“Яараад яахав дээ” аяны хүрээнд зам дагуу самбар байршуулж эхэллээ

Б.БУРМАА / Хууль

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаа тул Улаанбаатар хотоос орон нутаг руу явах төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарууд байршуулжээ. Нийслэлээс гарах зүүн чиглэлийн замын 67 дахь километр буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 дахь километр буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, нийслэл хотоос гарах баруун чиглэлийн замын 61 дэх километр буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутагт шинээр байршуулсан байна. Энэ ажилд оролцон “Оюутолгой”, “Мобиком корпораци”, “Таван богд”, “АПУ”, “Петровис” ХХК-ийн удирдлага, ажилчид хамтран ажиллажээ.

Ухуулга, нөлөөллийн самбарын нээлтийг дээрх гурван цэгт зэрэг эхлүүлж байгаа тул иргэд нийслэлээс Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн чиглэлийн замд явж байгаа бол мэдээлэлтэй биечлэн танилцаарай. Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалахаар явах нь ихэссэн. Та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.


Сэтгэгдэл

ҮНЭН [27.123.214.2] 2019-06-21 09:36:27

ҮНЭХЭЭР ҮР ДҮНТЭЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДЖЭЭ, ЦАГДАА МОБИКОМ ОТ САЙХАН ХАМТАРЧ ШИЙДСЭН БАЙНА. БУСАД НЬ ГЭСЭН ИЙМЭРХҮҮ НИЙТИЙГ ХАМАРСАН НӨЛӨӨТЭЙ АЖИЛ ХИЙМЭЭР БАЙНА АА.

Оожоо [202.9.43.2] 2019-06-21 06:27:37

Энэ талын ажилд илүүдэхгүй анхааруулга гэж бодож бна. Үнээс сэрж санаа авах хүн олон байгаа шүү.

Зочин [103.242.46.62] 2019-06-21 06:26:55

МААШ ЗӨӨВ ШҮҮ БИД ХЭЛЭХЭЭС НААШГҮЙ ХҮНҮҮС ШҮҮ

Зочин [202.179.31.10] 2019-06-21 06:25:30

ААН-ээс мөнгө авч хэнд ч хэрэггүй юм хийх ямар хэрэг байна ?

Зочин [27.123.214.2] 2019-06-21 09:37:42

ӨӨРӨӨ ХИЙХГҮЙ БОЛ БУСДЫГ ШҮҮМЖЛЭХ ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ШҮҮ. ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЭД Л ХИЙСЭН БАЙГАА

Зочин [202.179.31.10] 2019-06-21 06:24:42

Ингэхийн оронд нэг камер тавиад торгоод байгаач !

Зочин [27.123.214.2] 2019-06-21 09:38:15

БАГИ ОДОО БОЛИО

Зочин [112.72.9.126] 2019-06-21 04:30:31

Энэ попрол биш ээ. сэтгэл зүй, сэтгэл судлал талаас нь харвад харин ч хүний анхаарал татах, тэгээд албаны хүн загнаад байгаа юм шиг биш, хажуугийн нөхөр зөвлөөд, сануулаад байгаа мэт эерэг хандлагаар ижил утга санааг илэрхийлсэн байна. Зан үйл судлаачид ажилласан бололтой. Шинжлэх ухаанч бай.

зочин [202.9.44.217] 2019-06-21 04:16:09

Тийм шүү. Энэ улстѳр биш попорч байхаар хууль дүрэм хурд хэтрүүлснээс гарч болох муу үр дүнг сануул. Хяналтаа чангатга.

Зочин [202.9.43.209] 2019-06-21 04:03:23

Поопуудаа хурдны дээд хязгаарын албан есны тэмдэг тэмдэглэгээ байдаг бусуу ингэж балайрч попорч байхаар хяналтын камеи дроны хяналт зохион байгуулаач идэж уудаг монгоноосоо илуучлээд хэдэн камер авчих энэ хулдаасан самбар хийх гэж бас хэдийг идэв

Зочин [27.123.214.2] 2019-06-21 09:41:56

ТАЛ ДЭЭР ДРОН БАРИАД ЯВЖ БАЙХУУ УХААНТААН ХАХА.

Зочин [66.181.177.129] 2019-06-21 05:53:14

яг үнэн


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.