ЖДҮХС-гийн зээл авахыг хүссэн бизнесийн ихэнх нь боловсруулах үйлдвэрлэл эрхлэх хүсэлт илгээжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дууссан билээ.
Тэгвэл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч дараагийн шат буюу Хорооны шатанд шилжсэн 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлтэй танилцах Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр болж буй юм. Энэхүү хурал нь анх удаа олон нийтэд нээлттэй болж буй нь ЖДҮХС-ийн зээл зорилтот бүлэгтээ хүрдэг болох нэг том дэвшил болж байна.
Тодруулбал:
- Олон нийтэд нээлттэй, цаг тухай бүрт мэссэж, вэб сайтаар мэдээлэл өгч
- Хорооны хуралдааныг олон нийтэд шууд(live) дамжуулж
- Хорооны хуралдааныг ЖДҮХС-гаас олон нийтэд зориулан бэлтгэсэн мэдээллийн төвд шууд үзэх, санал бодлоо хуваалцах боломжоор хангаж,
- Тухайн төсөл ирүүлэгч өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгож байгаа нь шинэлэг байв.
ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах шинэ журамд заасанчлан 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тусгасан. Харин үүнээс доош дүнтэй зээлийг ЖДҮХС-аас шууд олгоно.
ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300 сая төгрөгөөс дээш нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д судлагджээ.
Харин Хорооны шатанд шилжүүлсэн нийт 47 төслийг хэрэгжүүлэх салбараар нь ангилан авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл 78.5%, ХАА, ойн аж ахуйн салбар 12.5%, бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9%-ийг тус тус эзэлж байна.
Хорооны шатанд хэлэлцэх төслүүдийн мэдээллээс харвал:
Эх сурвалж: ЖДҮХС
Харин нийт боловсруулах үйлдвэрийг эдийн засгийн дэд ангиллаар задлан авч үзвэл мах боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур угаах самнах, арьс шир боловсруулах, гутал засвар, үйлдвэрлэл гэх мэт Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбартай нийцэж байгаа аж.
эх сурвалж: ЖДҮХС
Тийм ч учраас импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн гэдгийг ЖДҮХС-гийн холбогдох мэргэжилтнүүд хэлэв.
Түүнчлэн урьдчилсан судалгааг хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлжээ.
Банкаар олгох санхүүжилтийн нийт хэмжээ 13.5 тэрбум төгрөг билээ.
Өнөөдөр нээлттэй болж буй Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар төслүүдэд үнэлгээ хийж, жагсаалт гаргах юм байна.
Төсөл сонгон шалгаруулах үе шатыг харвал:
эх сурвалж: ЖДҮХС
эх сурвалж: ЖДҮХС
Сэтгэгдэл
зочин [66.181.161.16] 2019-07-22 03:36:53
Зарлахаа хүртэл өөрсдийнхөө хүрээнийхэндээ эхлэж зарлаад, тэгээд дундаас хойш дуусах дөхөөд ирэхээр худлаа хэвлэл мэдээллийхэнээр зарлуулаад, худлаа худлаа шалтгаанаар төслүүдийг хасаад өөрсдийнхөө хүмүүсийн /авлига авсан төслүүдээ/ төслийг худлаа ил тод гэж 7минутын live гэж нүд хуураад дээгүүрээ хуваагаад л авсан ХООСОН ЖҮЖИГ болсон шүү дээ.
Зочин [122.201.22.61] 2019-07-19 10:23:44
xudlaa ter chigeeree tseverxen luibar bolson baina lee
зочин [202.179.27.222] 2019-07-18 08:52:11
Боловсруулах үйлдвэрлэл эрхлэхээр санаачлага гаргасан хүмүүсээ нэн тэргүүнд дэмжиж, малын арьс,ширийг боловсруулж гадагш гаргах хэрэгтэй Мөн мал аж ахуй газар тариалангаа хөгжүүлэхийг хүссэн хүмүүсийг сайн дэмжээрэй . Дараа нь сайн шалгаж үр дүнгий нь тооцож хариуцлага урамшууллыг хослуулах нь зөв хэмээн бодлоо
зочин [202.131.229.246] 2019-07-18 08:48:16
юм хийж бүтээдэг авьяаслаг хүмүүс ямарч орны хүн амын 3/ эзэлж байдаг япон улс энэ улсуудаа дэмжиж өндөр хөгжилд хүрсэн монгол болхоор юм хийдэг хүмүүстээ хамгийн өндөр хүүтэй зээлээр хашрааж урмыг нь хугалсаар байгаа энэ нь яван явсаар 10 жилийн дараа юм хийдэг бүтээдэг хүмүүс бараг байхгүй болно
Зочин [112.96.109.254] 2019-07-19 01:06:32
Mongold odoo hiideg hun baihguishte kkk. 90 on garaad ugaasaa butehgui yum bn gi medeed bugd durvesen. Ugaas hiideg bish yarij, suildag niigem boloh ni 30 jiliin omnoos l todorhoi baisan.