Б.Баярмаа: Дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнийг GAPE Монголдоо бэлдэнэ

Д.Тулга / Боловсрол

Дэлхий дахинд нэр хүндтэй “Мэргэшсэн нягтлан бодогч”-ийн АССА цолыг хүртэх хүсэлтэй залууст сайхан мэдээ дуулгая. “Олон улсын мэргэжлийн боловсролын академи” буюу GAPE нь “Их Британийн мэргэшсэн нягтлан бодогч” бэлтгэдэг хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлээд, анхны оюутнууд нь маш богино хугацаанд амжилттай дүүргэсэн талаар GAPЕ Академийн ерөнхий захирал Б.Баярмаатай ярилцлаа.

image

-Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд Монголын боловсролын өнөөдөр, оюутан залуусын маргаашийг хэрхэн харж байна вэ?

-Үнэндээ улсын хэдхэн сургууль, хувийн хэвшлийн тоотой, томхон сургуулиуд л ачааны хүндийг үүрсээр өдийг хүрсэн. Шүүмжлэгчид олон ч, боловсролын салбар хөгжиж байна гэж би баттай хэлнэ. Одоо ил тод, эрх тэгш, шударга байхыг нөхцөлдүүлж, төрөөс бодлого, зохицуулалтаар дэмжээд өгөх хэрэгтэй. Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий даяар нийгэм, цаг үеийн онцлог, мэдээлэл технологийн хөгжил, залуусын сэтгэлгээ, хандлагаас үүдсэн хэд хэдэн сорилт тулгараад байна. Нэгдүгээрт, 1995-2010 онд төрсөн Зэт үеийнхэн (Generation Z) ерөнхий мэдлэг, боловсролд дөрвөн жил зарцуулахаас татгалзаж эхэллээ. Тэд хурдхан л ажил хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, сургуульд заадаггүй ур чадваруудыг эзэмших, хувийн бизнесээ эхлүүлж энтерпренер болох хүсэлтэй. Хоёрдугаарт, ажиллангаа суралцах, эсвэл ажиллаж үзээд суралцах чиглэлээ сонгох зэрэг цаг хугацаа, зардэл хэмнэхийг хичээж байна. Гуравдугаарт, бүхий л бизнес, байгууллагууд шинэ инноваци нэвтрүүлж, маш хурдтай өөрчлөгдөн хөгжиж байхад их, дээд сургуулиуд зунжин амарч, багш нарын мэдлэг, арга барил хоцрогдож байгаа нь залуусын хүсэл, эрэлтэд нийцэхгүй болжээ. Гэтэл бүр зарим залуус дээд боловсролтой, диплом өвөртөлсөн хүүхдээрээ гайхуулах гэсэн эцэг эхийнхээ хэлбэр хөөсөн мөрөөдлийн төлөө хайран дөрвөн жилээ гээж байх шиг санагддаг.

-Гэвч ажил олгогчид дээд боловсролтой байхыг шаарддаг шүү дээ?

-17-18 настай, дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд цагаан цаас шиг л байдаг. Тэд сайныг, бас мууг ч маш хурдан сурдаг. Гэхдээ тэд юу хүсэж байгаагаа хараахан олж мэдээгүй юм уу, эсвэл түр зуурын хүслээ дагаж тогтворгүй байдаг учраас ажил олгогчид болгоомжилдог байх. Угтаа бол багахаан чиглүүлэг, дэмжлэг байхад эерэг хандлагатай, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн олон залууст боломж олгож болох юм.

Олон улсад Гүүгл, Аппле, Хилтон гэх зэрэг шилдэг компаниуд бакалаврын зэрэг шаардахгүй ажилд авдаг болжээ. Тэд харилцаа хандлага, эрмэлзэл, олон талын туршлагыг үнэлж байна. Туршлага гэхээр ажлын байранд заагдсан хэдэн үүрэг биш шүү.

Хүмүүнлэгийн үйлс, харилцагчтай тулж харилцах, асуудлыг шийдэх, хайрцагнаас гарч сэтгэх зэрэг өргөн ойлголт юм. Монгол компаниуд ч гэсэн энэ практикийг туршиж нэвтрүүлээсэй. Харин хүүхдүүд нэгэн хэвээр цутгасан баримлууд шиг биш, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, бат зогсдог, юу хүсэж мөрөөдөж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Үүнд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо ч их чухал.

image

- Тэгвэл танай сургууль орчин үеийн залуусын хүсэл, хүлээлтэд нийцэж чадаж байна уу?

- Бид оюутнууддаа 3.5 жилийн дотор Их Британий шилдэг Оксфорд Брүүксийн их сургуулийн бакалавр, нэг жил гадны оронд амьдарсан туршлага, “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цолны хоёр түвшинг дүүргэх боломжийг олгодог. Манай 2017 -2018 онд элссэн оюутнууд Лондон хотод амжилттай сурч, хөгжиж байна. Олон соёлт орчинд бусадтай харилцах, эв зүйгээ олох, нөхөрлөх, бие даах, хувийн санхүүгээ удирдах зэрэг тэдний олж авч буй туршлага маш үнэ цэнэтэй. Дөнгөж саяхан сурагчийн ширээнээс ирсэн залуусын хувьд богино хугацаанд англи хэлийг өндөр түвшинд сурах, дэлхийн санхүүгийн салбарын алтан паспортод хоёр алхам ойртоно гэдэг бол маш том боломж, хөрөнгө оруулалт юм. Тэд 25, 30 насандаа ямар ихийг бүтээж, юутай өндөр амжилтад хүрэхийг бодохоор бахархал төрдөгдөө.

-GAPE академийн үүсгэн байгуулагдсан түүхээс хуваалцвал?

-GAPE “Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Нийгэмлэг”-ийн сургалт явуулах эрх бүхий байгууллага бөгөөд 2016 онд энэхүү эрхийг албан ёсоор авч, анхны оюутнаа элсүүлж байлаа. Одоо анхдагч “алтан хараацай” маань аудитын томоохон компанид ажиллаж, 2019 оны 5-р сард Оксфорд Брүүксийн их сургуулийн бакалавраа гардлаа. Энэ л миний хэлээд байгаа ажиллангаа сурах, хөгжингөө ажиллах юм. Манай оюутнууд зун нэг сар амардаг. Тэдний хүсэл зорилго тодорхой, очих газар их, боломж гарц ойрхон байхад их нойр, удаан амралтаас цагаа харамлалгүй яах билээ.

-“Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг” гэдэг нь ямар байгууллага вэ?

-Энэ бол АССА нийгэмлэгийг хэлж байгаа юм, тэрээр 1904 онд Англид байгуулагдсан дэлхийн ууган мэргэжлийн байгууллагуудын нэг бөгөөд өдгөө 180 оронд 503.000 оюутантай, 208.000 гишүүнтэй. Сургалтын хөтөлбөр нь жил тутам шинэчлэгддэг, суралцагч нь дэлхийн стандарттай мөр зэрэгцэж, хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсролыг эзэмшинэ гэсэн үг. Энэ нийгэмлэгийн гишүүн, оюутан байснаар маш олон төрлийн үр өгөөжийг хүртдэг. Дэлхийн шилдэг Лондонгийн их сургуулийн магистрийн зэргийг нэг жилийн дотор маш хямд зардлаар эзэмших, мэргэжлийн боловсролоор насан туршдаа хангагдах, санхүүгийн салбарын өөрчлөлтийг түүчээлэх, дэлхийн олон улс оронд өндөр цалин хангамжтай ажиллах боломжтой юм.

image

-Бид эх орондоо эзэмшсэн боловсрол, мэргэжлээрээ гадаадад хүлээн зөвшөөрөгдөх нь хэцүү, ихэнхдээ боломжгүй байдаг?

-“Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг”-ийн гишүүнд энэ нь боломжтой. АССА цолтой бол тэр хүний мэдлэг, ур чадварт хэн ч эргэлзэхгүй. Учир нь дэлхийн хаана ч яг ижил стандарт хөтөлбөрөөр суралцаж, ижил шалгалтыг давж байж энэ цолны болзлыг хангадаг.

image

-Маш сонирхолтой, шинэлэг сонсогдож байна. Тэгэхээр танай оюутнууд хэрхэн суралцдаг гэсэн үг вэ?

-Бид үндсэн стандартын дагуу сургана, оюутан маань АССА-д шалгалт өгч, өөрөө болон бидний ажлыг дүгнүүлнэ. Багш дүгнэхгүй учраас тал засах, дүн хөөцөлдөх зэрэг муу зан манай оюутнуудаас хол. Өөртөө болон эргэн тойрондоо үнэнч байхад төлөвшдөг. Багш, сурагчийн хүндлэл итгэлийн харилцаа мэдээж чухал. Бид “Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд гарна” гэсэн уриатай. Манай сургуульд мэргэжлийн бүх хичээлийг англи хэлээр үздэг, ном, сурах бичгээр ч хангадаг. Эхний 1.5 жилд хамгийн багадаа IELTS 6.5 оноо авах хэмжээний англи хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ гэж бид амладаг.

-Ийм амлалт өгөхийн тулд сайн багш нар хэрэгтэй?

-Богино хугацаанд үндсэн стандартаар хичээлээ шахаж ордог болохоор багш нар маань бүгд англи хэлтэй, АССА цолтой. Энэ цол асар их хариуцлага, ёс зүйтэй, зарчимч байхын баталгаа юм. Тухайлбал, АССА-гийн оюутнуудаас амжилтаараа Дэлхийд хоёрт, Азидаа нэгд эрэмбэлэгдсэн мундаг багш манайд байна. Дэлхийд үнэлэгдсэн цолтнууд, эрч хүчтэй багш нараараа би бахархдаг.

image

-GAPE-ийн төгсөгчдөөс сайн нябо, цаашлаад захирлууд төрөх байх?

-Нягтлан хүн цалин боддог, өдөр тутмын тайлан балансаас хэтрэхгүй гэх хуучинсаг ойлголтыг халах хэрэгтэй. Нягтлан бодогчгүй салбар гэж байхгүй. Тэд бизнест стратегийн зөвлөгөө өгч, болохгүй байгааг нь нээн илрүүлдэг. Алдаа дутагдлыг нь шуурхай залруулж, эрсдэлээс хамгаалан, оновчтой зөв шийдвэр гаргах үндэс суурь болдог. АССА хөтөлбөрөөр сурч төгссөн оюутнууд санхүүгийн шинжээч, аудитор, менежментийн зөвлөх, дотоод аудитор зэрэг уян хатан карьерыг бүрдүүлэх боломжтой.

Судалгаанаас харвал, FTSE 100 гүйцэтгэх захирлуудын 50% нь санхүүгийн мэргэжилтэй, таван хүний нэг нь АССА байсан. АССА цолтон үндэстэн дамнасан том компаниудын ерөнхий санхүүч, ахлахаас дээш албан тушаал, дэлхийн шилдэг аудитын компаниудад үндсэн аудитор хийх боломжтой.

Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар зэрэг олон улсын байгууллагуудад гол эдийн засагч, шинжээч нараа ийм цолтой байхыг шаарддаг. Манай дотоодын арилжааны банкууд ч ажилд авахдаа АССА цолтой бол давуу тал гэж үздэг болжээ. Иймээс манай оюутнууд ажлын гараагаа өндөр босгоноос эхлэн улам өөдөө тэмүүлэх оргилд лавтай хүрнэ гэж итгэлтэй байдаг.

image

image

-Танай анги танхим их тохилог юм. Оюутнууд өдөрт хэдэн цагийг сургууль дээрээ өнгөрүүлэх вэ?

-Манай хичээл 10-16 цаг хүртэл үргэлжилдэг. Ер нь сурахад орчин хамгийн чухал. Тиймээс эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэн оюутнуудынхаа ая тухыг хангаж байж сайн сургаж чадна шүү дээ. Манай оюутнууд гэрээсээ хоолоо авчраад кофены өрөөндөө тухалж, үдийн цайндаа орчихно. Том сургууль, урт коридорт хараа хяналт сул байдаг. Харин манайх бол бүх юм нүдэн дээр болохоор зөвхөн тэр хүнийг амжилттай сайн сурахад нь анхаарч дайчлан ажилладаг.

Манай GAPE Академи Сүхбаатарын талбайн зүүн талд “City Tower” цамхагт үйл ажиллагаа явуулдаг болохоор хотын аль ч захаас ирэхэд амар. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/GAPEAcademy пэйж хуудас болон www.gape.education сайтаар авах боломжтой. Мөн манай боловсролын зөвлөхүүдтэй 11-337788; 99065733 утсаар холбогдож болно.

Манайхаар ирж үзэж дэлгэрэнгүй танилцаарай гэж урья.

-Танай хамт олонд амжилт хүсье, баярлалаа.

image