Голд автомашинаа угааж байсан иргэн живж амиа алджээ

Б.БУРМАА / Орон нутаг

Голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж живсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.07.24-ний өдрийн 18:40 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн 2019.07.25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

нанжид [203.91.115.39] 2019-07-28 04:11:35

Хорвоо шийтгэжээ? Догшин газар даа? ум сайн амгалан болтугай?

зочин [223.38.17.210] 2019-07-25 22:54:19

загас хообб!! ум мани бадми хум

Oyunaa [202.126.88.207] 2019-07-25 16:44:56

zaluu hun hairan baina! aav eej, ah duutei l hun bailgui zailuul, uhsend ni tuuniig tavlah hereggui, buruu zuil hiisen ch baisan.. ..bidend sanamj ogch..

Зочин [103.57.92.246] 2019-07-25 13:52:55

Хохь нь голд угаавал ингэдэг юм

Зочин [202.126.89.168] 2019-07-27 00:37:31

чи яасан хүний зовлонгоор зугаа хийсэн амьтан бэ

Зочин [59.153.87.195] 2019-07-25 23:02:03

яав чи. Яасан муухай хэлдэгийн

Зочин [59.153.87.195] 2019-07-25 23:01:01

Яав чи

Иргэн [64.119.20.231] 2019-07-25 08:36:06

Байгаль эх хариугаа авч дээ. Чингиз Айтматовын ЦААЗЫН ТАВЦАНД гэсэн романд байгальтай хайр найргvй харьцвал хvнээс байгаль эх хариугаа яаж авдгийг тодорхой бичсэн. Энэ роман нь ЧИНГИЗ АЙТМАТОВд НОБЕЛИЙН ШАГНАЛ ЕГVVЛСЭН. МОНГОЛД ОЛОН ХVН ЦААЗЫН ТАВЦАНД ОЧХООР БОЛСОН ДОО.

Байгаль эх [122.201.23.84] 2019-07-25 05:51:21

Лус хмлэнгэсэн байна даа

se [202.55.188.40] 2019-07-25 05:29:40

sonata 7 bol usreel uvdug hureheer usand oriishdee iluu gun orvol suuna geed ugasa lav oruulahchgu. tegeheer hul aldaj jivne gedeg barag hudlaa ym bishuu. hamt ugaaltssan geh huniig n shijgelj bga bhdaa

Зочин [66.181.179.209] 2019-07-25 04:52:33

Голын гадна талд зогсож усаа зөөч угааж бай

иргэн [202.179.26.36] 2019-07-25 04:28:28

одоо яая гэхэв Лус хилэгнүүлж Амиа алдаж дээ Жолооч нар Та Гол нуур усанд машинаа угааж Байгаль дэлхийтэй зүй бусаар харьцвал эрт орой нэгэн цагт бас иймэрхүү Лай ланчиг Дайрлагад дайруулана шүү юм гэдэг цаанаа учир холбогдолтой байдгийн нэг жишээ

Зочин [202.179.31.79] 2019-07-25 04:13:24

Нээрээ жолооч нар дандаа эрэг дээр тавьж байгаад угаадаг. Дээр үеэс гол дотор юм угаах хориотой хатуу байсан. Одоо л дураараа дургиж гэнэ.

Зочин [103.80.210.64] 2019-07-25 03:27:36

burhan lus savdag gesgeejee gej

lus [182.160.35.202] 2019-07-25 02:43:27

LUS HILEGNUULSEN BOL AVRAL UGUI, INGEJ UHEH HUVI TAVILANTAI BJ, HOIDOHIIG N SAIN UNSHUUL, HOIT ZUGT HONIN GURVEL BOLJ TURUH UM BNA

Zochin [202.179.31.89] 2019-07-25 02:43:17

Энэ машин тэгээд хүн усанд хөл алдахаар гүн орж чадах уу.Голоос 50 м зайд угааж байсан бол амь насанд цөвтэй байхгүйсэн.Хайран залуу нас

Зочин [202.9.42.97] 2019-07-25 02:38:23

гол горхио бузарласан ухамсаргүй оркууд үхвэл таарна.

Zochin [202.126.89.166] 2019-07-25 02:29:50

Gol usnaas hol tavij bgaad usaa zoogood ugaaj bai ugaaval.dotor n orj ugaana gej yu baisiin

Зочин [182.160.36.61] 2019-07-25 04:01:54

Давруу давилуун зан л хүнийг алдаг юм. Заавал голд орж угаадаг нь ч юу вэ дээ. Хайран залуу нас. Залууч минь юманд бодолтой, болгоомжтой хандаж байгаач


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.