яагаад унадаг дугуй тогтмол унах болов. Үр хүүхдүүд нь "Дугуйгаа битгий уна" гэж зэмлэдэг үү. Эсвэл дэмжиж байна уу?

-Өмнө нь дугуй унаад ажилдаа явдаг байсан учраас хүүхдүүд маань хориглодоггүй ээ. Би хүүтэйгээ хамт гэрээсээ гурван км зайд 0,4 га газарт багахан ногоо тариалдаг юм. Тиймээс өдөр бүр ирж очихдоо зургаан км замыг дугуйгаар туулдаг. Ногоогоо зөөхөд машин авах боломжгүй учир дугуйгаараа л зөөдөг юм. Тэтгэвэрт гарснаас хойш зургаан км газар өдөр бүр дугуйгаар ирж очиж байна. Дугуй унаснаар цаг хэмнэх болон эрүүл мэндэд тустай байдаг. Мөн хүний зүрх судасны асуудалд сайн. Дугуйгаар агаарт явахад ч тустай. Бензин тос хэрэглэхгүй, эвдрэл гарахгүй. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаарч зарим хүмүүс дасгал хөдөлгөөн хийж, алхаж харагддаг. Зүгээр суугаад байвал өвчин тусах нь их байдаг гэж боддог шүү.

-Танай аймагт дугуйн зам хэр элбэг байдаг вэ. Дугуй унах боломж нөхцөл хэр бүрдсэн бэ?

-Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд их өрнөж байна. Дугуйн замтай болохоор дугуйгаар ажил амьдралдаа явахад ямар нэгэн бэрхшээлгүй сайхан болжээ. Аймгийн зүгээс ард иргэдийнхээ аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Тиймээс бид ажиллаж хөдөлмөрлөж байж аймаг орон нутаг хөгжинө гэж би хувьдаа боддог доо.

image

-Таныг их хөдөлмөрч ногоо тариад өвөл, хаврын цагт хүргэлтээр үйлчилдэг гэж танай нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. Жилдээ хэдэн тонн ногоо тариалдаг вэ?

-Даланзадгад сумын услалтын талбайд 24 хамар болон хоёр хүлэмжид жилдээ нийт 4-5 тонн хүнсний ногоо тариалж байна. Ногоогоо тариад дараа нь дэлгүүрт тавьж сууж борлуулахын оронд ах, дүү, найз нөхөд болон хүүхдүүддээ өгч илүү гарсныг нь намар даршлаад хадгалдаг. Мөн дугуйндаа ачаад ард иргэддээ хямд үнээр хүргэж худалдан борлуулдаг. Энэ жилийн хувьд талбай жаахан гэсээгүй мөстэй байгаа учраас тавдугаар сарын эхээр ногоогоо тариална даа. Ногоогоо тариалахад найз нөхөд болон нутгаас газар хагалаад өгдөг болохоор их ажилд нэмэр болдог. Харин ногооны талбайн зэрлэг арчилгааг өөрсдөө хийнэ. Нас яваад тэр бүр зэрлэгээ зулгааж чадахгүй л байна. Энэ жил манай аймгийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрийн жилийн хүрээнд залуус ногоо тариалах хүсэлтэй байгаа. Манай аймагт ногоо тариалах сургалтыг иргэдийн дунд явуулж байгаад баяртай байдаг шүү. Нэг гэр бүлд ногоо тариалахыг зааж зөвлөж сургасан. Тэд маань одоо бүр сайн сураад надад багшлахаар болсон. /инээв. сурв/

-Та ногоогоо хэрхэн арчилж байна. Ногоо тариалахад хүндрэл бэрхшээл мэдээж тулгардаг л байх?

-Би өглөөний 06:00 цагт босч 07:00 цагт талбай дээрээ очиж ногоогоо услаад өдөржин байж байгаад орой цагийн хуваарийн дагуу услалт хийдэг. Ганцаараа сууж байгаад ногоогоо усална, ногоо тариалдаг найз нөхөд тусалж хамт усална. Ажилтан авах гэхээр цалинжуулах боломжгүй учраас одоогоор хүүтэйгээ хамтран тариалж байна даа. Өмнөговь аймгийн хувьд усны хангамжийн асуудал хүндрэлтэй байдаг. Өөр хүндрэл бараг байхгүй ээ. Хүнсний ногоо тариалж буй иргэд хамтран нэгдэж бүлэг, хоршоо байгуулан ажиллахад арай илүү үр дүнд хүрэх болов уу гэж боддог. Одоогоор хувь хувьдаа л ногоогоо тариалж, худалдаалж байгаа.

-Тариалсан ногоогоо гадуур зарахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу?

-Орон нутагтаа даршилсан ногоогоо зардаг. Амттай салат хийгээд аж ахуй нэгжүүдээр захиалгын дагуу дугуйгаар хүргэж өгдөг. Өдөрт 10-15 ширхгийг 1000-1200 төгрөгөөр худалдан борлуулж байна. Даршилсан ногоогоо мэргэжлийн хяналтын газраас заавар зөвлөмж авч зөвшөөрөгдсөн уутанд хийдэг. Худалдан борлуулахад хүндрэл бэрхшээл байхгүй.

Ярилцсан танд баярлалаа.

ЯРИЛЦСАН: С.ПҮРЭВДОРЖ

/Гэрэл зургийг А.Үүрийнтуяагийн цахим хуудаснаас авч ашиглав/


Сэтгэгдэл

Торгон цэрэг [66.181.161.79] 2019-04-25 11:50:30

...Би 30 -н жил дугуй унаж байна...Одоо 67 настай...Дахиад 30 жил дугуйгаа унана гэж боддог...

Dolgoon Dolgoon [202.179.31.104] 2019-04-24 21:37:20

Ene hun dandaa l deeltei duguigaa unaad yvj baidag shu estoi mundag hun bgan darshilsan nogoo ni ih amttai shu

Tim Berners Lee [203.217.139.225] 2019-04-24 11:39:12

УБ-д дугуй унах маш их бэрхшээлтэй. Машин замаар явбал дугуйтай хүнийг гялгар уут шиг л үзнэ. Удаан явбал мөргөж унагаагаад дээгүүр нь гараад явахад бэлэн оркууд зөндөө бий. Автобуснууд чихэн дээр тулгаж ирж байгаад л сигналдана. Явган хүний замаар явбал байн байн боржуур дээгүүр харайх хэрэгтэй. Боржуур дээгүүр харайсаар байгаад дугуй сэнсэрнэ. Бас явган хүний зам дээр машинаа зай завсаргүй шахаад тавьчихаар зайг нь олж гарах гэж бөөн юм болно. Ер нь мөргөсөн ч мөргүүлсэн ч харамсахааргүй Landcruiser 80-аа унаад явах нь л хамгийн зөв шийдэл юм билээ.

Oyunaa [202.126.89.214] 2019-04-24 03:09:14

Eregtei hun gj bodloo shu, kkk, mundag egch bn oo, bi tegehed duu hun mortloo dugui unaj chadahgui, mia amitan bna

Зочин [202.179.31.121] 2019-04-24 01:41:30

Дугуй унах зүрх судасны өвчнөөс сэргийлэх сайхан арга. Зүрхэндээ бага зэрэг ачаалал өгч сургаж байна гэсэн үг. Хөдөлгөөнгүй суудлын байдаг хүмүүсийн зүрх бараг нэг ширүүн босч суухад савлаж байгаа байлгүй.?

Зочин [202.179.31.121] 2019-04-24 01:38:43

1000_ 1200 төгрөг гэдэг хямдхан байна шүү. Бид дэлгүүрээс хамгийн хямддаа 2600-гаар дарсан ногоо авдаг? Хувь хүмүүс бол 3000-аар танил талаараа заруулж байсан.

unshigch [31.164.60.87] 2019-04-24 01:12:31

mundag emeed az jargal hysie

Ain ? [103.229.122.113] 2019-04-24 00:00:57

Deeltei dugui unah uu ? Suuliin ued arai l tsuuraad bnu Gui yu ? Za tgd unen l boltugai , amjilt , udalgui auguu mundag nastand medali ug bair ugue gd l fkoor eliireed ehlehgui bol , uuriinhuu tuluu um hiicheed l hugshin zaluugui pr- daad bdag jaahan ontsgui , nuguu uls turchid songuuliin surtchilgaa hiij shagnaad l ,

Зочин [66.181.161.104] 2019-04-24 09:06:55

Энэ хүнийг сайн танина.миний талийгаач найзын ээж байна.маш хөдөлмөрч хүн.ганц муу гандуу дээлээ өмсөөд л өглөө болгон ажилдаа явдагюм.дугуй унахад дээл өмсөж болохгүй юу.адгийн муу сүгээ

Зочин [202.179.31.121] 2019-04-24 01:46:53

Яагаад ийм дугуйнд дээл тээглэнэ гэж бодсон? Энэ бүгд чамайг нилээд чадамжгүй сэтгэн бодох чадвар мөн оюуны хөгжил муу байж болохыг харуулж байна !

Зочин [202.179.31.121] 2019-04-24 01:45:39

Эхлээд өөрийгөө хүмүүжүүл юм унш. Сэтгэн бодох чадвараа хөгжүүл. Яг яагаад хуурамч мэдээ гэж бодсон? Яагаад энэ эмээ өөрийнхөө тухай гуйж бичүүлсэн гэж бодсон? Яагаад энд энэ тухай бичиж оруулсан? гэж бодож байна? Энэ бүгдийн хариулт тод болбол чи өөрийнхөө бичсэнээс ичих болно.

Зочин [202.179.31.121] 2019-04-24 01:34:49

Нүдээ том болгож байгаад анхаарлаа төвлөрүүлэн дугуйг нь харна уу? Дээл тээглэхээр дугуй биш байна.

Huduu goyo [202.126.89.135] 2019-04-23 23:44:50

Hotod bol dugui unaj bolohguim bnlee, mashin tereg ni ih hurdtai deerengui humuus ihtei, huduu oron nutagt haa ch duguitai yavj bolno. Mash taalamjtai gazar bol huduu oron nutag. UB bol ayulin haranga ayultai gazar

Зочин [202.179.31.121] 2019-04-23 21:11:57

Ярилцлаган дээрээ 76-тай гэчихээд гарчиг нь 80 гэж байна ! Мэдээ-мн -нхэн юстой бүтэхгүй хогнууд. Алдаагүй юм хийнэ гэж байхгүй. Ямар дарга нь ийм байнга алддаг юмнуудыг тэвчиж суудаг байна ?

zochin [185.39.141.188] 2019-04-23 21:07:44

tuulai baatar boloh...

Зочин [202.179.31.121] 2019-04-23 21:12:26

Хөөрхөн нэр байна.

buya [103.212.117.149] 2019-04-23 20:21:59

Tuulai egchdee urt udaan ervvl enh naslahiig hvsen yruuy

Zochin [66.181.161.16] 2019-04-23 19:59:37

Zeel avan bj mashin avj ovchnii vvr bolsnoos dugui unaad yvsan deer ydaj zarimda unadag duguitai bx xeregtei bx svvlin ved xarin ovoo ixseed bxshg duguitai xvmvvs

Зочин [202.5.198.21] 2019-04-23 14:27:36

Залуу хойч үедээ үлгэр дуурайллал болсон сайхан хүн байна. урт наслаарай. олон ахмад энэ хүнээс үлгэр аваасай тэгвэл хүүхдүүдийх нь зөөдөг эм тариа багасна шүү дээ

ахмад настан гэвэл зохимжтой [202.9.42.25] 2019-04-23 14:04:15

76 настай хүн ч буурай биш шүү , 80- 85-аас дээш настныг буурай гэх нь зөв

Зочин [202.179.31.121] 2019-04-23 19:58:32

Тийм шүү. Одоо манахан бас овоо л насалж байна. Тиймээс 76-тай хүн айхтар настай хүнд орохгүй. 80 хүрвэл...

Зочин [202.9.42.25] 2019-04-23 14:01:37

мундаг хөгшин байна даа тэньд эрүүл энх урт удаан насыг хүсэн ерөөе

Зочин [203.91.118.247] 2019-04-23 11:58:29

Жинхэнэ үлгэр жишээ авмаар эмээ байна даа. Хүн хөшиж үхэдгээс хөгширч үхдэггүй гэдэг. Сайхан буянтай ажилсаг буурай байна. Ажил амьдралд нь амжилт хүсье.

zochin [66.181.161.55] 2019-04-23 11:29:52

Manai ylsaas busad uls delhii deer 3terbum hun ynadag dugui ynadag manaih yahav zalhuurtshaagaal gadaadad yildverlsen ynetei mashin zeeleer avj unaal saihan bna doo mongol min

Иргэн [124.158.110.117] 2019-04-23 11:15:38

Сайхан буурай байна. Эрүүл энхийг хүсэн ерөөе. Сэтгүүлч 80 настай буурайтай ярилцлаа гэж гарчиглажээ. Гэтэл уг буурай маань 76 настай гэнэ. 4 насны зөрөө их шүү.

Зочин [202.179.31.121] 2019-04-23 19:59:21

Сэтгүүлч уг нь биднээс дээр байх ёстой биш үү? Биднээс олон ном уншиж байж сэтгүүлч болсон баймаар?

zochin [202.179.31.62] 2019-04-23 11:05:55

Haritsangui hodolgoon bagatai gazar l bna naashlah tusam hodolgoon ih mashin tereg dairchih shahaad hetsuu l dee ternees hun bolgon dugui unaval adaglaad binzind mongo zarahgui bi ch haaya dugui unadag mashin tereg dairchih shahaad bdag bolohoor ter bur unadaggui deer UB t huuchin ard kino teatriin tend neg mashin hun dairaad l unagachihne lee tegeed tooson shinjgui davhiad yavchihsan shuu ih ersdeltei geech

irgen [203.217.139.225] 2019-04-23 10:08:14

болж л байна, дугуй унахдаа дээлтэйгээ унадаг юм болов уу,

Зочин [202.179.31.121] 2019-04-23 21:10:36

Нүдээ нээгээд хар . Дээл нь дугуйнд тээглэхгүй дугуйтай юм байна.

Зочин [202.9.42.25] 2019-04-23 14:05:45

дээлтэйгээ уначихнөө , урд бол урт юбкатай унаад л явж байдаг , тэр хамаагүй юм байна лээ чаддаг хүнд бол

Зочин [150.129.141.151] 2019-04-23 10:16:33

ямар хамаа байнаа

Ганаа [49.0.140.68] 2019-04-23 09:47:42

энэ эмээгээс залуучууд үлгэр дуурайл ав. 30 гараачгүй залуучууд баахан гүзээ энэ тэр болчихсон. өдөр бүр биш юмаа гэхэд дугуй одоо хоногтоо 2-3 удаа унаж бай. эрүүл мэндэд сайн, бензин тос үрэхгүй, түгжрэхгүй гээд олон давуу талтай шүү.

Зочин [202.179.31.121] 2019-04-23 20:00:18

Дугуй унаад явчихаар аюулгүй зам газар гэж алга. Энэ аймаг дугуйн замтай гэсэн шал өөр.

Зочин [150.129.141.151] 2019-04-23 10:15:36

нэрлэхээд дугуй унахгүй биз .бас залхуу богино настай манай залуучууд

Ганаа [49.0.140.68] 2019-04-23 09:48:34

долоо хоногтоо шүү кк

зочин [103.229.121.39] 2019-04-23 09:44:47

Манай их мэддэг юу ч чаддаггүй хоолны савнуудаас хамаагүй дээр юм даа.

зочин [66.181.160.110] 2019-04-23 09:20:16

Ухаантай, хөдөлмөрч, сайхан хүн юмаа. Үнэхээр үлгэр дуурайлалтай. Эрүүл энх урт наслахыг хүсье

Эмээд баярлалаа урт наслаарай таны дагуу хашаандаа ногоо тариалах болно Эрдэнэтээс [202.179.31.119] 2019-04-23 09:17:56


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.