ИХ ХУРД: Тод манлай уяач Т.Галбадрахын морь түрүүллээ

М.Амаржаргал / Спорт

Гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-8” уралдаан Хүй долоо худагт хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдрийн уралдаан Их насны морьдын уралдаанаар эхэлсэн. Их насны хурдан морьдын уралдаанд 51 ажнай хүлэг бүртгүүлснээс 49 ажнай 22 км-ийн зайд уралдсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнай

Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Ц.Мөнххуягийн цавьдар аман хүзүү

Булган аймгийн Могод сумын харъяат МУМУ Ц.Цэнгэл хүрэн айргийн гурав

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан айргийн дөрөв

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, Нийслэлийн алдарт уяач О.Рэнчинжүгдэрийн бор айргийн тавд хурдалж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

image

image


Сэтгэгдэл

зочин [203.91.115.37] 2019-07-22 04:18:17

Тэр айрагдсан/ 5-д хурдалсан /хар азарга -Дааганы уралдаанд үзүүрлэсэн даага түрүүлээд ирсэн?Морь бариачдын балагаар байр ухарсан? Хараад л зогсож байх юм?? Морь барианы зурхайн гадна байсан дээр юм байна даа???Залуучуудаараа морио бариулсан нь дээр юм аа ? Нас ахисан улсууд нь дэмий харагдаж байна ? Хурд хөдөлгөөн илт дутагдаж байна?Хараад л зогсож байх юм??

Зочин [203.91.115.37] 2019-07-22 04:02:03

Морь бариачдыг сургалтанд сайн хамруулах хэрэгтэй?Сая баяраар Азарга -Дааганы барианд харагдсан шүү? Морио хараад зогсож Байх юм? Уяачдын олон хоногийн хөдөлммөрийг тэгэж үнэгүйдүүлж болохгүй шүү дээ??? Эсвэл Зурхайн гадна зогсож байх ????? Арай залуу улсаар морио бариулах хэрэгтэйгее амьдрал харуулж өглөө??

Зочин [66.181.187.24] 2019-07-21 06:12:54

matemstilhiin delkhiin avrag khuud land 200

Зочин [66.181.187.24] 2019-07-21 06:10:09

mori bish too bodig khuukheduudiig demjie.

Зочин [64.119.19.143] 2019-07-21 05:51:09

Яасан цөөхөн морьд уралддаг наадам вэ?Төсвийн мөнгө биш биз гэж халаглаж сууна даа. АРДЫН НААДАМ НЭРТЭЙ ХЭДЭН БАЯЧУУД УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНИЙХЭН ЗУГАА ГАРГАДАГ ТОГЛООМ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ!

Зочин [202.21.108.179] 2019-07-21 13:55:24

УЛС АЙМАГТ ТҮРҮҮЛСЭН ШИГШМЭЛ МОРЬД УРАЛДДАГ

зочин [202.131.229.246] 2019-07-21 05:41:24

монгол хүн монгол морь эх орондоо хавчигдаж хорвоогийн бор хонгуудыг доглон нулмистай өнгрүүлэх болов

Зочин [202.126.88.169] 2019-07-21 05:32:28

мэнд сайхан уралдаарай

Zochin [202.126.89.212] 2019-07-21 05:26:53

Bayr hurgii uls bus ih hurd bugdedn turuulj bnaa.

Зочин [202.126.88.195] 2019-07-21 05:07:41

tod manlai Galbadrahdaa bayar hurgeyee

Зочин [64.119.26.202] 2019-07-21 07:03:07

Bayr hurgii 2 mori n 1n turuu 1n 4t hurdallaa cain uyach bna shuu

Zochin [202.126.89.143] 2019-07-21 04:55:54

Saikhan bna.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.