Уурхайчдын алтан дүрэм аюулгүйн ажиллагааг ягштал мөрддөг Нарийнсухайтыг сурвалжиллаа

Д.Тулга / Орон нутаг

Өмнөговь аймгийн Гурвантэс Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум. Тус газар байгалийн өвөрмөц тогтоцтой газар их байх бөгөөд газар нутгийн 68 хувийг дархан цаазат газар эзэлдэг. Тухайлбал, Говь гурван сайхан, Тост тосон бумба зэрэг тусгай хамгаалалттай газар байдаг. Мөн тусгай хамгаалалтын газрыг хамгаалах хамгаалалтын захиргааг аймгийн Засаг даргын шийдвэрээр арай олон хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэжээ. Хавтгай, хулан, мазаалай, үнэг цоохондой, янгир зэрэг дархан цаазат ан амьтнаар баялаг Гурван тэсийн нутаг. Дархан цаазат ан амьтнаас гадна гоньд, цахилдаг, зээргэнэ, бажууна, цурхил, гоёо, нохойн хошуу, бамбай зэрэг нэн ховор эмийн болон хүнсэнд эхрэглэж болох ургамал ургахаас гадна үнэт чулуу ихтэй газар юм.

Харин Гурвантэс сумын газар нутгийн 8.3 хувьд нь уул уурхайн лицензтэй компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, МАК. “Нарийн сухайт”-ын ордод “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны арванхоёрдугаар сарын 11–нд нээж, 2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолсон. Уул уурхайн салбар манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд тус салбарын ашиг, орлого улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг гэдгээрээ онцлог юм. Энэ ч утгаараа уул уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг цөөнгүй гэр бүл бий бөгөөд сумын ажилгүй иргэдийн тоо эрс багасжээ. Учир нь тус нутагт хэд хэдэн уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нутгийн удирдлагууд тэдгээртэй хамтран ажиллаж иргэдийн хөдөлмөр эрхлэх байдлыг нэмэгдүүлж чаджээ.

-ХАБ-ын 20 гаруй мэргэжилтэн уурхайчдын аюулгүй байдлыг хангаж ажилладаг-

Ингээд бид уурхайн үйл ажиллагаатай танилцахаар явлаа. Биднийг очиход энд тэндгүй хүнд даацын машины дуу хадаж, ажилчид дор бүрнээ л хичээж байгаа харагдсан. Ажлын цагтаа багтан бүтээмжтэй ажиллахаар шаргуу ажилладаг байхдаа гэсэн бодолд автсаар цааш явлаа.

image

ХАБ, ЭАБО-ны хэсгийн дарга Э.Билгүүн “Нарийнсухайтын уурхайд 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсний илчлэгээс хамааран гурав ангилдаг. Бид экспортолж буй тухайн компани ямар чанарын нүүрс худалдан авахыг хүснэ. Үүний дагуу нүүрсээ борлуулдаг. Нарийнсухайтын уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдлын 20 гаруй мэргэжилтэн уурхайчдын аюулгүй байдлыг хангаж, хамгаалж ажилладаг” гэж хэлж байлаа. “МАК”-ийн охин компани Нарийнсухайтын уурхайн хувьд бусад уурхайтай харьцуулахад харьцангуй олон ХАБ-ын мэргэжилтнүүдтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ чинээгээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангадаг гэсэн үг юм.

“МАК” компанийн хувьд үндэсний 100 хувь хөрөнгө оруулалттай компани гэдгээрээ онцлог. Нарийнсухайтын ордоос олборлосон нүүрсийг A. B, F зэрэглэлээр ангилна

  • А- Чанар сайтай, шууд экспортлох боломжтой
  • В – Дунд зэргийн буюу завсрын бүтээгдэхүүн
  • F – Чанар муутай.

Энэ ангиллыг гаргадаг стандартын лабораторитой. F зэрэглэлийн нүүрс нь хамгийн илчлэг багатай нүүрс. Уг зэрэглэлийн нүүрсийн чанарыг сайжруулахын тулд баяжуулах үйлдвэрээр дахин боловсруулж, А зэрэглэлийн нүүрс рүү чанарыг нь дөхүүлж гаргадаг гэв. Тус үйлдвэр жилд нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай юм байна.

Энэ оны хувьд тус уурхайн хувьд олон улсад баримталдаг стандартыг тогтоон хэрэгжүүлж, сертификат авах зорилго тавьжээ. Уурхайн хэмжээнд 900 гаруй ажилтантай. Геологи хайгуулын судалгаагаар эл уурхай 580 сая орчим нөөцтэй гэж гарчээ.

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.229] 2019-07-09 22:34:35

Bolgoomjtoi ajillaj baigaarao uurhaichidaa

haha [202.55.191.130] 2019-07-05 12:14:22

kaskgui ajillaj l baihiin

аагий [202.21.117.34] 2019-07-05 10:52:47

ХАБЭА-г хариуцдаг хүн байж касканы бүчээ зүүхгүй яасан юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.