Л.Анхилуун охинд амьдрал бэлэглэе

У.Уранцэцэг / Эрүүл мэнд

Хоёр сартай Лхагвасүрэнгийн Анхилуун гэх бяцхан охин төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг гэдэг хүнд өвчнөөр өвдсөн байна. Л.Анхилуун охины өвчин нь маш хүнд Монголд ганц байгаа тохиолдол аж. Уушиг зүрхийг холбосон төрөлхийн артерийн судас байхгүй учраас хэзээ ч зүрх нь зогсох өндөр эрсдэлтэй байгаа аж. Яаралтай хагалгаанд орохгүй бол үхэх аюултай өвчин юм. Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадагшаа явж хагалгаанд орох хэрэгтэй байна. Л.Анхилуун охин одоо Эх нялхасын сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Хагалгаанд яаралтай орохгүй бол хэзээ ч зүрх нь зогсож болзошгүй тул сайхан сэтгэл ард та бүхнийг тусламжийн гараа сунгахыг хүсч байна. Охины гэр бүлийнхэн Сөүл, Бээжин рүү өвчний түүхээ явуулсан бөгөөд эмчлэх боломжтой гэсэн хариу иржээ. Хагалгааны нийт зардал Бээжинд 85 сая, Сөүлд 170 сая гэсэн тус тус хариу ирсэн байна. Охиныхоо төлөө эмчилгээ хийлгэх гэж байгаа бүхнээ эмчилгээнд зарцуулсан энэ гэр бүл олон түмэнд хандаж туслалцаа авахаас аргагүй байдалд хүрчээ.Сайхан сэтгэлийн өглөг багадахгүй. Л.Анхилуун охинд өөрийн чадах хэрээрээ тусалж амьдрал бэлэглэхэд нь дэм болоорой. Өгөх нь авахаас илүү ерөөлтэй. Хайрын бас нэг сайхан нь өгөхийн нэр билээ.

Хандивийн данс: Бүжиймаа Ариунгэрэл

ХААН БАНК

5014220708

ТӨРИЙН БАНК.

200000417005

ГОЛОМТ БАНК

1105264152

Холбоо барих утас: Ээж Б Ариунгэрэл 80730312

image

image


Сэтгэгдэл

ОРосын эмнэлэгт хандаарай [202.9.42.73] 2019-05-03 23:13:45

ОХУ-ын Пенза хотод " Пензенский Кардиологический Центр сердца и сосудистой хирургии" гэж эмнэлэг байдаг. Энд Анхилуун охинтой адил оноштой хүүхдэд эмчилгээ хийдэг. Энэ эмнэлэгт хандвал зардал мөнгө нь Бээжин, Сөүлээс хямд байх шүү. Мөн эмчилгээний зардалд нь асран хамгаалагчийн байрны болон хоолны зардал ч багтдаг гэж сонссон.

Зочин [150.129.143.181] 2019-05-03 19:48:45

Эцэг эхэд нь хэцүү л байдаг байх гэхдээ энэ олон хандив гуйсан хүмүүсээс бүр залхаэ байна шүү

Зочин [194.228.76.84] 2019-05-03 10:23:38

яасанч үнэтэй юм дээ? Агуу алдарт эрхүүгийн эмлэг хаяанд байна шүү. ТЭд маш хямд хийнэдээ.засаг төргүй улсын зовлон их юмдаа.

Зочин [59.153.87.56] 2019-05-03 06:41:27

archaagui turtei bolohoor irged ny bugd guilgachin boljee

Зочин [66.181.188.186] 2019-05-03 06:00:27

Hurdan mungu tsuglaraad edgeesei dee huurhiiiii

хх [202.55.191.194] 2019-05-03 05:18:32

яасанч хэцүү юмбэдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.