Усанд сэлэлтийн ДАШТ-ий үеэр Г.Занданбал Монгол Улсынхаа рекордыг шинэчиллээ

М.Амаржаргал / Спорт

БНСУ-ын Гуанжү хотод 18 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож буй. Манай улсын тамирчдаас өнөөдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд ОУХМ Г.Занданбал уралдаж, 1:07.92 амжилтаар гараандаа тавдугаар байраар орж, Монгол улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр 50м мэлхий сэлэлтээр уралдана.

Мөн өнөөдөр 1000м далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар гараандаа долдугаар байраар оржээ. Спортын мастер Х.Энхзул долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана. Харин Спортын мастер М.Дэлгэрхүү лхагва гаригт буюу долдугаар сарын 24-нд 100м өврөөр даллах сэлэлт болон баасан гаригт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

ОУХМ Б.Энххүслэн долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долдугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.63] 2019-07-21 12:48:35

Олон улс хэсэж тэмцээнд оролцож байх нь зөв шүүдээ, дараа үедээ заавал хэрэг болдог юм, шууд цоордог гэж хаа байхаэвэээ

Мөнхөд өгөх хариу [103.229.121.103] 2019-07-21 11:03:23

Олон удаа гадаадын тэмцээнд хувийн зардлаар шүү...

Mөнх [182.160.34.94] 2019-07-21 10:26:12

Tэгэж зардал гаргаж байхаар Mонголдоо рекордоо хийж болдоггүй юм уу

zochin [122.201.28.8] 2019-07-22 06:02:30

mongol ulsiin neree gargaj olon ulsad ursuldej bj amjiltaa ahiulna biz dee

Зочин [202.21.126.30] 2019-07-22 02:10:45

Өөрсдөө зардлаа гаргаад явдаг шүү дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.