Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүүгийн гэрт зэвсэгт этгээдүүд халджээ

Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Хоёр этгээд Р.Барсболд гуайг эхнэрийнх нь хамт хагас цаг орчим хутга тулган сүрдүүлжээ. Энэ талаар Р.Барсболд гуай Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр “Тэр өдөр 20:00 цаг болоогүй байсан байх. 19:25 цагийн орчим болов уу. Нар жаргаагүй байсан үе. Эхнэр бид хоёр хүүгийн байранд түр ирээд байсан. Байрны хоёр давхарт эхнэртэйгээ хоолоо идчихээд гал тогоо орчим эргэж байгаад эргээд хартал нэг залуу зогсч байна. Гэрийн хүн маань бие жаахан муутай. Сайн анзаарахгүй байгаа бололтой. Уг нь модон шатаар дээш гарч ирэхэд сонсогддог. Гэтэл ерөөс мэдэгдэхгүйгээр гараад ирчихсэн зогсч байна. Би бодохдоо “Манай хүүхдүүдийн танил юм байх” гэтэл нүүрээ хаасан багтай юм. Зориулалтынх биш, хэрэглэсэн муухан өнгөтэй марлиар нүүрээ хаагаад боочихсон бололтой. Надаас 5-7 см орчим өндөр, нэлээд чийрэг биетэй. 25-30 орчим насных болов уу гэмээр. Гэтэл цаана нь шатан дээр өөр нэг хүн зогсч байна. Бас нэг даавуугаар нүүрээ хаачихсан, саравчтай малгайтай. Лавлаад хартал хоёулаа том хутга барьчихаж. 20 орчим см том хутга юм. Наад талын нөхөр хэлж байна. “Та битгий тэвдээрэй” гэлээ. Эхнэр маань хажууханд байсан. Тэд хаана ямар өрөө байгааг мэддэг юм шиг, эхнэр бид хоёрыг булангийн өрөө рүү оруулчихаад нэг нь даруй гүйгээд гарлаа. Дээр, доогуур юм авахаар онгичиж байгаа бололтой. Нөгөө нөхөр нь бидний өмнө том хутгаа чиглүүлээд манаад зогслоо. Би “Монгол ч баларч байгаа юм байна даа” гэхэд хутга барьсан нөхөр хариуд нь “Та Монголыг тэгж хэлээд ч яахав дээ” гэсэн утгатай зүйл хэлж байна. Гэрийн хүн маань ч ойлгосон юм алга. Хараа, сонсгол муутай хүн. Таньдаг хүн ирсэн гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхэд тэр залуу “Танд ямар ч хохирол учруулахгүй” гэсэн. Би “Та нар аль эрт хохирол учруулчихлаа. Орж ирэхдээ гал тогооноос том хутга барьж ирээд биднийг нэг өрөөнд оруулж ирээд хутга тулгаад зогсч байгаа чинь хохирол биш юм уу” гээд хоёулаа бүр ярьж эхэллээ...” хэмээн ярьжээ.
Дээрэмчид тэднийхээс хэдэн төгрөг, Р.Барсболд гуайн цагийг аваад гарч явжээ. Гэхдээ энэ халдлагыг Р.Барсболд гуай зохион байгуулалттай л гэж үзэж буй бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Гэвч хэрэг гарснаас хойш долоо хоноод байхад цагдаагаас нэг ч холбогдоогүй гэнэ. Мөн хэргийн газарт ирж үзлэг хийхдээ өргөдөл ч бичүүлж аваагүй хэмээн ярьсан байна. Мөн “Манай цагдаа нарт байдаг дургүйцмээр нэг зан бий. Тэд телевизээр тунхаглан зарлаад байдаг. Халаасны хулгайч нэмэгдээд байна, болгоомжтой байгаарай, үүдээ хааж байгаарай гэж тунхаглан зарлагч болчихоод байна. Уг нь цагдаа бол ажиллах ёстой. Тэр хулгайчийг барьж авахгүй юу. Өдий төдий арга байгаа.” хэмээжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.10.23.111] 2019-07-20 05:22:02
Буруу хүнээн дээрэмдлээ дээ Эрх мэдэлтэй том хулгайч нарыг дээрэмдэж амь насыг нь таслаж болно тэд бол ард түмний заналт дайсанууд эх орноо худалдагч эх орноосоо урвагч нар тэднийг устгаж болно ард түмэн баярлана иргэдээ амь насаа хоосон бүү үр нэг ч бол эрх мэдэлтэй том хулгайч хороогоод бурханы оронд оч
Бямбаа [67.184.116.148] 2019-07-20 00:02:57
Биед нь гэмтэл учруулаагүй нь их юм даа. Яахаасаа ч буцахгүй шийдсэн хулгайч нар байсан бол яанаа. Нэг хүнд хатуу сануулга л өгч дээ гэж бодлоо.
mgl [64.119.17.114] 2019-07-19 11:52:22
mundag aavtai bsan hun dee, gehdee rinchin guain huu bish shuu dee, ehneriinh ni huu, bagshiinhaa gergiig bagshaa ungruhud ni avch suusan, ene tsuurch bgaa yaria bhoo,
Оогий [64.119.21.86] 2019-07-19 11:19:48
Цагдаагийн талаар үнэн юм бичицгээжээ.Миний нэг хальт таньдаг цагдаа урьд нь залилан хийж цагдаагаас хөөгдчихөөд одоо Эрүүгийн цагдаад орно гээд арын хаалгадаад л явж бна.Иймэрхүү л бна Нямдорж гуай монголын цагдаа
Irgen [202.9.44.82] 2019-07-19 08:31:15
Mongoliin tsagdaa nar gej guzeegee unjuulsan, zerleg balmad, esvel hudlaa huurtsuglusun derchiisen bandi nar. 1 hu guigeed guitsehgui
ЗОЧИН [43.242.242.180] 2019-07-19 06:15:05
ЭНЭ ХҮН ЧИНЬ ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН ХҮН, ААВ НЬ Ч ГЭСЭН МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН СУУ БИЛЭГТ ЭРДЭМТЭН РЕНЧИН ГЭЖ ДЭЛХИЙД МОНГОЛОО ТАНИУЛСАН ХҮН. ХӨӨРХИЙ НАС ӨНДӨР БОЛСОН БУУРЛУУДАА ДЭЭРЭМДЭЖ БАЙДАГ АРИЛСАН ДОТОРТОЙ ХУЛГАЙЧИД БЭ? ТӨР ЗАСГИЙН ЗҮГЭЭС АРД ИРГЭДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРЭГ ГЭРЭХ БҮХ Л НӨХЦЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХИЙМЭЭР БАЙНА. МӨН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД ТҮРГЭН ШУУРХАЙ АЖИЛЛААСАЙ.
Zochin [202.126.88.204] 2019-07-19 03:43:04
Unshij bhad,2 shartsan mongogui baagiinuud uym bshuu
Дайчин [202.21.110.94] 2019-07-19 03:23:22
Бушуухан буутай л болж авахаас.. буудаад булаад л байхаас
buriad [202.126.88.142] 2019-07-18 23:24:28
vleg gvrweliin xulgaich tsaana ni bii
Зочин [59.153.112.174] 2019-07-18 22:23:17
Цагдаа цагийн л найз.
Зочин [103.57.93.191] 2019-07-18 17:58:53
Tsagdaagiin darga nariig solihgui bol bid hezeed l yund ch ortohod belen
Зочин [77.38.148.28] 2019-07-18 16:35:48
настай улсуудыг айлгаад муухай улс вэ
Зочин [119.194.61.30] 2019-07-18 14:30:50
mongoloor duuren luiwarchin hulgaichid ihsej bn shdee.tsagdaa ajilaan sain hiideg bsan bol ingej ihsehgui l bhdaa.heden darga nariinhaa ajiliig hiih gej l turd zutgetsgeej bn.medeej bugd bish bh gehde 90huwi ni bol tiim l bgaa
Зочин [103.57.95.124] 2019-07-18 14:00:59
Tiim hulgain herguin tsagdaa muu shuu
Зочин [66.181.161.9] 2019-07-18 08:15:55
"... Монгол ч баларч байгаа юм бна даа" гэхэд "та монголыг тэгж хэлээд яах вэ гэсэн аястай юм хэлсэн" гэж уншлаа эх орон ч тонуулчид хутга барчьчихаад монголын өвгөн эмгэн 2-ыг гэрт нь дээрэмдээд явж дээ. Тэд бас дээрэм луйвар хулгай хийж олсон мөнгөөрөө гол нуураар зугаалж Элэг зүрхэнээс уяатай гэж дуулаад хогоор булаад явж байгаа даа.
Зочин [64.119.22.230] 2019-07-18 07:29:18
хэгжүүн өвөөд бас Бурхан дургүй тал бий шүү. үлэг гүрвэлээр олсон хоолоо бусадтай хуваалцаж бай. ямар өөрөө бүтээчихсэн биш.
Зочин [203.15.208.22] 2019-07-18 08:33:52
Yugaa soliorood bga yum be chi? Ene chin erdemten hun. Chamshig yumtai yugaa huvaaltsahiim?
Иргэн [1.223.1.139] 2019-07-18 07:27:29
Харин тийм, шударга царайтай өвөө явах дургүй байгааш дээ, одоо бүр үр удам нь төрд орж ирээд дуртай газраа шилж ажил хийсэн болж, дуртай газраа шахаа хийгээд л, төрд олон жил болсон өвөө нар нэг иймэрхүү
Зочин [203.15.208.22] 2019-07-18 08:36:33
yugaa tenegteed bga yum be? Haana ter turd olon jil bolsiim? Yugaach medehgui sonin tenegteeghiim, Chamd hutga tulgaasan bol ali hediinee shees aldaad sogsoj bga biz.
Зочин [103.10.21.25] 2019-07-18 06:51:40
Монголын хамгийн шударга өвөө цагдааг 20 жил удирдлаа. Одоо цагдаа ийм боллоо. Дахиад л удирдаад л байг уу?
zochin [185.39.141.155] 2019-07-18 06:23:14
vhehdee vher buugaa tavina ... nymdorjiin hiij baigaa ajil ...
ХҮН [202.126.89.163] 2019-07-18 05:51:42
Цагдаа нар уншиж нэгийг бодоорой доо. АРД ТҮМНИЙГ хамгаална гэж тэжээлгээд байдаг. Хулгайчаас аа дор болсон шүү цагдаа нар
Зочин [202.9.45.155] 2019-07-18 05:06:26
Цагдаагийн албыг татан буулгавал таарна. Иргэдийг хамгаалах нэрээр зүгээр төсөвийн мөнгө шамшигдуулагчид. Иргэд хохирсоор байна.
Erdenechimeg Sukhee [103.26.194.225] 2019-07-18 05:05:11
Цагдаа нэмэр болохгүй камер нохой хөёр л байлаг
Зочин [103.26.193.171] 2019-07-18 04:56:48
Харамсаж байна. Тайван амгалан байлгаж болдоггүй хогийн нийгэм сонгожээ. Дээрэмчид луйварчдад таатай нийгэм болтой.
ван [202.126.88.157] 2019-07-18 04:15:58
том биётэй толгой муутай нь цагдаад байдаг.
Зочин [80.214.114.193] 2019-07-18 03:39:49
Ene tsagdaa bolohoo baijee mal hurelsuhee
Irgen [202.9.42.241] 2019-07-18 03:39:21
Mgl mehelruuge yvj bn.Tsagdaa shuuh hund mash ylgaatai handdag.Neg bayn ail.garga ail bsan bol ediid ylaa shig oluula ochino.Ard tumend ereese hedlehgui.2007 ond 4 say garan ed zuilee aldaad.hun n todorhoi bhd BG tsagdaa TZ kollejiin hajuud bdg ogt hedleeguigeer baram nadtai haritsahaas durgui bsa.
зочин [122.201.19.99] 2019-07-18 03:26:51
Цагдаа хэрэг илрүүлж чадхаа байсан цаг барсболд гуай Нямдорж сайд огцрох цаг иржээ
Зочин [202.9.42.28] 2019-07-18 03:23:52
Хѳлдүү цагдаатай улс ккккк
Зочин [103.10.23.111] 2019-07-20 05:27:19
Цагдааа цаг нөхцөөдөг болсон Цагдан сэргийлэх газар бол гэмт хэргээс иргэдээ урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгуулаг энэ үүрэгт ажилааа огт хийхгүй орхисон шүү дээ орон тоо цөөнөөн ажил нь ихээс болсон тал би орон тоогоо нэм энэ ажилаа маш сайн хий тэгэж байж гэмэт хэрэг буурна
Зочин [122.201.22.202] 2019-07-18 03:23:15
Гамшиг болж байна. Орчин цагийн хэлмэгдүүлэлт эхэлж байх шиг
zochin [112.72.11.102] 2019-07-18 03:22:04
Balai uvgun geed baigaa 150 129 140 183 chi ter gemt etgeed ni ym bish uu. Aygui bol tsagdaagiin ajiltan baigaa.
Зочин [112.72.11.116] 2019-07-18 03:18:29
яг тэгдгийн. тэр нэг хачин хүүхэн нялх хүүхдүүд эндэж осолдох, алга болохоор бүр нэг бах тав нь ханаж тавлаж байгаа юм шиг эцэг эхийн буруу, хүүхдээ нүд салгалгүй харж бай ч гэх шиг амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүсийг буруутгаад байдаг. энэ нийгэм айх аюулгүй амар тайван байх нөхцлийг тэгвэл хэн бүрдүүлэх ёстой юм? урьдчилан сэргийлэх, гудамж талбайг нэгбүрчлэн камержуулах, байгаа камеруудыг байнгын хэвийн ажиллагаатай байлгах ажлаа цагдаагийн байгууллага хийхгүй байгаа шдэ
Зочин [64.119.19.108] 2019-07-18 03:13:15
цагдаа хөдлөхгүй..
Зочин [66.181.161.124] 2019-07-18 03:43:08
Дэлхийд данстай эрдэмдэмтэн шүү , мал минь
Зочин [150.129.140.183] 2019-07-18 02:50:15
балай өвгөн
оогий [64.119.21.86] 2019-07-19 11:17:16
Чи Нямдорж сайдыг балай өвгөн гэж бгаа биздээ
Зочин [203.15.208.22] 2019-07-18 08:38:53
Chamaig iim uvgun bolohiig harah yum san. Chich haananch hurehgui neg muu maajisan zunuj duusah biz.
зочин [119.40.103.6] 2019-07-18 06:18:50
Хийсэн юмтай, хэлэх үгтэй, монголдоо байтугай олон улсад данстай эрдэмтэн шүү.
Зочин [43.228.131.110] 2019-07-18 05:06:36
Чамаас дээр малаа