Хар тамхины хэрэгт насанд хүрээгүй есөн хүүхэд холбогджээ

Админ / Хууль

Дэлхийн “Хар тамхи, мансууралтай тэмцэх” өдөр өнөөдөр тохиож байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Хар тамхины хэрэгт холбогдсон статистик мэдээнээс

2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна. Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байна.

Нийт холбогдогчийн 87 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Боловсролын байдлаар нь үзвэл:

  • 67,5 хувь нь бүрэн дунд,
  • 23,4 хувь нь дээд,
  • 6,3 хувь нь бүрэн бус дунд,
  • 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн:

  • Орхон аймагт 8,
  • Сэлэнгэ аймагт 1,
  • Булган аймагт 1,
  • Төв аймагт 1,
  • Дорнод аймагт 1,
  • Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл

France [84.101.240.70] 2019-06-29 17:11:14

Shorond 10 jil dood tal n yvuulah heregtei tegvel hereglehgui baih

Зочин [202.9.42.217] 2019-06-26 17:54:23

дарханыхан хаагуураа өнгөрчив бөөн хар тамхичид өвсчид , өвсөө өөрсдөө түүчих юм байна лээ шд

Зочин [217.118.79.44] 2019-06-28 00:15:12

Nree ter ih sonin bn shvv

kkkkk [93.23.197.109] 2019-06-26 17:34:23

germand hudaldan borluulah zoriulaltaar teeverlej yavsan 70 kg geroin . ii ezed 5 jiliin yaltai .. mongold . zerleg uvs tatsan hvvhed 10 jil ... geroin bol bvvr har tamhinii tugs vildverlel ... 70 ch bish 8 udaagiin vildleer 568 kg greoin teeverlen german evropiin zalusiig horduulsan ni odoogoor togtoogdood bui .. ..

Зочин [217.118.79.44] 2019-06-28 00:13:42

Tuhain uls ornuudiin gemt hergiin sanktsaasaa hamaaraad tiim ylgaatai bgaa bolov uu daa... manaih shg hvn am tsoon ulsad chnga bh tusmaa heregtei

зочин [202.179.26.180] 2019-06-26 15:23:32

Хар тамхитай холбогдох л юм бол шууд цаазаар авах хэрэгтэй. Энэ тал дээр хатуу чанга байхгүй бол цөөхөн хүн ам минь сүйрнэ шүү. Чанга хуультай байж байж л ядаж хүний гуйлга дайвар авахгүй байх хил гаалиар гарахын өмнө хармаа халаасаа үзэж болгоомжлох гэх мэт ухамсар сууна шүү. Насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхитай холбогдоно гэдэг чинь сүйрэхийн дохио шүү.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.