БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан эзэлж байна гэв

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Өнгөрсөн онд бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдварт өвчний 38.3 хулийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өссөн тоон мэдээлэл юм. БЗХӨ-ний дотор тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33.9, трихомониаз 28 хувь, ХДХВ, ДОХ 0.1 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ.

ДОХ-ын эдгээр халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн. БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна.

Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа. Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн түвшинд хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. Түүнчлэн гаднын орноос ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэдийн хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн ажээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.68] 2019-05-15 10:16:46

Buh irgediig surie bolon busad buh haldvariin shinjilgeeg oguul negdsen zuramaar huchin hiideg zavtai mongolchuud ih bolj 20 saya togrogoor mal zeeleer avj ogj malchid ajilchid bolgo hiisen ajilgui avgai avj tejeej chadahgui hereg ih hiij bn

zochin [192.82.65.29] 2019-05-14 13:13:47

хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх цаг болжээ. Олон нийтийн сүлжээг цэгцэлж садар самуун сурталчилдаг телевиз мэдээллийн хэрэгслүүдийг хязгаарлах цаг болжээ. Малаа маллахаа мартаад төлбөртэй порно кино ихээр үздэг малчдын дунд л хүүхдийн хүчирхийлэл их гарч байгаа. ДДШ гэдэг төлбөртэй порно кино гардаг сувгийг бүр хаах хэрэгтэй. Мунагийн мунхаг энэ ард иргэдэд чинь нүүрчихээд байхад төр засаг нь юу харж суудаг юм эсвэл эд нар ингээд мунхарч байг бид байгааг нь цөлмөж дуусгаад гадаадад гараад явчихна үлдсэн нь ухсан нүхэндээ үлдэнэ гээд байгаа юм уу..

Зочин [59.153.113.167] 2019-05-14 08:43:24

Zawgarsiin erhtenee sain ugaaj bgaach baliar zambaraagui belgiin hawitalaas l iim uwchin gazar avch bna tsewerhen dotuur huwtsas umsuud bh heregtei shd archaagui muugaa medku bh untaj hewteh durtai ymnuud


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.