"Universal Studio"-д гал гарснаар ямар хохирол учирсан талаар дэлгэв

Нью-Йорк таймс хамгийн хамгийн гэх мэдээлэл түгээж байна. Магазин хөгжмийн түүхэн дэх хамгийн том хохирлын талаарх мэдээг үзсэн хүмүүс харамсаж буйгаа илэрхийлсээр байна. Лос Анжелес хот дахь "Universal Studio"-ийн байранд 2008 оны зургаан сарын 1-ний өдөр гарсан галын улмаас маш олон алдартай хамтлаг, дуучдын мастер бичлэг устсан юм байна.
2008 онд "Universal Studio" энэ талаар зөвхөн "Кинг конг" киноны парк, зарим кино зураг авалтын хэсэг, 40 мянга орчим бичлэг устсан гэж мэдээллэж байсан байна. Харин Нью-Йорк Таймс Магазин энэ талаар мөрдлөг явуулан, гал гарсан өдөр дээрх зүйлтэй хамт 500 мянга гаруй дуу устсаныг илрүүлсэн байна. Тус дуунууд нь 1940-2008 хүртэл бичигдэн хадгалагдаж байсан ховор нандин дуунууд, тэдгээрийн мастер бичлэг буюу анхны хувилбарууд бөгөөд үүнээс гадна нийтэд цацаагүй хадгалж байсан дуунууд ч байсныг онцолжээ.
Дууны мастер бичлэг гэдэг нь студид бичсэн жинхэнэ хувилбар бөгөөд цомог, клип, ремикс хийхэд ашигладаг гол материал юм. Энэ талаар хамтлаг дуучид маш их бухимдалтай байгаа бөгөөд тус студийг шүүхэд өгөхөөр болсныг "Лос Анжелес Таймс" мэдээллээ.
Эх сурвалж: Straits.times
Сэтгэгдэл
Зочин [78.183.132.118] 2019-06-18 19:41:23
Арай л байна сетгуулч !!! Аль 2008 оны медее одоо тавиад байхдаа яахав дее !!! Одоо чинь 2019 он гедгее медмеер юм !!!!
Зочин [66.181.176.176] 2019-06-18 08:16:51
магазин хөгжмийн түүх гэж юу бдаг билээ
Цагийн юмыг цагт нь мэдээлж байх хэрэгтэй. [202.131.228.118] 2019-06-18 04:58:49
2008 оны юмыг 2008-2009 онд нь мэдээлж байх хэрэгтэй ш дээ. Гадаа 2019 он болж байна. Хожимдсон учир агуулга муутай мэдээлэл байна.
gg [66.181.168.8] 2019-06-18 10:03:11
гадаа 2019 он болж байгаам бн, дотор хэдэн он бэ
Зочин [119.104.47.164] 2019-06-18 08:08:56
2019 on Taldaa orj Bna geech xaxa