Та бид хүүхэддээ бэлэг нэртэй 400-500 грамм сахар өгч байдаг

Б.БУРМАА / Эрүүл мэнд

Жил бүрийн хүүхдийн баяр болон шинэ жилээр хүүхдүүдэд зориулсан бэлэг гэж 700 мянга гаруй бэлэг худалдаалагддаг гэсэн тооцоо судалгаа байдаг юм байна. Өөрөөр хэлбэл худалдаачид баярын энэ үеийг далимдуулж хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, мөн урд, хойд хөршөөс хаяг шошгоны зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгааг албаныхан анхааруулж байна. Ялангуяа чихэр, гурилан бүтээгдэхүүний хадгалах горим болон хугацааг сайтар харж авахыг сануулж буй бөгөөд гоёмсог ууттай бэлгэнд хоол биш хор байх магадлалтай.

ЭМЯ -с хүүхдийн баярын бэлэгний сахарын дундаж хэмжээг тооцоолж үзэхэд 6-7 ширхэг амттантай нэг уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ 412 грамм гарсан байгаа нь үнэхээр аймшигтай тоо. Иймд хамгийн хайртай үрсдээ хор битгий авч өгөөрэй гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

-СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГАЗРААС БЭЛЭГ АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА-

Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, Стандартын хяналтын улсын байцаагчид хүүхдийн баярын бэлгэнд орж болохуйц бүх төрлийн чихэр, чипс, ундаа, шоколаданд хяналт шалгалт хийжээ. Ингэхэд ихэвчлэн жижиг дэлгүүр, мухлагуудад зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг хадгалах хугацаа дууссан зөрчил илэрсэн бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, чавга, хатаасан жимсүүд түргэн үйлчилгээний цэгүүдээр борлуулагдаж байгааг хэлсэн юм.

ТҮЦ нь өөрөө стандарт хангасан үйлчилгээний цэг биш юм. Тиймээс иргэдийг бэлэг авахдаа ТҮЦ-ээс биш, стандартын шаардлага хангасан орчноос, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, гарал үүсэл, хаяг шошгыг харж шалгаж авахыг зөвлөж байна. Мөн боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгах хэрэгтэйг сануулав.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ БЭЛГИЙГ НЭГ БҮРЧЛЭН ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЖЭЭ-

Мэдээж байнгын сэрэмжлүүлэг, мэргэжлийн байгууллагуудын анхааруулгын үр дүнд сүүлийн үед албан байгууллагууд болон аав ээж нар үр хүүхдийнхээ бэлгийг сонгохдоо нухацтай ханддаг болжээ. Өөрөөр хэлбэл боож багласан “хор”-ыг нүдээ аниад шууд худалдан авдаг байдал эрс багассан бөгөөд хүүхдээ хөгжүүлэх тоглоом, ном сэлт ихээр авдаг болсон гэдгийг худалдаа, үйлчилгээний газруудын ажилчид хэлж байна.

Тийм ч учраас иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж иргэдийг өөрсдөө бэлгээ цуглуулаад бэлэг боолгож авах боломж олгож байгаа гэх сайхан мэдээ дуулгая. Та бүхэн энэ баярын өдрөөр хүүхэдтэйгээ ярилцаж, ямар зүйл авахыг хүсэж байгааг нь асуугаад үзэхэд буруудах зүйлгүй ээ. Уут дүүрэн амттанг орлуулах олон зүйл бий. Жишээлбэл хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, сонирхлыг нь татах буддаг ном аль эсхүл үлгэрийн ном ч байж болно шүү дээ.Багачуудад өгөх бэлэгний сонголтыг томчууд бид нар хийдэг. Бэлэг өгөхдөө хүүхдийн эрүүл мэндийг сайтар бодож, хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж хэвшье.

image

-ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД-

Мэргэжлийн хяналтын албанаас дараах төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч, үр хүүхэддээ бэлэглэхгүй байхыг анхааруулж байна.

-Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн хүнсний бүх төрлийн жүүс.

-Амталсан төмс буюу чипс

-Хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа

-Түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг

-Чихэр, мөхөөлдөс, шоколад гэх мэт нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд

-Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн

-Өөхөн томоор хайрсан хуурсан броорцог, гурилан бүтээгдэхүүн

-БҮТЭЭГДЭХҮҮН АВАХДАА ДАРААХ БАЙДЛААР ШАЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ-

Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;

Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;

Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

ХЭРЭВ: Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;

Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/

Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн/

Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/

Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/

Үнэр – /эвгүй үнэр байвал/

Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/

Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;

Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;

Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;

Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;

Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

imageimage

image


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.205] 2019-06-07 10:12:42

Хүүхэддээ угаасаа ийм их чихэр өгж болохгүй . Улс төр маш зөв шийдсэн байгаа юм биш үү. Ийм байхад арчаагүй юм яриад л.

Зочин [194.228.76.84] 2019-05-31 04:47:24

Хүүхдээ шуналын тулам, харшлын эзэд болгоё гэвэл бэлэгээр цутгаад бай. Мундаг сурган хүмүүжүүлэх ухаан шүү. Хүүхдээ жихэрээр борд. Шүд ам өвчинтэй орсгор дорсгор ямбий шамбий царайт залуучууд болон өснө.

Зочин [103.26.194.205] 2019-06-07 09:54:21

Нээрэн тийм шүү.

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:30:01

Эсрэгээрээ өндөр сайхан хүмүүс болсон байна ! Буруу хооллосон ч гэсэн. үүнийг юу гэж тайлбарлах вэ? Эрүүл хооллож өсгөсөн нь бүдүүн намхан болсон байна ! Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Зочин [139.5.218.225] 2019-05-31 04:16:26

Zugeer uuttai belgend n huwtsas oroltsuulad chanartai gsen 2,3n jimj chiher undaa oroltsuaad boogood ugchuul boliishdee

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:28:40

Чанартай чанаргүй бүгд сахартай ! Тэнэг ээ ! Хувцас бэлгэнд өгөөд байхдаа яадаг тэнэг юм уу !

Зочин [202.131.235.74] 2019-05-31 02:05:11

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өөр эрүүл ахуй тал руу ажиллабал зүгээр байхаа.

Зочин [202.131.235.74] 2019-05-31 02:03:51

Хэдэн граммыг өгөх үгүй нь ямар хамаа байнаа. Өгөх нь өгөөд өгөхгүй нь өгөхгүй байвал болно. Хүүхэд чихрэнд дуртай.

Зочин [103.26.194.205] 2019-06-07 09:56:48

Угаасаа хүүхэд чихэр бага идэж өсөх ёстой.

зочин [103.9.90.98] 2019-05-31 01:59:07

дээр юм ховор байхад иймэрхүү байдлаар чихэр өгч байж. одоо юм өөрч болсон, өөр бэлэг /ном, тоглоом, эд зүйл/ бэлэглэж болох юм л даа

Зочин [202.179.31.23] 2019-05-31 03:09:48

Харин өөр юм бэлэглэхээр ийм юмаа нэхээд байна. Ийм юмыг л бэлэг гэж бодоод байна. Тоглоом авч өгснийг бэлэг гэж бодохгүй байна.

хэрэглэгч [202.180.220.172] 2019-05-31 01:03:05

Хүмүүс минь хугацаа нь дууссан чихэр шоколад чипсээр хүүхдээ хуурч хордуулж байснаас өөрт нь хэрэгтэй зүйлийг авч өгсөн нь дээр байх даа

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:23:04

Тэгээд ч PC-г тоглодоггүй юм. Ингээд мэдлэггүй нь харагдаад ядаж байхад монгол хэлний дүрэм бас мэдэхгүй. Логик бол бүр ч байхгүй. Амаа угаадаггүй хар царайтай ууртай хүн бол эмч гэж байгаа. Дээрээс нь нэмээд йрианы болон дээд боловсролтой хүн хүнтэй хэрхэн харьцах чадвар нь хөгжөөгүйгээрээ бусад орны мэргэжил нэгтнээсээ эрс ялгаатай. За энэ бүгдийг хаялаа гэж бодоход ядаж мэргэжлээ ажлаа ч мэдэхгүй ! Хүн эмнэлэгт хэвтээд гарахад биеийн байдал эмчилгээний дараа хэрхэн өөрчлөгсөнийг шалгаж харахаар шинжилгээ хийдэггүй хүн бол монголын эмч гэж байгаа ! Тэгээд ямар дүгнэлт хийх үү? Нүүрийг нь хараад дүгнэх үү?

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:19:20

Ха ха Ийм эмч байдаг гэнэ. Дашрамд хэлэхэд Монголд дээд боловсролтой гэхэд үнэмшихээргүй нэг л мэргэжлийн бүлэг байдаг. Тэр нь эмч гэсэн ! Юу ч мэдэхгүй ядаж байхад дээрээс нь бүдүүлэг !

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:18:04

Тэгж байгаа санаа зоволтгүй. Гарах арга шийд зааж өгөхгүй бол хуцах шаардлагагүй. Гэртээ очоод хүүхдийнхээ өөдөөс уль !

ЭМЧ [202.179.25.72] 2019-05-31 03:25:37

Тэгээд тэр бэлгийг аваад л өг л дөө арай томд нь тэр РС-г нь тоглуулаад бай л даа та их сайн эцэг эх л юм бна ш дээ

Зочин [202.179.31.23] 2019-05-31 03:10:36

Өөр юм авч өгөхөөр ингэж боосон хүнсний юмаа нэхээд байна.

Зочин [59.153.87.48] 2019-05-31 01:02:43

битгий маяглацгаа, чихэр сахар хортой гээд балайраад байвал бүгдээрээ хүүхэдтэй байхын утга учир алга. Хүүхэд төрүүлэхээ л больчих, эсвэл ингэж гоншигнож маягладагаа боль

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:31:24

Чадахгүй бол хуцахаа болих хэрэгтэй. Өлөн юм улихаар чих хорсоно !

Зочин [202.179.31.23] 2019-05-31 05:27:40

Тэгнэ чи хүрээд ир би чамд өгье ! 202.179.25.72 -oo ! Хэлсэн үгэндээ хэрхэн хүрдгээ одоо харуулах хэрэгтэй !

Зочин [202.179.25.72] 2019-05-31 03:30:09

Бас тэр янз бүрийн юм үнэрлэдэг, татдаг, уудгийг хортой энэ тэр гэж балайрдагийг больчих уу


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.