УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг дагалдуулан Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ хуулийн төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг 2030 оноос хойш импортлохгүй байх заалт оруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр дараах хэлэлцүүлэг өрнөв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Бид нэг чухал асуудлыг шийдэх гэж байна шүү. УИХ-ын гишүүд дараа нь "Би мэдээгүй" гэх вий дээ. Иргэд маань бас дараа нь "Сонсоогүй, хэзээ шийдчихэв ээ" гэх вий дээ. 2030 оны зургаадугаар сарын 1-нээс хойш баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглоно гэсэн заалтыг батлах гэж байна шүү. Энэ бол зөв. Үүнийг 2013 онд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл хийх оролдлого хийсэн. Тэр үед шийдчихсэн байсан бол өнөөдөр гүйцэд түрүүлэх үйлдэл дээрээ алдаа гаргаснаас болж амь насаа алдсан хүмүүс амьд байх байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: -2013 онд Э.Бат-Үүл дарга үүнийг анх санаачилж байх үед Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 325 мянга байсан. Өнөөдөр нэг сая 325 мянга болсон. 12 жилийн хугацаанд манай улсын автомашины тоо нэг саяар нэмэгдсэн. Хөдөө орон нутгийн замд гарч байгаа нийт ослын 74.4 хувь нь баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ гаргасан осол байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.43] 2025-07-18 13:37:33
Нэг юм хийх гэж байгаад мартаад өөр тийшээ явж байдаг. Тэр бол буруу сонголтоос сэргийлдэг. Материаллаг зүйлд аз жаргал оршихгүй
Зочин [66.181.188.43] 2025-07-18 13:36:30
Хямд машин авахаар харамсахгүй
Зочин [66.181.190.217] 2025-07-08 08:04:33
Төр засаг маань миний баруун хүрдтэй машиныг маань зүүн хүрдтэй машинаар сольж өгнө биз дээ.
Зочин [202.126.88.146] 2025-07-07 21:28:23
ypon mashin shig box baival esvel ypon mashinig pulig zov bolgoj orulj irvel zuger bx on zalu mashin orulj irvel
Дорж [202.126.88.205] 2025-07-07 13:37:39
Зөв улсаа бодсон зөв шийдвэр бна хар масст таалагдах гэж шийдвэр гаргаж чадалгүй өдий хүрсэндээ
Зочин [66.181.178.101] 2025-07-07 11:56:41
Зөв дэмжиж бна . Гэхдээ ард иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлэхгүйн хувьд төр засаг нэг удаа барууныг нь зүүн болгож сольж өгөх хэрэгтэй бна . Яагаад гэвэл баруун жолоотой машин оруулж ирэхийг төр засаг зөвшөөрсөн . Баахан машин оруулчихаад төр засаг хориглож байгаа учраас төр засаг заавал сольж өгөх хэрэгтэй . Цаашид төр засаг ямар нэг шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг удаа огтлож байхгүй бол аливаа гаргасан гоомой шийдвэрүүд эргээд ийм үр дагавар дагуулдагийг маш сайн ойлгох хэрэгтэй
Зочин [66.181.161.249] 2025-07-06 21:15:40
Нэг удаа ч болов улсаа бодоод 2026он болгочих тэгэх үү, гуйж байна?
Иргэн [66.181.191.143] 2025-07-05 20:45:45
2030- он гэдэг нь нөгөөл МАН-АН-Н мафиуудын ээлжит увайгүй улс төрийн сонгуультай холбоотой юм аа!!! 27-28- оны сонгуулиар МАН-мафиууд ард иргэдэд хайр зарлана шүү дээ хө!!! Кк Өгөр толгой зууны луйварчин Элбэгдорж ерөнхийлөгч болох гээд анхны оролдлогын үгүй хийж байлаа!!! Тэр үед баруун хүрдтэй машиныг хориглосон бол олон Монгол хүн амьд байх байлаа!!! Элбэгдорж бол алуурчин байсан!!!
Монгол улсын иргэн [66.181.185.239] 2025-07-05 17:44:15
Монгол улсын стандарт бий. 2030 оноос хилээр буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохгүй байх хэрэгтэй. Үүнээс өмнө орж ирсэн бол аажимдаа үгүй болох байх…
зочин [66.181.183.215] 2025-07-05 14:43:42
Японы хуучин автомашинуудыг Монгол улсад оруулахад автомашин тутмаас 15-20 сая-с дээш төгрөгний татвар ба бусад төлбөр хураамж авч улсын төсөв бүрдүүлдэг юм биш үү? Япон автомашин оруулахгүй бол төсөв нэмэгдэхгүй байх даа? эсвэл ямар ч эдэлгээгүй хятад автомашин иргэдэд шахах юм болов уу? Иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжээсэй, ядуурлаас гаргаасай.
Зочин [66.181.177.201] 2025-07-05 12:16:46
Ингэж удаах хэрэг байна уу? Ядаж 2 жилийн дараа зогсоох хэрэгтэй. Одоо ард түмэн ч гэсэн энэ шийдвэрийг эсэргүүцэх хэрэггүй. Дэлхий дээр Монголчууд шиг зөвхөн эрхээ мэддэг боловч үүргээ ухамсарладаггүй ард түмэн байхгүй шүү.
шууд хориглох хэрэгтэй [103.212.116.178] 2025-07-05 09:16:53
БУРУУ жолоодлоготой машин импортлохыг 2030 гэхгүйгээр шууд хориглох хэрэгтэй.
Uhernuuded! [213.142.97.232] 2025-07-05 01:42:03
Uherteigee adilhan hulduunuudee!!! Utaagaa shiideh ganzhan arga ta nart bii! Ter bol: Ger horoolliin ded buteziig saijiruulah!!! Bohiriin shugam, dulaanii shugam usnii shugam geed!!! Heden Ih Nayadiig nuurs gej soliorohiin orond uuniigee hii!!! Bas naad olon Japan aas awchirsan buruu Jolootoi tumurnuudiig shuud zogsooh heregtei! Yun 2030 on!!! Hahaha yostoi uher yumaa!!!
Зочин [202.9.40.103] 2025-07-04 20:36:21
Японы эзэн хааны айлчлалд нь барьж байгаа бэлэг юм байх даа
Зочин [202.126.90.193] 2025-07-04 19:41:29
Wahahaha
Зочин [103.57.95.249] 2025-07-04 19:33:02
2030 онд ардын намынхан энэ янзаараа байх юм гэнээ? Хуцдаг лалрууд вэ!
Зочин [103.140.11.91] 2025-07-05 14:45:19
Хэлээд яахав
Зочин [78.90.234.9] 2025-07-04 19:09:45
2030 он гэдэг арай хол биш үү?