Аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүллээ

Д.Тулга / Орон нутаг

Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдсан “Ялалтын цуурай” Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойд зориулсан нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүллээ.

Тэрээр 2012 онд Баяндун суманд гарсан ой хээрийн түймэр унтрааж яваад байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн галд өртөн биеийнх нь 65 хувь нь түлэгдсэн Дорнод аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгсөн юм. Аймгийн Засаг дарга эмчилгээгээ сайн хийлгэн, хурдан эдгэрээрэй хэмээн эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөв. Аврагч А.Болорсүх нь Солонгос улсад нөхөн сэргээх эмчилгээнд 4 удаа хамрагдаж байсан бөгөөд одоогоор нүүрний зарим хэсэг, 2 хөлний бэртлээс үүдэн өдөр тутмын амьдралд хөдөлгөөний бэрхшээл тулгарч байгаа тул яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Түүний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх үүднээс “Халуун сэтгэл” хандивын аяныг өрнүүлээд байгаа бөгөөд эмчилгээний зардалд 90 сая төгрөг шаардлагатай байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [119.40.99.30] 2019-05-07 06:53:05

Төр даах ёстой, ажлаа хийж байсан учир

зочин [202.21.117.194] 2019-05-07 06:03:36

Ажлаа хийж байгаад түлэгдсэн юм бол Төрөөс эмчилгээний зардлыг гаргаж өгөх ёстой баймаар юм.

З [103.212.116.59] 2019-05-07 05:09:31

Өөрийгөө рекламдахгүй туслана гэж үгүй болжээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.