MFC: Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нар аваргын бүсний төлөө тулалдана

М.Амаржаргал / Спорт

Холимог тулааны “MFC” холбоо, “SPS” телевиз хамтран 2 дахь олон улсын тулаанаа 6-р сарын 22-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Оны эхэнд болсон анхны тэмцээнд Кахастан, Тувагаас тамирчид ирж байсан бол энэ удаад БНХАУ, Кыргызстаны шилдэг тулаанчид иржээ. Энэ өдрийн сүүлийн буюу гол тулаан 70кг-ийн жингийн аваргын бүсний төлөө М.Нандин-Эрдэнэ, Н.Отгонбаатар нарын хооронд болох аж. Энэ жил 32 настай хоёр тамирчны хувьд аль аль нь дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа тулаанчид.

ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын албан хаагч, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Нэргүйн Отгонбаатарын хувьд чөлөөт бөхийн суурьтай, холимог тулаанаар 4-1-1 амжилттай яваа. Харин түүний эсрэг хүч үзэж Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ 2007 онд Улаанбаатарт болсон сонирхогчдын боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр сүүлийн 10 орчим жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж, амьдрахын хажуугаар “Road FC” холбоонд тулалдаж байгаа юм. М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар 8-6 гэсэн амжилттай аж.

MFC-2-т дээрх тамирчдаас гадна манай улсын шилдэг тулаанчид болох О.Пүрэв, Д.Батгэрэл, С.Хүрэлбаатар, А.Тэмүүлэн нар гадны тулаанчдын эсрэг хүч үзнэ.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.