Хүнс үйлдвэрлэгчдэд хийсэн шалгалтаар 632 зөрчил илрүүлжээ

Б.БУРМАА / Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд 2019 онд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийт 88 аж ахуйн нэгж, таван иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгуулж хугацаатай албан шаардлага, албан даалгавар хүргүүлж, зөрчилд торгууль шийтгэврийн арга хэмжээ авлаа.

Хяналт шалгалтаар дараах ЗӨРЧЛҮҮД илэрсэн. Үүнд:

1. Шалгалтад үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, их засвар хийгдээгүй, агуулахын стандарт шаардлагыг хангахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Д.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн Шинэ Амгалан дэлхий ХХК, Багануур дүүргийн Гүн галуут цех, Дэлгэр нуга цех, Баянгол дүүргийн Наран тист ХХК-иуд дээрх шаардлагыг хангаагүй.

2. Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын 60-13 тоотод суух иргэн А нь ахуйн зориулалттай байранд хэрчсэн гурилын үйлдвэрлэл явуулсан, хашаандаа гүний худагтай, худгийн ус нь лабораторийн шинжилгээний дүнгээр нянгийн тоо их гарсан нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагыг хангаагүй.

3. Баянзүрх дүүрэгт байрлах Сэрж Интернэшнл ХХК-ийн Милая цех, Русская зима ХХК, Чингэлтэй дүүргийн Ариун Сүлжээ ХХК, Эл эс кэй ХХК, Сонгинохайрхан дүүргийн Шилүүстэйн гол ХХК-ууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл дутуу, магадлагаа, баталгаажилт дутуу, Баянгол дүүргийн Мөнх Ундармал ХХК нь холбогдох тушаал шийдвэрт заагаагүй “Бичил-Лаб” нян судлалын лабораторид ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.

4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Хатан шигтгээ ХХК, Чингэлтэй дүүргийн Агниста веган фүүд ХХК, БНД-ийн Гүн галуут цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдолттой E.Coli, колиформ, Enterobakter илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байжээ.

5. Сонгинохайрхан дүүргийн Энэр хүнс ХХК, иргэн А-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, хэв багаж хэрэгсэл нь хүнсний зориулалтын бус, цэвэрлэгддэггүй бохир зэвэрсэн байна.

image

6. Сонгинохайрхан дүүргийн Хатан шигтгээ ХХК, иргэн Ш, А нар, Багануур дүүргийн Дэлгэр нуга ХХК нь буцаалт татан авалт, устгалын талаар заавар журамгүй, бүртгэлгүй хөтлөж хэвшээгүй байна.

7. Баянзүрх дүүргийн Поппи бэйкэри ХХК, Баянгол дүүргийн Нарантист ХХК, Анвад ХХК, Мөнх ундармал ХХК, Сонгинохайрхан дүүргийн Иргэн Б. Шинэдулам, Хаан чипс ХХК, Энэр хүнс ХХК, Чингэлтэй дүүргийн Эл Эс Кэй ХХК-ийн Nan бэйкэри гурилан бүтээгдэхүүний цех, Ариунсүлжээ ХХК-ийн Зөв амттай хэрчсэн гурилын цехүүд, ГУМ ХХК, Сангийн далай групп ХХК-ийн согтууруулах ундааны үйлдвэрүүд нь байгууллагын дотоодын хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн технологийн горим, дотоод хяналтын журмын мөрдөлтөнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, дотоод хяналтын журамтай боловч илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй зөрчлүүд илэрлээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.24.125] 2019-06-19 11:44:13

МӨНГӨ ОЛЖ БГАА БОЛ СЭТГЭЛТЭЙ БГААЧ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.