Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг даргаллаа

Админ / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг даргалж, үг хэллээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өнөөдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын

  1. Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
  2. Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
  3. Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
  4. Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо тус тус болж байсан бол
  5. Тавдугаар уулзалт өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид боллоо.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд миний бие өнгөрсөн 4 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе.

Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа ийнхүү өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буй билээ.

Талуудын хамтын хүч чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500% гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.

Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойшхи 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.

Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна.

Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна.

Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, төмөр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.

Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэлээ.


Сэтгэгдэл

си /ши/ жин пиний шахалт [202.126.88.36] 2019-06-17 18:30:49

урд хөршийн бос манайхыг ШХАБ-д элс гэж бүлтэлзтэл шахаж байхыг нь харсан уу /bloombertv mongolia-р гарсан/

SI dotroo durgui l bgaa daa [43.228.129.4] 2019-06-17 12:16:36

Si Uur n hureel suuj baisan bhdaa. Manai hun dotroo muu hujaa gesen shuu yum bodoo l

MGL irgen [43.228.129.4] 2019-06-17 12:14:54

Nogoo hyatadiig uzej chaddaggui EU maan ovoo doo munhiin hursh gedegee uhaarch bgaam bn daa muulaal dalchignaad baidag. Hyatad hilee haahad l manaihan balrna sh dee

Ккк [103.57.94.20] 2019-06-16 07:35:20

Нөгөө пүтэнийг чи муу хужаа гэж хэлээгүй юу, өөрийг нь эсэргүүцсэн болгоныг хужаа гэдэг хүн шдээ

Иргэн [66.181.161.36] 2019-06-16 08:25:19

21.н он хурдан бол хогийн шаарнаас нэг салж амрах юмсан шааал худлаа гар

Zochin [172.58.43.124] 2019-06-16 02:16:42

Ene 2 monhiin horsh bish udahgui ikh mongol ulsiin dahin sergen mandalt ekhleheer hunnu gurenii ur sad bid 1 l uls baih bolno ene 2 novshiin undestniig gazriin horsnoos archij hayna gedegt oros hujaa 2 sain medej baigaa, 2 darlagdaj baisan ulsiin eronhiilogchiig harhaar goh ineed hurch baina

шаа [182.160.0.126] 2019-06-17 17:32:23

омогтой пизда вэ

зочин [103.229.120.26] 2019-06-15 18:45:58

шхаб д элсчих гээл явна уу мангуу боловсролгүй амьтан тоодог ч амьтан алга яс горьдсон нохой шиг тийшээ байн байн балдуушаа хийгээд явдагийн

Зочин [202.9.42.209] 2019-06-15 12:56:22

Ногоо 2 дотроо ямар их голж ухаангуй боловсролгуй буруу гарын этгээдтэй юу хийж суунаа л гэж бодож байгаа шуу дээ монгол ялначуудаа хошгир хошгир

зочин [202.126.89.107] 2019-06-15 14:33:10

агуу түүхийг газар нутаг ард олноо гэсэн сэтгэл зүрх л бүтээсэн. эдүгээ ард түмэнд тус биш гай болж байгаа олон өндөр боловсролтонгууд бас их байнаа.

Зочин [43.242.242.128] 2019-06-15 12:39:52

MANAI ULS HUCHERHEG BOLNO BATTULGA ERENHIILEGCHID BAYAR HURGEED AMJILT , SAIN SAIHAN BUHNIIG EROOJE, ATAATAI HUUCHIRSAN UZELTEI UMNUUD YUG GEJ BICHEH HAMAAGUI BUH OROLTSOG BAIGAA HUMUUST AMJLIT

Zochin [66.181.178.143] 2019-06-15 09:26:56

Putin shine tomor zamaa orgon tsarigaar bariarai gej bolOloo tavilaa..

Зочин [202.131.246.90] 2019-06-15 09:07:03

dargallaaa ch gekh shig maliig mal bolgoj tokhuurkhaj bkhad khuurtsun garuud

Зочин [64.119.16.126] 2019-06-15 07:37:16

Энэ коридор гэж юугэсэн үг юмб дээ. Нэг л таатай биш утга нь ч нэг тиймхэн

zochin [64.119.19.229] 2019-06-15 10:48:28

Хонгил гэсэн үг

monkh [118.241.85.230] 2019-06-15 07:36:58

gart barigdaj nudend haragdahuits ur dun l heregtei. ternees omnoh eronhiilogch narshig end tendees guilga guij mongol ulsiig ur shirend oruulj tuuniigee neg ih ajil hiisen meteer shoudaj yaridag jujgend bol odoo ard tumen huurtahguiee. . .

zochin [213.55.221.89] 2019-06-15 06:59:20

putin buur uidtsan tsaraitai suuj bna shd. manai hoer hurshiin leader dotroo uu gej bodoj bn bol

Zochin [203.91.117.8] 2019-06-15 06:57:02

Endiin toriin ordong yu gej nerlesen be? Buruu bicheegui bol ALAA ARCHA gej baih yum unen l baigaadaa.Yu gesen ug yum boldoo.? kkkkk.

ABCD-korea-gaas [117.111.2.174] 2019-06-15 11:41:48

Bid uursdiiguu doromjilj gutgehde garguud , ter tusmaa namchirhahaaraa zuv zugeer baigaa huniigch shuudl gutgej doromjlon gutaagaad niigemd hench bish bolgood haychihdag toim neg yoroon tehnologitoi ulsldaa ! Za odoo harin buhel buten ulsiin yamarvaa neg neriig doromjlon tohuurhaj yasanch bolohguiee ! Bid chin bas gadagshaa yvdag uls bolgondl Mongolchuud neg tiim ORK-uud gej haragdaad baimaargui baina !

Джен [103.10.23.224] 2019-06-15 11:28:21

Алаг арц

Зочин [112.96.101.161] 2019-06-15 00:07:54

Eebiigiin styliin eeljit show. Nogoo 2iin hairan tsag, amidral kkk

Зочин [112.96.101.161] 2019-06-15 00:06:02

Kkk za nogoo hiagtyin gereegee sanaarai, bid nar ta 2iin alinii ch tal bishee, ta 2 negendee mani hediif zarahgyi biz? Kkk

Зочин [103.229.121.13] 2019-06-14 23:38:48

Путин Си Жиньпин хоёртой хүссэн бүхэн уулзаж ярьдаггүй юм шүү зүгээр лбайгаарай

Зочин [202.55.188.40] 2019-06-14 23:05:33

Баттулгын даргалдаг гэж юу байхав зөвлөхүүдийн бэлдэж өгсөн хэдэн үгийг зөв уншиж чадаж байгаа болов уу

Зочин [202.55.188.37] 2019-06-14 22:39:55

Удирдан явуулах, хѳтлѳх гэж болохгүй юу. Үндэстнээрээ даргархаг улс шүү.

Зочин [112.96.101.161] 2019-06-15 00:06:33

Hah yag daa

SHOOVDOR [103.229.120.110] 2019-06-14 22:16:58

TENEG BUH UCHIGDUR N BAAHAN UUSAN UU KK.PUTIN IH L YOZGUI HARJ BN DAA


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.