Чойбалсанд 5.5 километр авто зам, дугуйн зам барина

Б.БУРМАА / Орон нутаг

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 5.5 километр хатуу хучилттай авто зам, дугуйн зам барих ажлын нийт төсөвт өртөг 10.9 тэрбум төгрөг бөгөөд тус замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий гэрэлтүүлэгтэй иж бүрэн байдлаар төлөвлөсөн байна. Замын ажлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон хотын удирдлагууд, иргэд оролцлоо.

Тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зохион байгуулагдаж, 2000 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Арц суварга” компани шалгарч, Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Зам барилгын ажилтай холбоотойгоор зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба аймгийн Засаг даргын 2019 оны А/252 дугаар захирамжаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.