“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

М.Амаржаргал / Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдана. Уг уралдаанд оролцох Монголын баг өнөөдөр мэдээлэл хийлээ. “Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ.

Одоогоор 43 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэдэн дунд мотоциклийн төрлөөр дөрвөн эмэгтэй тамирчин уралдахаар болсон байна. Уралдаан нийт 5000 км замд үргэлжлэх аж. Мотоциклийн эмэгтэй төрөлд Монголоос спортын мастер Б.Бат-Ундрал оролцох юм байна.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 7.06 – Иркутск
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.13 – Баян-Өлгий
  • 7.14 – Alxa Yonqi
  • 7.15 – Jianguguan
  • 7.16 – Dunhuang /Уралдааны хаалт/


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.12] 2019-06-29 18:57:10

Monqol.useqeer.Bichmeersanagdah.oum.

Зочин [218.209.237.148] 2019-06-28 15:11:07

Yaj uzeh ve

Зочин [218.209.237.148] 2019-06-28 15:09:07

Marshrut ni haaguur yavhiin bol zasmalaar arai yavahgui bizdee yaj uzej boloh ve

Зочин [202.126.88.219] 2019-06-28 10:11:45

7сарын 10 нд УБ д 13 баян өлгийд гэсэн чинь юу билээ буцаад уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.