"Солгой" жишгийг сурвалжилсан нь-Төрөх эмнэлэг 9, төрийн байшин 1 жил
-ТӨРӨХ ЭМНЭЛГИЙГ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-
Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар Монгол Улсын төрийн гаж тогтолцоо бүтээн байгуулалтын ажилд хэрхэн нөлөөдөг талаар асуудал хөндөхийг хичээлээ. Одоогоос есөн жилийн өмнө Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар барихаар болсон. Гэвч хөрөнгө мөнгө дутуу гэх шалтгаанаар тус барилгыг найман жил “царцаасан” байдаг. Гэтэл хотын шинэ захиргааны барилгын ажил 2018 оны долдугаар сард эхэлж наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орох гэж буй нь төрийн гаж тогтолцооны илрэл юм. Өөрөөр хэлбэл дарга нар өөрсдийнхөө суух “ордон”-г ганцхан жилийн дотор ашиглалтад оруулж чадсан ч ард иргэдэд үйлчлэх эмнэлгийн төсвийн асуудлыг шийдэлгүй есөн жилийн хугацааг зарцуулсан нь тун харамсалтай.
Үе үеийн засгийн газрын тэргүүн, Эрүүл мэндийн сайдууд барилгын талбай дээр очиж “Төрөх эмнэлгийг дараа жил ашиглалтад оруулна” гэж амласаар өнөөдрийг хүрсэн гэхэд болно.
Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 онд гарч, Засгийн газар, “Нийслэл өргөө” компани, “Пума консерциум”-тай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгын ажлыг эхлүүлсэн. 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байгаа аж. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ.
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхэлнэ. Бид “Томо бюлдинг” компанийн ерөнхий инженер Г.Ганзоригоос бүтээн байгуулалтын ажлын явцын талаар тодруулга авлаа.
-Төрөх эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явагдаж байна. 2019 оны IV улиралдаа ашиглалтад орох уу?
-Төрөх эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн намраас нэлээд эрчимтэй хийгдсэн. Дулаанаа авч чадаагүйн улмаас ашиглалтад орох хугацаа хойшилсон. Энэ жил цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй орой дулаарлаа. Гэсэн ч бид дөрөвдүгээр сараас ажлаас эхлүүлсэн. Барилгын нийт масс эзлэхүүн ихтэй учраас жавар гарахгүй нэлээд удлаа. Зуравдугаар сараас жигдрээд гадна фасад, дотор засал чимэглэлийн ажлууд хийгдээд явж байна. Барилгын явц 80 хувьтай 2019 оны IV улиралд захиалагч талдаа хүлээлгэж төлөвлөгөөтэй ч бидний зүгээс шахаад 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
-Бүтээн байгуулалтын ажилд төрөөс шалтгаалах саад бэрхшээл байна уу?
-Төрөх эмнэлэгтэй холбоотой асуудлыг ажил хэргийн шугамаар зохицуулаад явж байна. Талбайн ерөнхий инженер хувьд ажил явагдахад ямар нэгэн саад бэрхшээл алга. Удирдлага, захирлуудын түвшинд хөрөнгө оруулалтын ажил яаж явагдаж байгааг мэдэхгүй байна. Төрөх эмнэлгийн барилга нийтдээ 35 мянган метр квадрат талбай. Монгол Улсын өмнөө барих бүтээн байгуулалтын нэг гэсэн ойлголттойгоор бидний зүгээс ажлаа чанартай, түргэн шуурхай хийхээр нэлээд шахсан графиктай ажиллаж байгаа.
-Барилгын талбайд ажиллах нөөц бололцоо хангалттай байгаа юу?
-Монгол Улсад сүүлийн хоёр жилд барилгын ажил нэлээд хурдацтай хөгжиж буй учраас хүн хүчний асуудал хангалттай бус байна. Бүтээн байгуулалтын олон төслүүд зэрэг эхэлсэн учраас барилгын талбай дээр ажиллах хүн ховор байгаа. Гэхдээ бид “Хүний нөөц ховор байгаа” гээд хойш суусангүй. Бүх нөөц бололцоогоо ашиглаад талбай дээр 200 гаруй хүн ажиллаж байна.
-Ирэх 11 дүгээр сард ашиглалтад орохдоо дулаанаа ямар ч асуудалгүй авна биз дээ?
-Ямар ч асуудалгүй төвийн дулаанаа авна. Холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлээд дулаан авах зөвшөөрлөө авчихсан байгаа. Эмнэлгийн барилга ашиглалтад ороход ямар нэгэн асуудал гарахгүй.
-Өнгөрсөн жилийн өдийд хүчил төрөгчийн хоолой татах асуудлаас болж барилгын ажил түр зогсолт хийсэн. Энэ асуудлаа шийдэж чадсан уу?
-Хүчил төрөгчийн хоолойн зохион байгуулалтаас болж барилгын ажил хойшилсон. Энэ асуудлыг дор бүрд нь холбогдох арга хэмжээг аваад бүтээн байгуулалтын ажил урагштай явагдаж байна. Шийдвэрлэх түвшний ажил 100 хувь хангагдсан. Одоо угсралт дотоод, гадаад засал чимэглэлийн ажлууд явагдаж байна .
Одоогоос олон жилийн өмнө тууү хайчлан, сүр дуулиантай шаваа тавьж байсан энэхүү эмнэлгийг иргэд бараг мартсан байх. Юутай ч олны хүлээлт болсон төрөх эмнэлэг энэ жилдээ багтаж ашиглалтад орох бололтой.
-ХОТЫН ЗАХИРГААНЫ А БЛОК НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО-
Яармагийн дэнж дээр баригдаж буй төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орох гэж ЕСӨН жил дуншиж байхад хотын захиргааны шинэ барилга ганцхан жилийн дотор ашиглалтад орох гэж байна. Бид ажил хурдацтай явж байгааг буруутгах гэсэнгүй. Гагцхүү төрөх эмнэлгийн барилгыг есөн жилээр хойшлуулж нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдлийг эргэн сурвалжижл байгаа юм.
Барилгын ерөнхий инженерийн хэлж байгаагаар бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай, наймдугаар сарын сүүлээр А блок ашиглалтад орно гэдгийг хэлж байв. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн.
Бид "Мөнххада" авто машин худалдааны салбарын эсрэг ард талд баригдаж буй хотын захиргааны барилгын гадна ирэхэд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв. Хотын шинэ захиргааны барилгын ажлыг “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн таван га газарт гүйцэтгэж байгаа. Барилгын гаднаас харахад барилга угсралтын ажил дууссан шилэн фасад хийж байгаа харагдлаа. Бид дотогш орж, мэдээлэл авах гэсэн боловч барилгын ажлыг хариуцсан инженер нь ажлаас гарсан гэх шалтгаанаар дотогш нэвтрүүлсэнгүй.
Яармагт баригдаж байгаа хотын захиргаа нь A, B, C блоктой. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр А1 хэсэгт Иргэдийн хурлын дарга, ажлын хэсэг, бүлгийн хурлын танхимууд, хүндэтгэлийн танхим байрлана. А2 хэсэгт нь хотын музей, хүндэтгэлийн хурлын танхим, иргэдийн хурлын танхим байна. А3 Засаг даргын Тамгын газар байх юм. А4, А5 хэсэгт Захирагчийн ажлын алба байна. B блокт оффис болон хүлээн авах танхим байрлах юм. Уг блокийн барилгын ажил 2019 оны сүүл үед дуусгана. Тиймээс 2019 ондоо багтаж, нийслэлийн харъяа бүх агентлагуудыг нүүлгэхээр төлөвлөсөн. Харин С блок хурлын заал, спорт заал, нэг цонхны үйлчилгээ байхаар төлөвлөж байгаа. Гэхдээ С блокийн төлөвлөлт хараахан дуусаагүй байгаа. Шинэ төв байгуулахад урьдчилсан төсвөөр 91 тэрбум төгрөг шаардагдаж байгаа гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий Архитектор Э.Анар хэлж байсан.
Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн газраасаа таван га газрыг үнэгүй өгч, цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байна гэсэн санал тавьсан байдаг. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, барилгын ажил хийх тогтоол гаргаснаар шинэ төвийн барилгын ажил эхэлсэн. Энэ талаар Шинэ яармаг бүтээн байгуулалт нэгдлийн захирал Ч.Батзориг “Үндэсний таван компани нийлж “Яармаг шинэ нэгдэл”-ийг байгуулсан. Нэгдэл туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитай. Бид түүхэн барилга гэдэг утгаараа компанийн эзэмшлийн газраас зам дагуу 5 га-г чөлөөлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийслэлийн шинэ төвийн бүтээн байгуулалтад оролцож байна” гэдгээ хэлж байсан юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ.
Нэг дэнжид баригдаж буй хоёр барилгын ажлын явц ийм байна. Ажлын явц байдалтай танилцаж явахдаа нэг зүйл тодоос тод санагдаж, бас харамсах сэтгэл төрснийг нуух юун. Өвлийн жавар эд тачигнах тэр өдрүүдэд төрөх эмнэлгээс сурвалжлага бэлтгэж явахдаа дөнгөж төрсөн нярай, ээж нар олноороо нэг өрөөнд багтаж ядан суугааг харсан юм. Орчин таагүй, олноороо байснаас нярайн өвчлөл их байсныг салбарынхан нь ч хэлсэн. Хэрвээ энэ эмнэлгийн санхүүжилтийг сэтгэл гарган тухай бүрт нь шийдэж өгсөн бол олон ээж, хүүхдийн эрүүл мэнд нэн тустай байхсан. Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашгаа хойш нь тавихыг дахин нэг сануулъя.
Сэтгэгдэл
Б, Ц [103.10.23.111] 2019-06-16 10:39:49
Монгол улсад хамгийн шуналтай хулгайч нар хувичлал нэрээр төрийн өмчийг зүүль бүрийг бузар аргаар өөрийн болгон Намыг санхүүжүүлэх нэрээр МАН- АН хэмээх байгуулгад өөрсөдийн ноёрхолоо тогтоож Намын нэрээр Монгол төрийн толгойд зайдлаж Гадаадын луйварчин нарын уяаны нохой болож Газар нутаг баялагыг минь хахуулын мөнгөөр зарж Монгол төрийг гадний луйварчин нарын тоглоомын төр болгосоор байна Төрд үүрэлсэн хулгайч нар өөрт нь ашигтай бол бузар булай юуг ч хийх болно Энэ асуудал бол хамгийг наад захын асуудал болсон Буруу бичсэн бол засаад уншаарай Би сургуулаар бичэг ном сурсангүй тийм болоцоо өөрөөсөө болоод олсонгүй Шоронд өөрөө оролдож байж сурсан юм Хэт шудраг байсандаа их хохирсон хүн дээ Гүн ухааныг бол хэнтэйч яриж чадна гэж боддог сонирхол гэх юм удамшалын нөлөө гэх юм уу ,, Суур мэдлэг гайгүй олсон юм болуу даа Босоо бичгээр бага байхдаан бичэж уншаж сурсан минь Буруу бичхэд нөлөөлдөг юм болуу
Зочин [103.9.90.98] 2019-06-14 01:21:19
Ерөнхий сайд ааа. та эхний улиралд багтааж Эрдэнэс таван толгойн 1072 ш хувьцааны ногдол ашиг таараа гэсэн үүрэг өгсөн. эхний улирал өнгөрч 2 дугаар улирал дуусах гэж байна. Та 2.5 сая хувьцаа эзэмшигчидээр тоглоогүй биз дээ. Таны өгсөн үүргийг ЭТТ болон таны доор байдаг сайдууд биелүүлээгүй байна. 2.5 сая иргэн 1072 ш хувьцааны ногдол ашиг тараа гэсэн таны үүргийг хүлээж сууна. ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үзлээ...... та хэлсэн үг өсгөн үүргээ эргэж нэг санаач....Ард түмэн таны амнаас гарсан үг үсэг болгоныг хууль гэж харж байгаа..
Зочин [103.9.90.98] 2019-06-14 01:15:14
ЭМНЭЛЭГ СУРГУУЛ БАРЬЯ ГЭХЭЭР МӨНГӨ БАЙХГҮЙ. НАЙР НААДАМ, СОНУУГЛЬ, ЗА ТЭГЭЭД ӨӨРСДИЙН ОРД ХАРШ ОФФИСС, ТАНСАГ МЕБЕЛЬ ТОМ ТОМ ЖИЙП АВАХ БОЛОХООР ГЭНЭТ МӨНГӨ ГАРААД ИРДЭГ. ЭНЭ УИХ ЗАСГИЙН ГАЗАР НЭГ ИЙМЭЭРХҮҮ.
zochin [202.126.88.215] 2019-06-14 00:06:22
гүйцээж барихдаа хийсэн бсан карказыг шалгаж чанарын шаардлага хангаж бна уу гэж үзсэн боловуу аймаар л юм харагдаад бсан, дээрээс хэдэн жил бороо шороонд ил бсан учраас тэр карказууд муу хийгдсэн бол ч барилга нь сайн барилга болж чадахгүй дээ..
Зочин [182.160.33.225] 2019-06-13 23:12:58
Яармагийн төрөх эмнэлгийг АН-хан улс төржиж 2015 онд царцаасан шүү дээ. Энэ Мэдээ.мн сайт яах гэж ингэж хорлон сүйтгэх хагалан бутаргах худал хуурмаг мэдээлэл цацаж байдаг юм бэ?
tege [114.246.104.108] 2019-06-13 14:21:11
Yarmag oroh zam ih l tugjirtei bdagdaa zahirgaa nuugeed udurt 5.6000 hun tiishee yvna geheer odoonii ene zam achaalalaa daah uu? Uuniig bodoh tolgoi bn juu? Yun 5 co niilj negdel bolson gej duurgiin zahirgaanaas iluu erh medeltei luivarchid yarmagiig ezegnej bgaa yum bn.
Zochin [124.5.49.223] 2019-06-13 12:12:39
Mongolchuud yumiig hj chadnaa hamgiin gol n naidvartai hiih l heregtei. Daraa n yarihad emneleg barisan shvv uchnuu olon hunii tuluu huch hudulmuruu shingeesen shvv gj helhed nuur bardam tm barilga barih heregtei shvv!!!
Zochin [122.201.22.172] 2019-06-13 09:24:31
Niigmiin hariutlagaa uhamsarlaj genee, ashig honjoo harsnaa hulgai hiisenee nuuh gesiin bhda...
Зочин [202.55.188.42] 2019-06-13 08:24:31
Анх эхэлсэн нь ч угаасаа л мѳнгѳ идэх л зорилго л доо. Ѳѳр юу байхав. Одоогоор энэ тѳсѳлд яг хэчнээн тѳгрѳг зарцуулаад байгаагаа бичээч. Хулгайгаа нуух гэдэг юмуу, мэдээллийн дан дутуу хагас ѳгѳх юм. Иймэрхүү тѳсѳл 22-25 тэрбумд л босно.
zochin [80.210.250.42] 2019-06-13 07:25:40
Hotiin udurdlaguud yamar ch bairand baisan yah we.ajlaa hiij boloh l bol huuchin bairand ch yah we.ta nar tansaglah gej turiin alband ordiimuu.naad hurdan bosoj bgaa bairandaa ger orongui unchin yaduusiig oruul.ard tumnii tatwariin munguur ta nar tansaglah erhgui
Zuunii shildeg ongio 5 ga gazar gedeg... [202.55.191.40] 2019-06-13 07:10:42
Hotiin zahirgaa ni hubiin kompanias 5 ga gazar guij absan gedeg ni zuunii onigoo shuu.oorsdoo gazar yarmagt olgoj boon abilga abch zaraad daraa ter hvnees gazar guij aban gedeg bol gutamshig ch dee.vnendee ene bol boon abilga hahuuli yum daa.5 ga gazariin toloo yu amalsan bol darga nar heden ga gazar vnegui ogson bol.
Төрөх ээж [202.131.243.50] 2019-06-13 05:40:42
Тэр эмнэлэгтээ хувьдаа мөнгө нэхдэггүй эмч ажиллуулаарай
Зочин [103.9.90.130] 2019-06-14 01:07:28
tegvel tsaling n nemuuleerei
Зочин [202.179.27.241] 2019-06-13 05:02:37
arvin agsan anh barij ehelsen. jil bur tataas avsan. arag yas uldeesen. daraa n zi, jenko nartai neg bulegleld orson baisan. tegsgeed surag tasarsan.
aochin [81.185.171.106] 2019-06-13 05:02:07
argagvi shde . ter darga nariin nas bogino yum chin vheheesee umnu yanhan avch peediij boos bolj vzegl dee
Зочин [202.9.42.89] 2019-06-13 04:01:24
Сухбаатар дуургийн барилга гээд бас нэг ондор барилга 7 хоногт 1 давхар нэмэгдэж байна гэрлийн хурдаар босож байна улаанбаатар хот тэр чигээрээ даргын ордонгоор дуурлээ энэ ондор барилгад дуурэн дарга сууна гээд бодохоор ямар бузар их даргыг татвар тологчид тэжээгээд байгаа юм бэ болье оо нээрээ энэ сонгуулиар естой жинхэнэ зов хунээ сонгоод энэ бух тансаг торийн ордонгуудийг сургууль эмнэлэг болгох юмсан
Зочин [203.91.116.118] 2019-06-13 04:01:03
Тэр хооронд чинь бас МАН-ын байрыг дор нь барьчихаа биз дээ. Төрөх эмнэлгээс хойш баригдсан мөртлөө түрүүлээд хэдхэн сарын дотор ашиглалтанд орсон доо. МАнайхан ийм л байна даа.
11 [66.181.183.185] 2019-06-13 03:51:29
zahirgaanii barilgiigsurguuli bolgo
Зочин [103.212.117.119] 2019-06-13 03:36:58
хотын захиргааны барилгын ортог 97 тэрбум. Ч. Батзориг Кекшю 2 барьж байгаа. Дэндуу ондор ортог. 20 онд еронхий сайд болж байгаад АУДИТ оруулаад идсэн уусныг чинь ухнаа хулгайчдаа. Юу ч гэсэн барьчих
Зочин [66.181.177.120] 2019-06-13 03:10:41
ДАРГА НАРЫН БАРИЛГА ӨРТӨГ НЬ ӨНДӨР, АЖИЛ НЬ УРАГШТАЙ,АСУУДЛЫГ НЬ СААДГҮЙ ШИЙДНЭ. ХАРЦ АРДЫН БАРИЛГА ӨРТӨГ НЬ ХҮРЧ ЯДСАН БАГА, АЖИЛ НЬ ДЭГЭН ДОГОНТОЙ, АСУУДЛЫГ НЬ ШАТ ШАТАНДАА ХҮНДРҮҮЛНЭ. ӨНӨӨХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМНҮҮД ӨӨР ГАЗРААР ЦАВЧИЛДАНА.
Иргэн [103.10.23.80] 2019-06-13 02:48:20
Үүл баатар ХМК-н тэнд хотын захиргааг барина гээд тууз хайчлаад байсан. яасын бол! Одоо дараагийн сонгуулиар гарсан нам Гачууртад барина гэх вий дээ...
Зочин [203.91.116.118] 2019-06-13 02:39:26
хурдан бариарай, Хотын төвийн гацаа их багасна шүү, Маш чухал ажил шүү, Машины зогсоол хангалттай хийгээрэй,,, МАН овоо шүү
Зочин [202.179.27.241] 2019-06-13 05:05:11
man tor barij baihad arvin gishuun n anh bi chadna geed 20 terbum avaad ehelsen shuu dee. tuunees hoish 2-3 songuuli yavagdlaa.
Зочин [202.126.88.222] 2019-06-13 02:31:03
Yaag zuv bichjer
Зочин [182.160.32.134] 2019-06-13 02:00:23
Дарга нар өөрсдийн суух ордоноо ийм хурдан барьж байгаа мөртлөө ИРГЭДБИДНИЙ ЭМНЭЛЭГИЙГ Ийм Удаан БАРЬЖ БАЙГАА НЬ ИРГЭД Бидний ТӨЛӨӨ БИШ ГЭДГЭЭ Л ХАРУУЛЖ Байна
бусад дүүргийнхэн [202.126.88.38] 2019-06-13 01:37:23
Бусад дүүргийнхэн бидэнд л хол боллоо доо
Зочин [203.91.115.45] 2019-06-13 01:14:27
ШИНЭ БАЙРЫГ ТАНЬДАГ ХҮНЭЭ ТЕНДЕРТ НЬ ШАЛГАРУУЛЖ 2020 ОНЫ СОНГУУЛИАС ӨМНӨ МӨНГӨ ИДЭХ СҮ.БАТБОЛДЫН АРГА БАЙСАН ЮМ. ЭНЭ ТЕНДЕРЭЭСЭЭ БОЛЖ ХОТЫН ФРАКЦУУД НЬ ХООРОНДОО МУУДАЛЦАЖ БАТБОЛДЫГ АВЧ ХАЯСАН ЮМ. ЗОРИУД ӨНДӨР ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ТЕНДЕР АВСАН КОМПАНИ НЬ ТУС АЖЛАА ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ НЭРТЭЙ КОМПАНИУДАД ДАМЛАН ЗАРЖ ДАВХАР АШИГ ХИЙН УЛС ТӨРИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙНХЭЭ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БОСГОЖ БАЙГАА ЮМ. Иймдээ ч МАН АН 2 сонгууль болгоноор ҮХЭР монголчуудад мөнгө тарааж саналыг нь худалдаж авдаг юм. ТЭЖЭЭВЭР ҮХЭРНҮҮД нь МАНКУРТ БООЛ шиг л тэнэг юм.
Зочин [202.126.89.4] 2019-06-13 01:13:33
Жу хулгайчын хургэн еронхий архитектор хэвээрээ юу
Зочин [182.160.37.138] 2019-06-13 01:12:07
мэдээ.мн сайтаа? танай АН нам л яармагийн төрөх эмнэлгийг гацаагаа биз дээ. өөрсдийнхөө алдааг бусад руу бүү чих.
Зогсоол [66.181.181.96] 2019-06-13 01:08:19
Дэл сул газрыг сайн ашиглаж машины зогсоол хийж үзээрэй дээ