Б.Батхүү: Монгол ноолуурыг дэлхийн тансаг брэнд үйлдвэрлэгч “Gucci”, “H&M” компаниуд сонирхож байна

Б.Бурмаа / Эдийн засаг

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр ХХАХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

-Монгол ноолуурыг дэлхийн тансаг брэнд үйлдвэрлэгч компаниуд сонирхож эхэлж байгаа бололтой. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс дэлхийн ноолуурын бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг чухал тоглогч. Хамгийн гол нь маш олон тансаг зэрэглэлийн брэндийг үйлдвэрлэгч, борлуулагч нар энэ хээллцүүлэгт хүрэлцэн ирсэн нь монгол ноолуур дэлхийд гарахад, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд гарахад маш их чухал үүрэгтэйгээр оролцох боломжтойг харуулж байна. Хамгийн чухал нь өнөөдөр Монгол Улс ноолуураа дэлхийн стандартад нийцүүлсэн байдлаар бүтээдэхүүнийг үйлдвэрлэх, тогтвортой ноолуур, гол нь байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагуудаас буруу зөрүү сөрөг мэдээллүүд маш ихээр тарааж байгаа. Тиймээс үүний эсрэг арга хэмжээ ваах ёстой.

image

-Ямар сөрөг мэдээлэл тарсан юм бол?

-Монголчууд ноолуур бэлтгэхдээ ямааг зовоож самнадаг гэсэн асуудал. Пета гээд амьтан хамгаалах байгууллагаас гаргасан видео танилцуулгад ямааг орилуулж чарлуулж самнаж байгаа дүрс байсан. Тэр бичлэг Хятадад хийгдсэн бичлэг юм билээ. Гэвч доод тайлбарт нь хятад болон Монголд гээд явчихсан. Манай хувьд малчид ноолуураа самнаж байгаа энэ үйлдэл нь малдаа массаж хийж байгаа үйлдэл юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Хэрвээ Пета байгууллага үнэхээр амьтны эрхийн төлөө юм бол бидний энэ ямаа самнах процессыг улам дэмжих ёстой. Яагаад гэвэл ноолуур нь хөөрчихсөн ямаа зун халууцаж, маш хэцүү байдаг. Ноолуураас нь салгаж, сэрүүхэн сайхан зусахад нь тус болж байгаа юм. Ноолуураасаа салсан ямаа үсэрч харайгаад баярлаж байгааг та бүхэн харж байсан байх. Тиймээс халуун дулааны улиралд ямаанаас ноолуурыг нь салгаж байж тухайн ямаа хаппи буюу аз жаргалтайгаар зусах боломж бүрддэг юм гэдгийг дэлхий нийтэд, ялангуя амьтны эрхийг хамгаалах байгууллагуудад ойлгуулж, танилцуулах хэрэгтэй байгаа юм. Монголчууд дэлхийн ноолуурын зэх зээлийн 40 орчим хувийг хангадаг улс орон гэдэг утгаараа том тоглогч байх ёстой. Тиймээс дэлхий дахинд гарч ирсэн шинэ шинэ технологиудыг нэвтрүүлж, өнндөр хөгжилтэй орнуудын тансаг зах зээлийн стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх шаардлага тулгарч байна.

image

-Монгол ноолуур олон улсын зах зээл дээр ямар үнэ ханштай байгаа юм бэ?

-Ноолуур хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш малчдын орлого маш их сайжирсан. Сая хаврын ноолуурын бэлтгэл эхлэхэд Дорнод аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр буюу нэг кг нь 140 мянга хүрсэн. Гэхдээ самнаад экспортолдог үйлдвэр дээр ашигт ажиллагаа маш буурдаг. Яагаад гэвэл самнасан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнийг барьж байдаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн хувьд дизайн, зах зээл, брэндээ хэрхэн хөгжүүлсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнийг нөхөж авах бололцоотой байдгаараа онцлог. Самнасан ноолуурын хувьд дийлэнхийг нь Итали гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу экспортолдог. Тэнд бол зах зээлийн үнэ нь манайд нэмэгдэж байгаа үнийг харгалзан өсдөггүй. Одоо ноолуур бэлтгэл дуусч байна. Баруун аймгуудад 80-80 мянгын үнэтэй байна. Үүнийг үнэ унаж байгаа хэлбэр гэж ойлгож болохгүй. Ноолуур өөрөө маш олон төрлийн түүхий эдийн онцлогтой нийлүүлэгддэг учраас баруун аймгийн ноолуур харьцангуй бага үнэтэй байдаг. Зүүн аймгийн ноолуур маш сайн, хамгийн өндөр үнэ хүрдэг онцлогтой. Хөгжлийн банкнаас аж ахуй нэгжүүдэд дэмжлэг олгосоны дараагаар ханш бага зэрэг өсөх болов уу гэсэн хандлага ажиглагдаж байна.

-Монгол Улсад ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн аж ахуй нэгж байна вэ?

-Жижиг, дунд гээд бүх аж ахуй нэгжийг хамруулбал нийт 300 гаруй байна. Яг бүрэн цогц буюу угаалтаасаа бэлэн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэдэг том үйлдвэр бол 6,7 үйлдвэр байна. Улсын түвшинд үнэлэгдсэн сайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Говь компани гэхэд нэг жилд сая ширхэг пальто үйлдвэрлэж дэлхийн номер нэг пальто үйлдвэрлэгч болохоор өндөр хүсэл зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн жил харьцангуй сайн амжилттай ажиллалаа.

-Тогтвортой ноолуур гэж яриад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тогтвортой гэхээр тэнцвэртэй, унахгүй гэдэг утгаар шууд ойлгож болно. Өнөөдөр тогтвортой ноолуур гэдэг үг хэлллэгийг манайд үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдэд маш ихээр хэрэглэж байгаа. Гэхдээ тогтвортой ноолуур гэдгийг тус тусдаа өөр өөрөөр тайлбарлаж байсан учраас өнөөдрийн арга хэмжээнд дээр тогтвортой ноолуур гэж үүнийг хэлнэ гэж нэгдсэн ойлголтод хүрч байна. Гэхдээ тогтвортой ноолуурын Монгол дахь хувилбарын онцлог юу байх ёстой вэ гэвэл манайх бэлчээрийн аж ахуйтай. Зуд турхан, ган гамшиг гэх мэт байгалийн эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан ноолуурын чанар янз бүр болж өөрчлөгдөж байдаг. Бид тэр онцлогоо барьж байх ёстой. Хятад гэдэг ч юм уу өөр бусад оронд нийлүүлж байгаа ноолуурын түүхий эд нь фермийн аж ахуйтай учраас эрсдэл багатай, ноолуур нь яг тогтвортой нэг чанараар гарах боломжтой. Гэхдээ манай бэлчээрийн аж ахуйд байгаа аз жаргалтай амьтнаас гарч байгаа үс ноос гэдгээрээ хамгийн гол нь дэлхийн өндөр түвшний зах зээлд маш том давуу талтай болж байгаа гэж үзэж байна.

image

-Цаашид ноолуурын зах зээлээс ашиг олохын тулд яаж ажиллах ёстой юм бэ?

-Мэдээж бид угаасан ноолуурыг экспортолж дэлхийн бусад оронд үйлдвэрлэж байгаа үлйдвэрүүдийг дэмжих ёстой. Гэхдээ угаагаад экспортлохоор маш бага хэмжээний нэмүү өртөг бүтээд Монголд маш бага хэмжээний мөнгө үлдэж байгаа юм. Тэр мөнгөө аж ахуй нэгжүүд өнөө маргаашийн үйл ажиллагаандаа зарцуулаад л явна уу гэхээс овойж оцойсон мөнгө олдоггүй. Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх хэмжээний нэмүү өртөг орж ирэхгүй. Тэгэхээр бэлчээрээ ашигласан хэрнээ хайран сайхан ноолуураа шууд гаргачихаар шударга бус үйл ажиллагаа болж байгаа юм. Мөн байгаль дэлхий сүйдээд байдаг. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай байдаг. Тиймээс хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэл гэж яриад байгаа нь энэ юм. Тиймээс бид самнахаас дээшээ нэхэх, сүлжих гэдэг ч юм уу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүүгээ ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Тэгж байж өндөр үр ашиг олоод, олсон мөнөөгөө худаг ус гаргах, бэлчээрийн нөхөн сэргээт хийж чиглэлээр зарцуулах хэрэгтэй.

-Ингэхийн тулд улсаас ямар бодлого барьж яаж ажиллах ёстой юм бэ?

-Өнөөдөр зөвхөн ноолуур гэлтгүй , арьс шир, ноос гээд малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоо манайд ерөөсөө байхгүй. Эхнээс нь бий болгох гээд оролдож байна. Ялангуяа арьс шир, ноосны тогтолцоог урамшуулалтай нь уяад, ингэснээр тогтолцоог нь тогтвортой болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Ноолуурын хувьд үнэ цэнэтэй бүтээгдэхүүн учраас малчид харьцангуй хариуцлагатай ханддаг. Гэхдээ голд нь ченжийн, дундын арилжаачдын оруулж байгаа сөрөг нөлөө өндөр түвшинд байгаад байна. Нэг кг ноолуурын 60 хувь нь хог хаягдал байж байх жишээтэй. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн хувьд алдагдал хүлээж байдаг асуудал бий. Ер нь бид ноолуурын зах зээлийг хөгжүүлэхийн тулд хамгийн анхан шатны бэлчээр нь ямар байх вэ, ямар үүлдэрийн ямагаа тухайн бэлчээрт бэлчээрлүүлэх вэ гэх мэт бүх зүйлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хийх ёстой. Зах зээлд шилжсэнээр бүх зүйл задгай, арилжааны тал руугаа шилжсэнээс болж өмнөх чаддаг байсан тогтолцоо маань эвдэрчихсэн. Ноолуур бэлтгэлийг тогтолцоог эхнээс нь сайн хийж байгаа аж ахуй нэгжүүд байна. Бид дэлхийд хамгийн сайн ноолуураа гаргаж өрсөлдөх чадвараа дээшлүүлж, брэндийг үүсгэхээр ноос ноолуурын холбоотой хамтран ажиллаж байна. Хятад болон бусад орнууд нийлүүлж буй ноолуураас манай ноолуур ямар сайхан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Хамгийн нарийн ширхэгтэй, хамгийн урт ноолуурыг түүхий эд болгож нийлүүлнэ. Энэ бол өнөөдрийн 100 мянгаар худалдаж авдаг ноолуур биш. Тухайн үедээ маш өндөр үнээр дэлхийн зах зээлд борлуулагдах, атгах боломжтой болох болов уу гэж төсөөлж байна. Итали бүсгүйчүүд манай Говь компанийн самнасан ноолуурыг барьж үзээд чичирч салганаж, сэтгэл нь маш их хөдөлж, гайхширдаг. Итали, Англи гэх мэт өндөр хөгжилтэй орнууд үнэлдэг шиг бусад орнууд манай ноолуурын онцлогыг мэдрэх юм бол манай ноолуур хаанаа ч хүрэлцэхгүй өндөр эрэлттэй болно. Өндөр эрэлттэй байж бид ноолуураа өндөр үнээр зарж чадна гэсэн үг шүү дээ.

image


Сэтгэгдэл

зочин [103.194.176.117] 2019-06-17 13:29:32

монголчууд малынхаа ноолуураар дэлхийд гайхагддаг байсан бол аль хэдийнээ азын бар битгий хэл луу болчихсон юм бил үү Харамсалтай тйим биш монголын арьс шир ноолуурын зах зээлийн хятадууд тодорхойлдог манай хэдэн ченж нэртэй хэдэн урвагчид Хятадуудын гар хөл тэдний долдой нар байхгүй юу даа бараг л 28 жил ченж нэртэй хятадуудын барлагууд хийж байгаа этгээдүүд амь бөхтэй оршин тогтсоноор л байгаа цагт монголын ноолуур дэлхийн чансаанд очих туххай бодохын ч хэрэггүй биз дээ

ЗОЧИН [66.181.168.81] 2019-06-13 15:32:43

Улаан сайдаа мал, хэл, хил. гуравтайгаа байхад хэн баян билээ.......Энэ дотор хятадыг тэжээгээд гэж байхгүй шүү.........

БАТ [66.181.168.81] 2019-06-13 15:26:37

САЙХАН САНААГ ЧИНЬ "УЛААН САЙД" МЭТИЙН ЗАЛХУУЧУУД ШУУД Л ХУЖАА РУУ АМЬДААР НЬ ГЭСЭН БИЗ ДЭЭ.ЭНЭ УРВАГЧ ЭХ ОРНЫХОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ УНАГАЖ /" НООС,НООЛУУР, АРЬС, ШИР, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ГЭХ МЭТ БҮГДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР"- ҮҮДЭЭ ҮНЭЛЭХГҮЙГЭЭР ӨӨРИЙН"" ЭХ ОРОН" ХЯТАД РУУ ХЯМД ҮНЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААГ АРД ТҮМЭН МИНЬ МЭДЭЭСЭЙ,УГ НЬ ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОДООГИЙН ЕРӨНХИЙ САЙД АДУУГ АМЬДААР НЬ ГАРГАХГҮЙ ГЭЖ ТУНХАГЛААД АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ХҮНДЭЛГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙСАН САН. ОДОО ЭНЭ УЛААН ТУУЧИЙГИЙН ҮЕД АДУУ МИНЬ, МОРИН ЭРДЭНЭ МИНЬ ТЭР ХУЖААГ ИЙН ГАРТ ЯАЖ ЗОВОЖ ҮХЭХ БОЛ , НААД НӨХӨД /НОВШ/- НУУД ЧИНЬ ҮХРИЙГ АМЬДААР НЬ 4 ШИЙРИЙГ НЬ ТАСЛААД АМЬДААР НЬ АРЬСИЙГ НЬ ХУУЛДАГ ЮМ БИЛЭЭ. ИЙМ ХАЧИН ХҮНИЙ ҮНЭРГҮЙ УЛСАД ДАХИАД ХЭЛЬЕ УЛААН САЙДАА.. МОНГОЛД ХҮНИЙ ЭРХЭМ .... ХООЛОО МӨРӨӨРӨӨ ИДЭХСЭН.......

Зочин [192.82.64.251] 2019-06-15 14:11:36

ULAAN gedeg luivarchin tsagasndaa garsan bnalee

kk [219.142.99.23] 2019-06-13 11:47:11

za yahvee. yah gej negniigee dooshni hiij bdgii. tsoohon mgl shuudee. joohon eyreg baiy

Зочин [150.129.141.234] 2019-06-13 11:10:15

Битгий ингэж ичихгүй худлаа хуцаж байгаачээ, H&M чинь дампуурчихсан компани шдээ

би [43.228.131.239] 2019-06-13 09:51:40

Монгол ноолуур удахгүй дэлхийд гарах болтугай. Ажилд нь амжилт, хэл амаа билүүдэгсэд өөрөө өөрсийнхөө хийж бу ажлаа л сайн хий. Хүн муулж кайф авдаг тэнэгүүд гүэ мөн их юмаа. Бурхан минь.

Иргэн [150.129.142.96] 2019-06-13 09:50:29

Нэг иймэрхүү яриатай, сэтгэлгээтэй цүнх баригчдаар төрийн алба дүүрчээ. Дэлхий өнөөдөр л ухаан орж Монголын ноолурыг сонирхож эхлэж байгаа юм болж байна уу?

Bolor [66.181.161.14] 2019-06-13 09:45:06

Энэ хүний ярилцлага хүмүүст ерөөсөө таалагдаагүй байна өөрөө уншдаг л байхдаа одоо

Зочин [176.179.172.178] 2019-06-13 09:28:33

Medrel bitgii hudal yari ugaahaar agshdag eshul sundag bie hatgadag yun tansag

Зочин [202.9.43.19] 2019-06-13 08:57:37

Энэ ноолуурын ченж залуу "итали бүсгүйчүүд манай самнасан ноолуурыг илж үзээд л хий дур тавьдаг" гээд шулуухан хэлчихгүй дээ. Гар хангалга маягийн юм болдог ч гэсэн болох л байж.

Irgen [202.9.42.165] 2019-06-13 08:41:55

Mah idej osson mongol hun gej helhed hetsuuhen l yum bn. "Mash goe" tailbarlaj chadsan bn.... Unshaad saihan ineej happy bailaa gej

Зочин [202.179.25.72] 2019-06-13 08:40:41

Итали бүсгүйчүүд тавьж байгаа юм мэдэрч төрдөг гээд байгаа бололтой

Зараа [182.160.36.131] 2019-06-13 08:36:23

Барууны нөхдүүдэд ноолуураа самнуулж, массаж хийлгүүлж хаппи болж байгаа ямаануудыхаа сэтгэл зүйг ингэж л тайлбарлахаас өөр яахав дээ.

ккк [202.131.245.69] 2019-06-13 08:33:07

тэр амьтныг өмөөрсөн байгууллагатайгаа адилхан марзан хариулт өгч байна шүү ккк. ямаа самнуулаад хаппи байгааг энэ залуу их сайн мэдэрчээ ккк.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.