ХБНГУ-д 2017-2019 онд хар тамхитай холбоотой 325102 хэрэг бүртгэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч А.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэргийг одоо ХБНГУ-ын хууль хяналтын байгууллага шалгаж байна.

ХБНГУ-д хар тамхины хэрэг газар авч, олон мянган хүн донтон, амь насаа алдаж буй талаарх мэдээллийг бид хүргэж байна.

Хар тамхинаас болж амиа алдаж буй хүмүүсийн тоо ХБНГУ-д эрс нэмэгдэж байна. Жишээ нь, 2016 онд 1333 хүн хар тамхитай холбоотой шалтгаанаар амь насаа алдаж байсан жил бүр өсч буй үзүүлэлт юм. 2012 онд 944 хүн хар тамхины хэрэглээнээс болж амиа алдаж байсныг 2016 онтой харьцуулахад 41 хувиар өссөн хэмээн судалгаанд онцолжээ. Хар тамхитай холбоотойгоор амиа алдсан иргэдийн ихэнх нь хэтрүүлэн хэрэглэсэн байдаг байна.

1970 оны эхээр Герман Улс хар тамхины хэрэглээг “Opium Law” гэх хар тамхины тухай хуулиар зохицуулж байна.

1960 оноос хар тамхины хэрэглээ иргэдийн дунд нэмэгдэж ирсэн тул ХБНГУ хуулиндаа өөрчлөлт оруулж, 1971 оноос Холбооны Хар тамхины тухай актыг батлан гаргах болжээ. Тэр үеэс хар тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн тул хуулийг чангатгах шаардлага гарсан хэмээн хууль батлагчид протоколд тэмдэглэн үлдээсэн байна. Жишээ нь, ХБНГУД-д 18-20 насны залуучуудын 16 хувь нь хар тамхи татаж үзсэн гэсэн судалгаа гарсан нь эрх баригчдын эмзэглэлийг төрүүлж ирсэн аж. 2016 онд 600 мянга орчим залуус хар тамхинаас хэт хамааралтай болсон гэсэн судалгаа ч гарсан байна.

2017 оны Европын холбооны улсуудын хар тамхины хамаарал бүхий хүмүүст хийсэн судалгаагаар төр засгийн зүгээс хар тамхины эсрэг дайнд төсөвлөх мөнгийг нэмэх шаардлагатай хэмээн үзжээ. 2016 онд ХБНГУ хар тамхины эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нийт 5.2 тэрбум евро зарцуулсан байна.

ХБНГУ-д хар тамхинаас хэт хамаарал бүхий этгээдүүд нь ихэвчлэн эрэгтэйчүүд аж. 18-25 хүртэлх насны залуусын дунд хар тамхи хэрэглэгч эрчүүд 20.6 хувь байгаа бол эмэгтэйчүүд 9.7 хувийг эзэлж байна. Мөн 2017 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан хүмүүсийн 84 хувь нь эрчүүд байгаа юм.

image

2012 онд Германы Бундестагаас баталсан Хар тамхины талаар баримтлах бодлого чиглэлд дурдсанаар, “Хар тамхины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх гэх мэт боловсролын чиглэлийн ажлуудад гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Түүнчлэн ХБНГУ-ын томоохон хотуудад хар тамхины хамааралтай хүмүүст зориулсан эмнэлэг, төвүүдийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэжээ. Хамбург хотод ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг таван төв байдаг бол Берлин хотод хоёр байгаа юм. Харин Бавариа мужид ийм төрлийн төв байдаггүй. Учир нь тус мужид хар тамхи хэрэглэгчдийн тоо маш цөөн байдаг байна.

image

ХБНГУ-д кристаль, синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэн донтох үзэгдэл 2010 оноос хойш эрс нэмэгдсэн бөгөөд ихэвчлэн Чех улсаас ийм төрлийн бодисыг хууль бусаар хил давуулан оруулж ирдэг байна.

ХБНГУ-д хар тамхины хамгийн өндөр эрэлттэй, хэрэглээтэй байдаг мансууруулах бодис бол каннабис аж. 2006 онд каннабис хэрэглэдэг 6000 хүн хар тамхины эмчилгээнд хамрагдаж байсан бол 2016 онд 18 мянган хүн ийм төрлийн эмчилгээнд хамрагджээ. Морокко улсад ургадаг канабисыг ХНБГУ-ын хар тамхины хамаарал бүхий этгээдүүд хэрэглэдэг бөгөөд хууль бусаар Испаниас ирж буй каргогоор тус улс руу оруулж ирдэг байна.

image

ХБНГУ-ын хуулиар хэрвээ биедээ хар тамхины төрлийн бодис авч яваад баригдсан тохиолдолд 5-15 жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэдэг. Шүүгчид орчин үед хүнийг яллахаас илүү эмчлэх, сэргийлэх арга замыг сонгох зүйтэй гэдэг бодлогыг баримталдаг болсон байна. Гэхдээ эмчлэх нь ял завших боломж биш гэж үздэг аж. Хэрвээ маш бага хэмжээний буюу 7.5 граммаас дээшгүй каннабис, 5 граммаас илүүгүй кокайн биедээ авч явсан бол хувь хүний хэрэглээ хэмээн үздэг тул хорих ялаар шийтгэдэггүй юм байна.

ХБНГУ-д хар тамхины төрлийн бодис үйлдвэрлэх, худалдах зэрэг үйлдэлд 5-15 жил хүртэлх хорих ял ноогдуулдаг.

2017 оноос хойш ХБНГУ-д марихуана эмчилгээний чиглэлээр худалдаалах, хэрэглэхийг зөвшөөрдөг болсон бөгөөд химийн эмчилгээнд буй, хүнд өвчний улмаас мэдээ алдуулалт шаардлагатай өвчтөн, хоолны хэт зуршилгүй болсон зэрэг өвчний шинж тэмдэгтэй иргэд марихуанааг эмчийн бичгээр худалдан авах боломжтой байдаг аж.

2007-2017 оны хооронд хийсэн судалгаагаар ХБНГУ-д ял эдэлж буй 10 хүний нэг нь хар тамхитай холбоотой хэргээр хоригдож буй гэсэн судалгаа гарчээ.

image

2017-2019 оны хооронд ХБНГУ-д хар тамхитай холбоотой нийт 325102 хэрэг бүртгэгдсэн байна.

ХБНГУ-д хар тамхи хэрэглэгчдийн 43 хувь нь каннабис, амфетаминс 15 хувь, кокайн 5 хувь, геройн 30 хувь, бусад бодисны хэрэглээ 8 хувийг тус тус эзэлж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:13:02

r7D241 http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [103.57.95.33] 2019-06-19 03:00:26

Germany-iin har tamhinii baidal AHY-tai har'tsuulah yum bol YUUCH bish! TEND estoi jinhen har tamhinii ertunts bujignaj baigaa.

521 кг бол сүйрэл [103.212.119.246] 2019-06-19 02:59:05

521 кг-г Герман ба Европын Холбооны улсуудад тарааж борлуулсан байх. Харин 521 кг-г дангаар нь Монголд орууулж ирэн борлуулсан бол монгол үндэстэн, ялангуяа залуу үе тэр чигээрээ сүйрэх аюултай. Монголын ЗГ-т " Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай алба" байгуулах нэн шаардлагатай байна. Авилгатай тэмцэнэ гэж АТГ -г байгуулж одоо бүр томруулж байгаа биз дээ.

Зочин [202.21.108.195] 2019-06-19 04:31:10

Hun amiin dundajad haritsuulah yum bol anu-iih mongoliin hajuud yu ch bish

Zochin [139.5.216.56] 2019-06-19 02:44:48

Ter teeverleed bga nohduudiin mongo mongold ymar 1 hemjeegeer irsen bh l ystoi ah duu hamaatan sadan naiz nohod geh meteer l mongo ugaasan bga shalgah l heregtei de

Монголын контрабандчдын хохь. [202.131.228.118] 2019-06-19 02:27:24

Хохино, хохино. Тэгээд хуулийг нь зөрчсөн газар хуулийнх нь хариуцлагыг хүлээгээд, эдлээд сууж л байна биз. Бид тэд нарт ямар хар тамхи өгч заруулсан биш.

зочин [103.194.176.117] 2019-06-19 02:13:19

манай Дипломатчид Герман улс руу 7 удаа нэвтрэхдээ нийт 521 кг хар тахми оруулж чадсан байгаа юм асар их ашиг мөнгө урссаар л тийм учир манайхан бүр амтшисан байхгүй юу даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.