Торгоны зам: Тэргүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо

Д.Тулга / Спорт

Энэ сарын 6-нд ОХУ-ын Эрхүү мужаас эхэлсэн раллигийн зам амаргүй байж, цөөнгүй тамирчин замаасаа хасагдаж, зорилгодоо хүрч чадахгүй болоод байгаа. “Торгоны зам” ралли энэ сарын 16-нд БНХАУ-ын нутагт өндөрлөх юм.

“Торгоны зам” раллигийн Монголын газар нутгаар үргэлжилсэн сүүлийн өдөр зарим онцлох тамирчдаас сэтгэгдлийг нь сонслоо.

Nasser al attiyah: Монгол бол сайхан орон байна

image

“Торгоны зам” раллигийн автомашины ангилалыг Катарын багийнхан тэргүүлсээр байгаа билээ. Багийн жолооч Нассер ал аттияагийн хувьд Дакар раллигийн гурван удаагийн аварга, Автоспортын дэлхийн аварга, буудлагын спортоор Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн нэгэн билээ.

image

-Өнөөдрийн уралдааны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид маш амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна, маш сайхан байлаа. Би их баяртай байна. Өнөөдөр бол онцгой өдөр, зохион байгуулалт маш сайтай байлаа гэж би бодож байна.

-Монгол орны танд таалагдсан нь юу байв?

-Монгол бол өргөн уудам газар нутагтай, ан амьтан ихтэй сайхан орон байна.

Sunderland S:Цаг агаар гайгүй байлаа

image

Харин мотоциклын хувьд хамгийн эхэнд Австралын тамирчин тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна. Түүний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Өнөөдөр хоёрдах өдрийнхөө марафонд уралдаж байна. Гэвч амар биш байна. Гэхдээ сайхан санагдаж байна. Маш хурдтай явж буй учраас зам харгуй, чулуу шороогоо байнга анхаарч явах ёстой болдог юм байна. Ер нь бол цаг агаар гайгүй, мотоцикл маань гайгүй учраас дажгүй” гэв.

Liu Kun: Үхрийн мах амттай байсан

image

БНХАУ-ын 211 дугаартай Hanwei motor- ын тамирчин Liu Kun-тэй уулзлаа.

-Уралдааны явц ямар байсан бэ?

-Замдаа ханьгүй маш анхааралтай явлаа. Өнөөдөр цаг агаар маш сайхан байна.

-Зам ямар байв?

-Уралдааны зам жаахан айдастай байлаа. Гэхдээ зүгээр ээ. Сэтгэгдэл өндөр байна.

-Монгол орны талаар таны бодол?

-Монголын уудам тал маш үзэсгэлэнтэй сайхан санагдлаа. Мөн Монгол орны мах нь ялангуяа үхрийн мах илүү амттай байсан.

Bennitis Short: Тулгарсан асуудлыг дор нь шийдэж байна

image

Техасын тамирчин “Өчигдөр сайн амарсан учраас өнөөдөр их ядарсангүй. Сэтгэгдэл өндөр байна. Асуудал гарч ирсэнгүй. Энэ тэмцээний онцлог нь нисдэг тэрэг дагаж байгаа учраас тулгарсан асуудлыг дор нь шийдэж байна. Ирэх жил ч гэсэн ийм хэлбэрээр зохиогдох байх аа” гэлээ.

Э.Амгалан: Тэмцээний зохион байгуулалт Дакарын хэмжээнд байна

image

80 дугаартай мотоциклоор уралдаж буй Э.Амгалангийн сэтгэгдлийг сонслоо.

-Өнөөдрийн уралдаан хэр байв, зам ямар байсан бэ?

-Зам бол бартаа багатай сайхан цагаан зам байсан. Жаахан төөрч будилахаар маршруттай байлаа. Харамсалтай нь гараанаас нэлээн хойгуур орлоо.

-Техникийн хувьд хэр байсан бэ?

-Өчигдөр, өнөөдөр марафон стэйж буюу сервис хийдэггүй. Тиймээс техник маань сайн байлаа.

-Тэмцээний зохион байгуулалт таны бодлоор хэр болж байна вэ?

-Тэмцээний зохион байгуулалт бол Дакарын хэмжээнд сайн зохион байгуулагдаж байна. Хангамж хоол хүнс, хүлээн авч буй орчин маш сайхан бэлтгэсэн байна.


Сэтгэгдэл

халх [66.181.185.41] 2019-07-15 13:17:22

болошдээ та бүгдийг халхын хавтгай ивээх болтугай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.