Х.БАТТУЛГА: Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ, Эх нутаг элгэн саднаа үеийн үед ивээгээрэй

Б.БУРМАА / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж:

Монголчууд аа,

Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Та бүхэнд Монгол түмний их цэнгэл – Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийн зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм шүү гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

Наадам бол монгол бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн их хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ.

Төрт ёсны их баяр цэнгэл наадмаараа түүх соёлынхоо их улбааг тодотгон дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уяж хурдлуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

“Эрийн гурван наадам” гэх нэршлээсээ эхлээд, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан.

Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.

Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд тавтай морилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа,

Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

Өнөөгийн Та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толт, нүдний цэцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань сануулж байна. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх орших болно.

Их эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ. Хүлэг морьд чинь хурдан байна, хүчит бөхчүүд чинь мэхтэй байна, харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхож байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.219] 2019-07-14 00:27:42

Haadmiin Neely denduu muu baisan shuu

зочин [64.119.22.181] 2019-07-12 03:50:14

Элэнцгийн ардчилсан хувисгал гэж үг хавчуулахаа болицгоо доо,ардын хувисгал ялсан үнэн,бидний өвөг дээдэс,аав,ээж,ах эгч нар маани үүнийг батлан харуулсан түүхийн хуудаснаа амид гэрчүүд болж бичигдэж үлдсэн бгаа,энэ бол бодит биеллээ олсон хувисгал,үүнээс өөр хувисгал монголд гараагүй гэдгийг монголчууд мэдэх боловуу даа,

Zochin [122.201.31.172] 2019-07-12 03:33:29

Mash saihan ug heljee. Talarhlaa tand!

Zo hin [202.126.89.85] 2019-07-12 02:48:47

Jinhene tusgaar ulsin turiin terguun shig ug hellee gej bodoj bn. Bayarlalaa!

иргэн [64.119.18.196] 2019-07-12 02:03:36

Сайхан л үг хэлсэн байна. Атаархагчид , тэнгэр заяагүй газрын илжиг модны сармагчингууд ойлгохгүй юманд санаа зовоод юүхэвдээ. Хэлсэн үг нь тэнгэрт хүрч сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай, хурай хурай хурай

Зочин [80.215.198.110] 2019-07-11 19:11:49

Chinges gej baisan ch yumuu

Өлзийсайхан Анар [202.179.26.127] 2019-07-11 14:20:32

Яасан ч ядуу үг бэ дэ хөдөлмөр хөдөлмөр хөдөлмөр ажил ажил ажил Монголчууд бид өнөөдөр пионер шиг үнэнч шударга эвлэлийн гишүүн шиг зоригтой дайчин малчин тариаланчид шиг ажилсаг хөдөлмөрч байж л монгол улс хөгжинө бид Монголын төрөөс сэтэрхинзүү сиймхий хадаг хулгайлсан хулгайч хулхи худалч залилан мэхлэхч луйварчидад төр төмөр нүүрээ үзүүлэх болно гээд л бллоо биз дэ Чингис одоо хэнд хамаатай юм бэ

Зочин [223.104.15.39] 2019-07-11 22:50:25

Kommentuud zail

Зочин [66.181.161.108] 2019-07-11 14:48:37

Чам шиг луухаанд Чингис хаан хамаагүй байдаг биз

Зочин [122.201.24.254] 2019-07-11 14:01:45

үнэхээр сайхан хэлжээ

иргэн [202.126.89.197] 2019-07-11 12:34:31

ЧИНГЭС МЯНГА ИВЭЭГЭЭД АВИЛГАЧ , ЛУЙВРЧИН, ТЕНДЕРЧИН,ЖДУ-ЧИН ТА НАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ХУГЖИХГУЙ. ЭНЭ БОД АКСИОМ.

Zochin99 [74.96.149.72] 2019-07-11 12:15:12

Yumig oilgoj, huleej avch chaddag khund saihan ug baina daa. Setgetsiin uvchtunuud bol uhaarahgui dee.

Зочин [139.5.217.187] 2019-07-11 09:31:35

Бүүр нэг шүүмжлэхийн дон туссан хүмүүсийг яамаар ч юм бэ дээ хөөрхийс гэж

Зочин [103.212.117.229] 2019-07-11 15:28:48

Harin tiim

Зочин [202.9.42.171] 2019-07-11 08:37:46

Чингисийн хүүхэд нь Баттулга гэдэг энэ хүн юм уу

Зочин [103.212.117.229] 2019-07-11 15:29:08

Tiim

zochin [185.39.141.189] 2019-07-11 08:34:06

8 jil ereen myaraan noostoi tarvaga hoshgirood . 9 svld toirch altsagnaad .. vnen pisdaa baisan shvv

zochin [185.39.141.189] 2019-07-11 08:28:51

yayaya . aimaar goe helsen bn shvv . omogshil turvvlj bn shvv .. . amjilt hvsie . erunhiilugch battulgad ...

Irgen [163.239.255.173] 2019-07-11 08:03:57

Amnii bulgees ashdiin bileg ee. Saihan naadatsgaagaarai mongol tumen mini

Зочин [103.212.117.229] 2019-07-11 15:30:24

Harin tiim

Зочин [122.201.21.162] 2019-07-11 07:54:36

хурай

цэцэг [64.119.24.23] 2019-07-11 07:48:56

баттулга аа чингис хаанаас ивээл хүсэж байгаа бол түвдийн хар шашинаасаа салаа .чингис хаан түвдийн шашин хоёр хоорондоо таардаггүй чингис хааныг монгол түмэнээ харж хандах ариун үйл хэрэгээ хийх гэж ирэх зам мөрийг нь түвдийн хар сахиуснууд байнга тосож урдаас нь хар архи цацаж байдаг .ариун сүнс архинд хордох магадлал маш өндөр байдаг болохоор түвд монгол хараалч лам нарын архины аюулаас замаа бууруулаж орж ирэх нь тийм амар биш .гэсэн ч эцэг дээдс минь сиймхий андахгүй орж ирж монгол түмэнээ тэтгэсээр ирсэн .түвд монгол лам бөө нар тэр ариун энергийг замаас нь сорох гэж хор найруулана тэр хоронд нь монголчууд хордоно .

Orgil [202.126.89.180] 2019-07-11 11:14:08

Shashnii asuudal garbal uumee.n bolno

zz [103.10.22.79] 2019-07-11 07:46:38

olon ug onholdoj baihaar offshorchid avilgachddaa hariutslaga tootschood chingis gemeer yumdaa

Зочин [202.126.89.57] 2019-07-11 07:36:25

Сайхан л үг хэлсэн байна шүү дээ .

Зочин [77.38.148.28] 2019-07-11 07:02:37

Айл ерх бухэн, ард олон тумэн, хегшид, хуухэд багачууд цемеерее цог жавхлантай, баяр хеертэй,аз хийморьтой байх болтугай.эвтэй найрамдалтай энэ дэлхий ертенцед сайн уйлсээрээ манлайлж яваг ээ. монгол олон тумэн минь дэлхийд ганцхан наадмаараа дэлгэр сайхан наадамлаарай

Зочин [77.38.148.28] 2019-07-11 06:59:39

САЙХАН НААДАМЛААРАЙ МОНГОЛ ОЛОН АРД МИНЬ ЭЭ

Зочин [202.179.31.21] 2019-07-11 06:23:09

Хажуу хавирганыхан нь хүмүүс энэ балайдаа анхаарахад яанаа үг мүгийг нь ядаж хошин шогийн найруулагчаар ч болов хянуулахад яадгийн

Зочин [202.126.89.57] 2019-07-11 07:36:06

За донгос үгэнд ямар алдаа байгаа юм бэ .Хуцах гэхээрээ заримдаа учраа олохгүй юм аа

зочин [64.119.20.2] 2019-07-11 05:55:56

Ерөнхийлөгч арай жирийн ардаас өөр дээл өмсмөөр юм

Зочин [103.212.118.217] 2019-07-11 07:41:24

Заасс одоо та нар больж үз өвчтэй байхаа

Зочин [202.9.42.137] 2019-07-11 05:35:33

Ард тумнээрээ еронхийлогчоороо нэг тэнгэрт найдцан улс нэг байнаа

Зочин [66.181.161.108] 2019-07-11 14:47:11

Энэ хэлсэн үгэнд буруу юм алга бүх л улсын ёрөнхийлөгчид бурхан ивээг гэж хэлдэг шүү дээ

Зочин [202.9.42.137] 2019-07-11 05:34:53

Улгэрээ улгэр

Зочин [103.212.117.229] 2019-07-11 15:33:17

Ylger ylger


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.