Шүүхийн шинэчлэлээс Үндсэн хуулийн цэц орхигдох ёсгүй

Д.Тулга / Хууль

Шүүхийн шинэчлэл эрчээ авч байна, цэвэрлэгээ хийж эхэлсэн энэ тэр гэж яриад эхэллээ. Шүүгчдийн эрхийг хомроглон түдгэлзүүлсэн нь зөв буруу эсэхийг өнөөхөндөө хэлэхэд эрт байна. Бичих өнцөг маань биш учраас ингэсгээд орхиё. Шүүхийн шинэчлэлээс орхигдож болохгүй нэг том асуудал бол Үндсэн хуулийн цэц.

Монгол улс ардчилсан засаглалыг сонгосон 27 жилийн өмнөөс Үндсэн хуулийн шүүх гэж тусдаа байгууллага байгуулсан нь Үндсэн хуулийн цэц. Харамсалтай нь Цэц өнгөрсөн хугацаанд карьер нь дууссан улстөрчдийн хоргодох таатай орчин болсоор ирсэн нь хэнд ч ил үнэн. Цэцийн гишүүний суудлаас 25 жил ховхроогүй улстөрч байгаа нь үүний тод жишээ. Наашлуулж яривал 18 жил тасралтгүй цэцийн гишүүнээр ажиллалаа гэсэн намтартай эрхэм ч бий.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх зөөлөн суудалд тухлахын тулд эрх баригчдад тал зассан шийдвэр гаргадаг гэж хуульчид төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн. Үнэн л дээ. Эрх мэдэлтнүүд, улстөрийн намын томчууд Цэцэд өөрийн хүнтэй байхаар улайрдаг нь цаанаа ийм учиртай. Үндсэн хуулийн цэц улстөрийн байгууллага болсныг батлах ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн хугацаанд 36 хүн цэцийн гишүүнээр томилогдсоны дийлэнх нь улстөрчид. Уг нь улстөрчид биш мэргэшсэн хуульч шүүгчид эцэг хуулийн манаанд зогсох ёстой. Цэцийн гишүүд ташраараа улстөрчид болсон учраас ҮХЦ эцэг хуулийн манаач биш, өргөдөл гомдол барагдуулах товчоо төдий болчихсон нь гашуун ч гэлээ үнэн.

МУИС-ийн хууль зүйн сургуулийн доктор О.Мөнхсайхан саявтар “Улстөрчдөөр дүүрсэн учраас Цэцийн шийдвэр чанаргүй, үндэслэлгүй гардаг. Хууль зүйн шинжлэх ухааны хувьд зөвтгөх ямар ч боломжгүй шийдвэр гарсан жишээ олон бий. Үүнийг зогсоох зорилгоор хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүнийг цэцийн гишүүнээр сонгоно гэсэн заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгалаа” гэж ярьсныг энд онцолъё. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаануудын нэг нь суурь хуулиа манаж чаддаггүй улстөржсөн цэцтэй холбоотой. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ид дундаа яваа энэ үед эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг цэцийн булхай, но-той шийдвэрүүдийн тухай сөхөж ярих хүн олон байна.

Үндсэн хуулийн цэцэд шигдэж, улстөрчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг хүмүүсийн нэг тод жишээ нь ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр. Мань эр өөрөө улстөрч. МАН-аас дэвшиж УИХ-д сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж явсан намтартай. Ёстой нөгөө карьерийнхаа төгсгөлд, намаасаа шагнал болгож авсан алба нь Цэцийн гишүүний суудал. Сүүлдээ өнөө алба нь нам, бүлэглэлийн даалгаврыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй болоод хувирчихсан. Д.Одбаярыг М.Энхболдын хүн гэдэг. М.Энхболд нь 60 тэрбумын дуулианы эзэн. Ингээд харахаар Үндсэн хуулийн цэцийн дарга нь төрийн албыг наймаа болгож хувиргасан бүлэглэлийн даалгавраар ажилладаг гэж хардаж болохоор. Цэцэд шинэчлэл хийхээс өөр гарц байхгүйг баталсан иймэрхүү жишээ өчнөөнөөрөө бий.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмний 95 хувь нь шударга ёс алга болжээ гэж үзэж байна” гэж их л санаа зовнингуй мэдэгдэж харагдсан. Тэгвэл тэр шударга ёсны 90 хувь нь Үндсэн хуулийн цэц, бүр тодруулж хэлбэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас хамаараад байна даа. Бүх хуулийн суурь хуулийг манаж байх учиртай байгууллага нь улстөрөөс ийм тод хамааралтай байхад шударга ёс яаж тогтохов дээ.


Сэтгэгдэл

хуульч [66.181.171.34] 2019-07-09 08:02:04

Үндсэн хуулийн цэцээс болоод Үндсэн хууль өөрчилж байна гэнэ үү. Мөн мундаг дүгнэлт хийжээ. Хэдэн хоног сууж байж ийм өчүүхэн дүгнэлт хийсэн юм болдоо.

Уншигч иргэн [66.181.171.34] 2019-07-09 07:56:46

энэ мэдээнээс хүнд хэрэгтэй зүйл даан ч алга. Ийм зүйл нийтлэхээс ичмээрсэн.Бичих хүнгүй, шинэ сэдэв гаргах чадваргүй болоод энэ сайт уншигчдаа иймэрхүү зүйлээр аргацаагаад дэмийрээд сууж байх юм.

сэтгүүлч [66.181.171.34] 2019-07-09 07:45:25

Нэрээ ил гаргахаас айдаг хуульчгар "сэтгүүлч" гэсэн сэтэр зүүсэн этгээдүүд ийм "буух эзэнгүй, буцах хаягүй "хөгийн юм бичиж суудаг шүү дээ. Ийм мэдэмхийрсэн хулчгарууд энэ сайтуудаар дүүрчихсэн. Хэн нэгний захиалгаар ийм жул юм зохиож бичиж суудаг хувалзнууд олширсон байна.

Зочин [202.126.89.240] 2019-07-08 22:54:49

Наад сэтэр зүүсэн хэдэн улс төрийн карманий нөхөд үүд чинь хэзээч эх орон ард түмний төлөө зүтгэхгүй шүү дээ

Зочин [27.33.226.188] 2019-07-08 21:38:13

Ene odoo lam nar uu

Зочин [103.212.117.229] 2019-07-08 22:26:12

Tiim uls torchidiin huwi zayaagaa daatgadag lam nar

zochin [202.9.43.242] 2019-07-08 16:29:19

urvagch khulgaichdiin khamgaalagchiig bugdii ni zailuulj buren tseverlekh tsag bolson...

Зочин [103.212.117.229] 2019-07-08 22:27:27

Yg unen

Ol [66.181.178.62] 2019-07-08 15:06:17

Odbayar hulgaich MAHAN hun зайлуул' Тэр Солонго авгайг мон зайлуулах

Зочин [103.212.117.229] 2019-07-08 22:27:50

Harin tiim

зочин [202.126.88.147] 2019-07-08 14:54:00

Солонго гэж хуулийн сургуульд багшлаж байсан авгай бас цэцийн гишүүн болсон одоо хугацаа нь дуусах дөхөж байгаа байх маш аюултай ховийн тулам болсон авгай өөр хийж чадах юмгуй бас нэг суудал бөглөсөн хүн бий дээ

Зочин [64.119.19.109] 2019-07-09 04:03:59

Солонгоо багшийг чи мэдэх vv? Тегсгесен шавь нар нь мэдэх vv? Vгээ олж л бураарай нэр усаа нуусан матаач минь. Би бол бардам бахархадаг шавь нарынх нь нэг хэн жишээ Цогжавхлан байна

зочин [202.126.88.147] 2019-07-08 14:49:48

Менхсайхан гэгч их мэдэгч бол Лундэндорж болон Тэмуужин нарийн бух муу зуйлийг хайцайлагч жинхэнэ тэдний бууны нохой гар хел болсон амьтан суулийн уед болсон болоогуй их юм яарьдаг болж санаа нь бол их хурал болон улс терд орж хайртай багш Лундэндорж Тэмуужин нарийнхаа уурэг даалгаварийг биелуулж залгамжилж ажиллах санаатай гэсэн шуу

Зочин [103.212.117.229] 2019-07-08 22:29:15

Tegwel estoi temtsen shuu

Зочин [202.21.108.208] 2019-07-08 14:33:50

yalzarsan novshnuudiig orhih yosgui!

Зочин [202.126.89.132] 2019-07-08 12:55:16

Төрийн банкнаас 90 сая төгрөг хулгайлсан Баясгалаг, згхэг-ын дэд дарга Солнго нар Цэцийн гишүүн байх ёс зүйтэй хүмүүс биш.

Sugar [118.103.98.132] 2019-07-08 11:48:51

Dalii amtai Sugar yaasan be? Shorond oroh bolzoloo ali heduin davuulan bieluuee bizdee.

эдийн засагч [182.160.32.248] 2019-07-08 11:47:42

ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭДЭН ЗААЛТ БИШ УЧРААС ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ. УИХ-ЫН 66 ГИШҮҮН ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ

Зочин [203.91.115.41] 2019-07-08 11:27:25

ЗГХЭГ-н дэд дарга байсан Солонго гэдэг хүн бол Эбэгийн гар хөл , ШЕЗ-н Лүндэндоржтой худ урагийн холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэх мэтийн ёс бусын томилгоо их хийгдсэн. Үндсэн хуулийн цэц тэтгэврийн насны хүмүүсийн цуглуулга биш баймаар

Зочин [103.57.95.252] 2019-07-08 10:58:18

Мөнхсайхан гэж Тэмүүжингийн гар хөл. Нэг л их ярихдаа бүгдийг мэдэгч. Хуульчаар нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн

Зочин [59.153.114.229] 2019-07-08 10:50:48

Munkhsaikhan doktorin sanal unekheer demjuustei !!!

Хуульч [202.126.88.225] 2019-07-08 10:35:01

Хуульч Одбаяр хэзээ ч хэнд ч худалдагдахгүй хүн. Өөрийн байр суурьтай сахилга хариуцлагай цөөн хуульчийн 1. Харин энэ онд томилогдсон хэдэн гишүүн бол яах аргагүй улс төрчдийн гар хөл. Тэдэндээ анхаар.

Зочин [59.153.114.229] 2019-07-08 10:49:54

Tiim shuu, odoogin tsetsin gishuud dotor huulich hun ni hed b a, yadaj l neg hereg shiidej b san ajlin turshlaga bii bil uu Bugd uls turchid!!! Shuugchid uls turin namin hariyalalgui b dag Odbayar hhulich bish uls turch !!!

Irgen [192.82.64.220] 2019-07-08 10:33:10

Tani shuukhiin shinechlel gedeg zuil chini shuukhee ustgaj baigaa uurchlult. Ikh khurald unen ch shudarga ulsuud suugaad uls oron khugjuud bna uu. Shuugchiig songoj tomildog khumuusiig Ikh khural tomilodg bolj bna. Ene khed tomildog bolokhoor shuukh shudarga bolokh uu, uursdiin khunne oruulaad uursdiin khunee tomiluulna. Khariutsa;gin zuvlul gej emch bish khun emchiin onosh, emchilgee zuv buruu gej emchiig khaldag shig shuugchiig khaldag togtoltsoo undsen khuulid oruulj uls turchid shuukhiig atgadnaa avlaa. Eneiig sain sudalj uuriiguu uls turchduus avrakh niitlel bichvel yasan yum.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.