НААДАМ-2019: Их Британи дахь Монголчуудын наадам

Б.БУРМАА / Гадаад мэдээ

Их Британи дахь монголчуудын наадам энэ сарын 7-нд Лондон хотын Wimbledon Common талбайд өргөн дэлгэр боллоо. Британи дахь монголчууд нэгдэн хорь дахь жилдээ зохион байгуулж буй “Лондон Наадам-2019” нь үндэсний соёл, ёс заншил, уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулах зорилготой юм.

Энэ жилийн баяр наадмаар хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харъяат сумын заан Батчулууны Батбилэг түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, сумын заан Дашзэвэгийн Цэрэнбат үзүүрлэсэн. Мөн Төв аймгийн Заамар сумын харьяат, залуу бөх Намдагийн Давааням, Турк үндэстэн, Лондонгийн суугуул Elbiz Bison нар тус тус шөвгөрөв.

Мөн Нотингхам хотын Монгол сургуулийн хүүхдүүд үндэсний болон орчин үеийн цоглог бүжиг, дуу, шүлэг, үндэсний хувцасны загвар үзүүлэх үзүүлбэртэй ирсэн бол морин хуурч хөөмийч Н.Бат-Эрдэнийн шавь нар морин хуурын гурвал тоглож, Лондон хот дах Монголчуудын Сургалтын төвийн сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж наадамчин олны халуун алга ташилтаар шагнуулав. Энэ жилийн баяр наадамд уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан насанд хүрэгсэд, хүүхдийн ангилалаар зохион байгуулагдаж сур харваа, шагайн харваа хүүхдийн уралдаанууд тус тус зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

image

image

image

image

image

Эх сурвалж: mongolians.co.uk


Сэтгэгдэл

Mongol [2.247.245.184] 2019-07-10 05:47:44

Saihan l baina sh de. Yun d n buhimdaad baigaa yum be ta nar. Ta nar ch gesen gadaadad garch tavan tsaastai bolohiin l huslen baigaa sh de. Sain saihan yavaa negendee buu ataarhaj bai!!!

Зочин [103.212.118.217] 2019-07-10 03:34:27

сурахаа сураад хураахаа хураагаад эндээ ирж наадамлаач та нар тэнд наадам хийнэ гэж юу байдгийн зохихгүй байна тэнэг байна

Зочин [202.179.8.210] 2019-07-10 03:20:37

хүний нутагт хэцүүхэн харагдаж байна даа.Хэзээ монголчууд эх орондоо элэг бүтэн байх болдоо.Биеийн хүчний капиталаа гадаадад алдаад улс орон зөвхөн хэрэглэгч болчихоод хөгжил хоцрогдоод байна даа.

Зочин [64.119.26.180] 2019-07-10 03:10:36

end tend ochood naadam hiij tenegtehee bolildoo sda


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.