Улсын начин А.Давааням засуулдаа хүндэтгэл үзүүлжээ

М.Амаржаргал / Спорт

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цолонд хүрсэн таван бөх бий. Эдгээр бөхчүүд дундаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Давааням засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлжээ.

Тавын даваа буюу начны даваанд А.Давааням улсын засуул С.Батжаргалын мөрөн дээрээс гарч, учраа бөх Улсын харцага М.Бадарчийг давсан юм. Тухайн үед давсан бөхөөс илүүтэй баярлаж гүйсэн засуулын тухай бичлэг олон нийтэд хүрсэн. Улсын начин А.Давааням өчигдөр /2019.07.18/ засуул С.Батжаргалд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэжээ.

Олны дунд гүйдэг хэмээн алдаршсан Увс аймгийн харьяат С.Батжаргал засуул “Баярласан сэтгэл маань хөдлөөд хар хурдаараа гүйчихсэн. Нэг мэдсэн чинь тугны хажууд зогсож байсан. Би өөрөө спортын хүн болохоор дотроо их баярласан. Анх удаа улсын наадамд засуулаар ажиллаж, мөрөн дээрээс минь гарсан бөх Улсын цолонд хүрсэнд их билэгшээсэн” гэдгээ хэлжээ. Өдгөө Улаанбаатарт хотын Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг тэрбээр бага байхдаа бөхөөр хичээллэдэг байжээ. С.Батжаргал бөхийн засуул болох хүсэлтээ Бөхийн холбоонд тавьж, гурван жилийн өмнөөс засуулаар ажиллаж эхэлсэн байна. Түүний хувьд энэ жил анх удаа Улсын наадамд засуулаар ажиллажээ.

image


Сэтгэгдэл

zochin [202.126.88.224] 2019-07-21 13:56:38

Халзан шүдлэнгийн эзэн Баттулга цагдаагийн 2 ажилтанд баяр хүргэж нэг нэг хониор шагнахгүй бол ч нэмэргүй ээ. Яасан цавиа маажсан хулгайч вэ гэж хүн хэлэх баахдаа.

ЗОЧИН [150.129.143.90] 2019-07-20 12:20:28

Баяр хүргэе.

Зочин [66.181.179.31] 2019-07-20 11:44:38

Байгалаас заяасан ухаантай ( боловсролтой гэе!) бох бас байна аа ; секундантын хэмжээний засуул ч байдаг юм байна ...

Багш [66.181.187.246] 2019-07-20 10:38:44

Энэ жилийн наадам хоер агуу хурдтай өндөрлөлөө. Батжаргал засуул халзан шүдлэнгээс илүү хурдан байлаа баяр хүргэе засуулыг хэн яаж цоллох вэ

наадам үзэгч [103.229.120.50] 2019-07-20 10:38:40

Шүдлэн насны морьдын уралдаанд айрагдсан халзан шүдлэнгийн эзэн Төв аймаг Цайдам Баттулга гэгч уяач гуай цагдаагийн хоёр албан хаагч нарт баярлалаа гэж хэлэх байх олон түмэн харсаар байна.Давааням начинд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин [66.181.179.209] 2019-07-20 10:10:13

Засуул хүн бөхөн цолонд хүрч байхад энэ засуул шиг баярлах хэрэгтэй бүх засуулууд их сайхан өвөрмөц харагдаж байсан жуулчид ингэдэг юм байна гэж ойлгох ёстой

Зочин [64.119.17.87] 2019-07-20 08:09:20

Сайхан энергитэй хүн байна...цагаахан


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.