Б.Шарав: Хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэний маань үр шим надад ирлээ

Б.БУРМАА / Энтертайнмент

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

image

Хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэний маань үр шим надад болон манай гэр бүлд ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ зөвхөн миний гавьяа биш юм. Надтай хамт ажиллаж байсан нөхөд, уран бүтээлчдийн бүгдийнх нь. Дээрээс нь Монголын ард түмний хийж бүтээсэн урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засгийнхандаа баярлаж байна. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголын хөгжмийн салбаараа улам хөгжүүлж авч яваарай гэж хэлье. Би хамгийн сүүлд “Бяцхан вальс” гэж хөгжим бичсэн. Шагналыг хүлээж бодож амьдардаггүй. Шагнал бодож уран бүтээл туурвидаггүй. Энэ бол зөвхөн миний уран бүтээлд ирж байгаа хөдөлмөрийг шагнаж байгаа шагнал юм даа.”гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.176.68] 2019-07-09 09:43:50

Нүдээ олсон шагнал байлаа.Эрхэм хоёр ахдаа баярлалаа сайхан дуу хөгжмийг нь сонсож баясдаг бид азтай хүмүүс.Хурай хурай.

hairan ch Sarab mini!!!! [77.159.9.169] 2019-07-08 18:00:51

10 jiliin emne egchihej chadajhgyi iim tor baigaad yana ?....heterhii oroitson sagnal hend heregtei gej?.....

ABCD-korea-gaas [101.235.52.61] 2019-07-08 17:29:07

Авах ёстой хүмүүс бол бүр яахийн аргагүй мөн бн Агуу ахмадууддаа эрүүл энх урт удаан наслахийг хүсэн ерөөе !

zochin [202.9.42.123] 2019-07-08 15:39:50

zuv khumuustei ogchee. bayrllaa

Zochin [202.126.89.108] 2019-07-08 15:05:36

Хурай хурай

зочин [202.131.229.246] 2019-07-08 14:42:46

баяр хүргье хурай хурай

Martaa [202.126.88.54] 2019-07-08 14:27:40

Агуу хүмүүстэй хаит амьдарч байгаадаа би ч бас бахархаж байдаг шүү.

Зочин [119.40.98.162] 2019-07-08 14:03:22

aguu hoyort amjilt amjilt

Монгончимэг [78.225.6.199] 2019-07-08 14:03:05

Нудээ олсон шагнал байна,гайхамшигтай хоер эрхэмд баяр хургэе

Зочин [122.201.23.162] 2019-07-08 13:52:01

та 2 үнэхээр гайхалтай хүмүүс шүү

zochin [183.102.250.10] 2019-07-08 13:40:55

zuv shuu uneheer urlagt oruulsan huvi nemer n magtuushtai shuu ta2 too bayr hurge amjilt bi bas l 45 jil hudaldaandaa zutgej yvna terguuntei l bna

Зочин [122.201.23.162] 2019-07-08 13:39:16

үнэхээр сайхан байнаа

Зочин [202.126.88.149] 2019-07-08 13:30:44

Сайхан ....сайхан чи минь....


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.