Н.Төгсцогт: Би ямар нэгэн багт харьяалагдахгүй монгол нэрээ олонд таниулахыг хүссэн

М.Амаржаргал / Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Fox телевизээс бидэнд энэ наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг өгсөн. Түүнээс өмнө Монголдоо хэдэн өдөр сайхан амраад авъя гэж бодож байна. Өрсөлдөгч Гари Рассел тулааны саналыг хүлээж авахгүй бол WBC өрсөлдөгчийн маань бүсийг хурааж авна. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй байна. Гар нь гэмтэлтэй байгаа учир жилд нэг тоглодог тамирчин гэж сонссон. Хэрэв саналыг хүлээн авбал наймдугаар сарын 3-нд шууд аваргын тулаанаа хийнэ. Бэлтгэл арай хангагдаагүй байна. Гэхдээ би ялна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа. 2017 онд шөрмөсөө сунгаж маш том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй болохоор гарны гэмтэл хурдан сэдрээд байдаг. Түүнээсээ болж маш олон тоглолтуудыг алгассан.

Би нэг л зүйлийг их зорьж байна. Тэр нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх. Хэвлэлийнхэн ард иргэдэд буруу мэдээлэл өгсөнд би их гайхсан. Тиймээс би сүүлийн дөрөв таван жил олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээс холуур байсан. Америкт очоод эхний үед бэлтгэл хийхээр хэцүү байсан. Одоо бэлтгэлийн хэмнэлдээ дассан. Боксын бэлтгэл, арга барил гээд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Энэ хугацаанд тусалж дэмжиж байсан Монголын боксын холбоо, багш нартаа маш их баярлалаа. Баярлаж талархах хүмүүс олон бий" гэв.

Аваргын бүсийн тулаан Н.Төгсцогтын хувьд 12 дахь тулаан бөгөөд бүсээ авчихвал IBO (International Boxing Organization) холбооны хувьд номер нэг тамирчин болох аж.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Лондонгийн олимпод оролцож байсан тамирчдаас дэлхийн аварга болох нь болж, бүс авах нь авч, эргээд алдах нь алдсан. Таны хувьд мэргэжлийн боксод ороод 11 тулалдсан. Тэгэхээр хугацаа алдаж байна гэх нь ч байгаа?

-Би 2017 онд шөрмөсөө сунгаж, том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй тулалддаг учир нь гэмтэл амархан сэдэрч, цөөхөн тулаан хийсэн. Үүнээсээ болж олон тоглолт, хугацаа ч алдсан.

-WBC-гийн бүсний эзэн болбол IBO-н бүсээ давхар эзэмших үү?

-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хамгийн хайртай бүс.

-Монголдоо тулаан хийх бодол байдаг уу?

-Манай менежер ч мөн энэ талаар ярилцаж байсан. Би бүсээ авчихвал боломжтой гэж бодож байна.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэлээ хийдэг. Сонирхогчдынхыг бодвол хугацааны хувьд урт бөгөөд хүнд.

-Та өмнө нь олимпод өрсөлдөн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэхдээ мэргэжлийн боксод очиход бүх зүйл өөр байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэнд очоод би бүхнийг 0-ээс эхэлсэн. Эхэндээ бэлтгэлийн дараагийн өдөр босоход ч хүнд байсан. Удаан хугацаанд бээлийтэй бэлтгэл хийхэд гар задарч байлаа. Олимпийн боксод байснаасаа өндөр жинд тоглож байна.

-Ямар нэг багт хамрагдаж байна уу?

-Өөрийнхөө багаар л явж байгаа. Төгсцогт гэх монгол нэрээ олонд таниулахыг хүссэн. Тиймээс ямар нэгэн багт харьяалагдахгүй байгаа.

-Таныг Алтан Дорнод Монгол захиралд талархсанаа илэрхийлж, машин өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тэр үнэн үү?

-Болоод өнгөрсөн зүйл. Дэлгэрэнгүй яриад яахав.


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.171] 2019-06-07 19:28:38

amjilt

зочин [66.181.184.227] 2019-06-07 09:47:38

Хурд,хүч,ухааны нийлбэрээр ялалт байгуулна гэж бодож байна.Хичээгээрэй, чармайгаарай дүү минь.

Зочин [101.235.52.61] 2019-06-06 19:10:53

Saihan Mongol huu . Duu min olon olon amjiltin ezen bolj altan ALTAN JAAL HUU , FLOID MEYWIZER met aguu tamirchid amjiltaa duursgaarai duu min . Bayrlalaa

хх [202.55.191.205] 2019-06-06 16:26:07

Чамайг олон улсын тавцанд монголынхоо нэрийг өндөрт өргөж яваад баяр хүргэе

мэдээ [202.126.89.143] 2019-06-06 16:10:03

Аатай шүү. Амжилт хүсье

Зочин [202.126.88.53] 2019-06-06 16:00:57

Асуух юм их бна шууд нэг боксын спорт сайн мэддэг сэтгүүлчтэй ярилцлага хийвэл их сайн бна

Зочин [178.10.71.88] 2019-06-06 15:29:38

Агуу монгол хүн


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.