ДААГА: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Г.Чинзоригийн хээр даага торгон жолоо өргүүлэв

Б.БУРМАА / Спорт

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 54 даага хасагдсан. Ингээд газар газрын 230 хурдан даага шандас сорив.

Улмаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Дагвасүрэнгийн халиун даага аман хүзүүдэж наадамчин олноо баясгалаа.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын шаргал, айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага хурдаллаа.

image


Сэтгэгдэл

зочин [64.119.22.181] 2019-07-12 12:39:51

Баян ходоод яаасан бэ?хамгийн,хамгийнд баян ходоод л хөөрхөн харагдаж байдаг юм даа,

Хх [61.72.220.67] 2019-07-12 08:18:17

Ягаанаагийн даага мөн үү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.