ТОЙМ: УИХ энэ долоо хоногт юу хийв

Б.БУРМАА / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.06.10 http://www.parliament.mn/n/cnby

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгов. Хуралдаанаар үргэлжлүүлэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийгзөвшилцөхийг дэжмлээ. Мөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол батлагдав. Хуралдааны төгсгөлд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ. 2019.06.11http://www.parliament.mn/n/c4by

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэжилтийг цаашид эрчимжүүлэх талаар Үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлаж, тогтвортой байлгах; Дэд бүтэц, бүтээн байгуулалт, орон сууц, ипотекийн; Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх; Орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, ногоон хөгжлийн; Нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн; Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүнд суртлыг бууруулах, авлига, хээл хахуультай тэмцэх; Нийслэлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн 7 чиглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр тогтлоо. 2019.06.11http://www.parliament.mn/n/csby

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль тогтоомжийн төслийн сонсголыг Төрийн ордноо зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Их Хуралд 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл нь нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах тул “Нийтийн сонсголын тухай” хуулийн 7.1 дүгээр заалтын дагуу хууль тогтоомжийн төслийн өнөөдрийн сонсголыг зохион байгуулсан юм. 2019.06.12http://www.parliament.mn/n/pkby

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Үндэсний аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Байнгын хороонд ирүүлсэн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов. 2019.06.12 http://www.parliament.mn/n/pqby

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүний гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов. Дараа нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл-ийг зөвшилцөхийг дэмжив. Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо. Эцэст нь Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо. 2019.06.12http://www.parliament.mn/n/p1by

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсож, УИХ-ын гишүүдийн гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. 2019.06.12 http://www.parliament.mn/n/p4by

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2019.06.12 http://www.parliament.mn/n/qnby

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.06.12/ тус байнгын хорооноос дээрх тогтоол болон өмнө нь гаргасан удаа дараагийн тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Туул голын эрэг дагуу нөхцөл байдалтай танилцаж ажиллав. http://www.parliament.mn/n/p6by

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. Дараа нь зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг сонгохыг дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, батлав. Хуралдаан Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Хуралдааны төгсгөлд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2019.06.12 http://www.parliament.mn/n/qgby

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах бэлтгэл хангах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтнууд, Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн болон Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд оролцсон юм. 2019.06.12 http://www.parliament.mn/n/qkby

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлав. Хуралдааны төгсгөлд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн баталлаа. 2019.06.13 http://www.parliament.mn/n/q4by

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Армений Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.06.13http://www.parliament.mn/n/xkby

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь дэмжсэн юм. 2019.06.13 http://www.parliament.mn/n/xqby

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд танилцуулан хуралдааны ирц 80 хувьд хүрээд байгааг дуулгаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. 2019.06.14 http://www.parliament.mn/n/x6by

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.