Малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая вонноор торгоно

М.Амаржаргал / Хууль

БНСУ-ын гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй гадаадын иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Африкийн тахал буюу гахайн халдварт өвчин /African swine fever/-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээ 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ. Ялангуяа БНХАУ, Вьетнам, Монгол Улсаас уг вирус орж ирэх магадлалтай бүс гэж үзэж байгаа тул эдгээр орноос ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгах ажээ. Иймд БНСУ-д зорчих иргэд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч явахгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.209] 2019-05-16 10:37:03

Гоедоо гоедоо манай мояа нарыг хумуужуулээд огоорэй солонгосчуудаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.