А.Одгэрэл: Айл бүрийн хаалга тогшиж усны тоолуур бичдэгийг автоматжуулах нь миний зорилго

Б.БУРМАА / Технологи

БСШУСЯ-наас жил бүр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хэдэн жил өнгөрчээ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн төр засгийн зүгээс үзэж тэтгэлэг олгож эхэлсэнд олон эрдэмтэн баяртай байгаа юм. Манай сайт энэ жил тэтгэлэг хүртсэн арван залуу эрдэмтэдтэй цувралаар ярилцаж, бүтээл шинэ санааг нь олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Бид гурав дахь зочноороо ШУТИС-ийн багш А.Одгэрэлийг урилаа. Тэрбээр “Улаанбаатар хотын услын тоолуурын автомат системийн хөгжүүлэлт” сэдвээр сайдын тэтгэлэг хүртсэн юм.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Одгэрэл гэдэг. ШУТИС-ийг 2000 онд төгсөөд ажиллаж байгаад Солонгост Сөүлийн их сургуульд 2004-2008 онд докторын зэрэг хамгаалсан. Ингээд тэндээ дөрвөн жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 2012 онд ирээд Монголдоо, ШУТИС-д багшилж байна. Миний ажиллаж байсан солонгос компани төхөөрөмж, систем хийдэг. Яг л мэргэжлийнхээ дагуу ажилласан учраас нэлээд туршлага хуримтлуулсан.

-Техник технологиороо өндөр хөгжилтэй улсад дөрвөн жил амьдарсан гэж байна. Солонгост шинжлэх ухааны салбараа хэрхэн дэмждэг юм бэ?

-Би ШУТИС-т хоёр жил багшилж байгаад тэнд очиход ертөнц нь арай өөр л юм билээ. Миний ойлгосоноор Солонгосчууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг нь шинжлэх ухаан гэдэг зүйлдээ зарцуулдаг. “Солонгосын уураг тархи” гээд сан байдаг. Манай баялгийн сан гэдэг шиг. Тэр сандаа хийсэн мөнгөө буцаагаад шинжлэх ухааны салбартаа зарцуулж байна. Манай улсад шинжлэх ухаанд мөнгө зарцуулж байна гээд байдаг. Жаахан мөнгө өгдөг. Сүүлийн үед бага багаар нэмэгдэж л байгаа. Гэхдээ тэр мөнгө шинжлэх ухаандаа зарцуулахдаа эрдэмтэн судлаачдаас шууд үр дүн нэхдэг. Шууд амьдралд хэрэгжих ёстой гэдэг. Солонгосчууд яадаг вэ гэхээр “Солонгосын уураг тархи” сандаа төвлөрүүлсэн мөнгөө шинжлэх ухааны салбарын байгууллагууддаа улсынх, хувийнх гэлгүй яг тэнцүү хуваарилаад “та нар судалгаагаа хий. Үр дүн яаж гарах нь хамаагүй”гэдэг. Өөр зүйлд санаа зовох хэрэггүй гэдэг. Бид бол хэцүү шүү дээ. Авч байгаа цалин маань ямар билээ. Энэ мэт сэтгэлгээний, салбартаа хаяж байгаа мөнгө хөрөнгө гэх мэт ялгаа их байна.

image

image

-Манай шинжлэх ухаан, технологийн салбар яагаад хөгждөггүй юм бэ. Эрдэмтэн судлаач хүний хувьд юу гэж бодож байна?

-Солонгосчууд баялаг байхгүй. Толгойгоо ажиллуулахгүй л бол угаасаа тэд амьдрахгүй. Манайх шиг сайхан баялаг, мал алга. Бид бол бараг хажуунаасаа нүүрс ухах гээд байна шүү дээ. Энэ нь нэг талаараа биднийг хөгжүүлэхгүй байна. Хоосон бол нэг бол үхэх, эсвэл толгойгоо ажиллуулахаас өөр зам олдохгүй. Солонгост том том компаниудаа маш сайн дэмжчихсэн юм билээ. Samsung, LG,Hyundai, Kia гэх мэт. Улсаас нь монополь эрх өгөөд дэмждэг. Бодлогоор. Нэг сонин жишээ хэлэхэд Монел гээд зурагт үйлдвэрлэдэг монгол компани Солонгосын Samsung компани хоёр хэдхэн сарын зайтай 1990-ээд онд байгуулагдсан. Гэтэл өнөөдөр Samsung дэлхийн компани болж чадсан. Монел хаана байна. Бид дэмжээгүй байхгүй юу. Тэр үед нь дэмжээд явсан бол Samsung, LG гэх мэт компани шиг дэлхийн брэнд компани болчихсон байх ч байсан юм бил үү. Тэгэхээр шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд зарж байгаа мөнгө, улсын бодлого хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид баялгаа ухаж зарж идээд дуусахаар яах вэ. Монгол хүн толгойгоо ашиглаж байж л цаашид сайн сайхан амьдарч, Монгол улс хөгжиж дэвшинэ.

-Манай улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд дэмжлэг байхгүйгээс биш аль ч улсын эрдэмтэн судлаачдаас дутахгүй шүү дээ?

-Дутахгүй. Солонгос, Япон, Ази, Европын орнуудад манай залуучууд мундаг ажиллаж байна. Монгол хүнийг хэнээс ч дутахгүй гэж боддог. Ганцхан дэмжлэг л хэрэгтэй байдаг. -Боловсролын сайдын нэрэмжит залуу эрдэмтдэд жил бүр өгдөг 10 сая төгрөгийн тэтгэлэгт таны төсөл шалгарсан байсан.

-Ямар төслөөр тэтгэлэг хүртсэн талаараа ярихгүй юу?

-Би Солонгост докторын зэрэг хамгаалахдаа Сөүл хотын усны тоолуурын автоматжуулалтын систем гэдэг төслөөр хамгаалсан. Тэр төсөл дээр ажиллаж байхдаа л бодож эхэлсэн. Монголд ирээд долоо найман жил болчихлоо. Бодоод л явдаг байлаа. Одоо бол айл бүрт халуун, хүйтэн усын хоёр тоолуур байгаа. Сар бүр усны байцаагч ирээд айлын хаалга тогшиж ороод тоолуурын заалтыг харж биичиж авдаг. Зарим айл нь тоолуурын заалтаа мессежээр явуулдаг. Зарим нь гаднаа цоожтой, хүн ирж онгойлгож бичдэг. Миний яриад байгаа зүйл нь түүнийг автоматжуулах асуудал юм. Хүн ирж бичиж авах асуудлыг байхгүй болгох гээд байгаа юм. Тэгээд Боловсролын яамнаас докторын дараах тэтгэлэг зарлаад би Улаанбаатар хотын усны тоолуурын автоамжуулалтын систем хөгжүүлэлт төслөөрөө оролцож тэнцсэн. Арван сая төгрөг манайд багадахгүй. Би Солонгосын автотамжуулалтын систем яаж явдагийг гадарлаж байгаа болохоор туршилтын тоног төхөөрөмжүүдээ Солонгос руу захьчихсан. Одоо удахгүй ирнэ.

-Манайд автоматжуулсан систем огт байхгүй юу?

-Манайд автоамжуулалтын систем байх нь байна. Гэхдээ маш үнэтэй. Гаднаас шууд оруулаад ирчихсэн. Миний зорилго бол монголчууд өөрсдөө аль болох хямд системийг хийж болно гээд судалгааны ажлаа хийгээд төслөө эхлүүлээд явж байна. Зургадугаар сард санхүүжилт маань яамнаас орж ирсэн. Жилийн дараа уулзахад хөөрхөн үр дүн гарчихсан байх болов уу гэж бодож байна.

-Таны төслийн хамгийн чухал ач холбогдол юу вэ?

-Манай улсад усны алдагдал гэдэг зүйл маш их юм билээ. Хуучны байрууд тоолуургүй. Задгайгаар усны заалт бичдэг. Жишээ нь таван ам бүлтэй айл бол тоолуур байхгүй юм чинь гээд усныхаа хэмжээг барагцаалаад л хүнийхээ тоонд хуваачихдаг юм билээ. Тэгэхээр маш их алдагдалтай. Тэгхэээр манай улс автоматжуулалтаас өмнө эхлээд бүх айлуудаа тоолууржуулах ёстой. Энэ процесс манай улсад 80 хувьтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл орон сууцанд амьдардаг айлуудын 20 хувь нь усны тоолуургүй, задгайгаар бичүүлдэг гэсэн үг. Тэгэхээр эхлээд тоолууржуулаад дараа нь автоматжуулчихвал эдийн засгийн хувьд ашигтай. Усны хэрэглээг бид яг бодитоор тооцож чадна. Усны асуудал эмзэг сэдэв болсон энэ цаг үед энэ судалгааны ажил зайлшгүй байх ёстой асуудал юм. Одоо тоолуурны заалт дээр гарч байгаа тоог яаж цааш төв сервер лүү автоматаар дамжуулах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Технологийн хувьд судлаад л явж байна. Бидэнд нэг хямдхан шийдэл байгаад байгаа юм. Түүнийгээ л туршаад ажил хэрэг болгочих санаатай ажиллаж байна. Юм хийгээд туршаад алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Төгс систем ч гэж байхгүй. Алдаагаа засдаг л байх хэрэгтэй. Технологийн систем ийм байдлаар хөгждөг юм билээ. Манайд ч иймэрхүү л баймаар байгаа юм. Нэг үеэ бодвол Монголд судалгааны ажил хийх суурь нөхцөл бий болж л байна. Гадныхныг шүтэх биш дотоодын эрдэмтэн судлаачид, инженерүүддээ итгээд, хөрөнгө мөнгийг нь шийдээд, дэмжээд өгвөл боломж байгаа шүү гэж хэлэхийг хүсч байна.


Сэтгэгдэл

Undraa_uos [221.140.122.11] 2020-02-09 14:41:00

Хэн юу ч гэж бичсэн битгий тоогоорой. Одко ах маань мундаг шүү~ Ажилд нь амжилт хүсье. ( Муухай комэнт бичээд байгаа хүмүүс өөрсдөө юу хийж бүтээсэн юм бэ. Өөрсдийнхөө бичсэн юмаа уншаад үзээрэй. Таны ямар сэтгэхүйн доройтолтой чинь харагдана).

Зочин [64.119.18.245] 2022-06-10 04:07:56

шаал тэнэгюм ярьдаг амьтан бэ, доктор нэр зүүчээд Солонгосоос өөр юм олж хараагүймуу

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:56

1 [202.179.27.206] 2019-08-30 12:16:34

Eniig mongol hun hiigeed udaj bgaa

Зочиг [202.9.42.140] 2019-08-10 14:20:14

Амжилт хүсэе

зочин [103.229.122.184] 2019-08-08 03:00:28

Юм хийж байгаа нэгийгээ дэмжээд өгөөчээ өөрсдөө ганц удаа гараа хөдөлггөхгүй байж нэгийгээ доошоо хийхдээ сайн энэ зангаа боличихдоо

иргэд [202.131.230.19] 2019-08-08 00:44:36

хамгиин гол нь ядарсан ард иргэдээ бодсон зөв юм хиивэл, иргэдииг луивардаж амьдарч яасаэ ч болохгүи.

Зочин [80.215.152.106] 2019-08-05 14:00:00

Uhruud zalhuu dunguj 1 muu gadraldag l baihgui yu

Иргэн [202.179.27.239] 2019-08-05 11:26:58

Өмнөд хөршид айлууд усны хэрэглээгээ картаар цэнэглэж хэрэглэдэг юм билээ. Яг л гар утсаа картаар нэгжээр цэнэглэдэг шиг. Энэ нь их зүгээр санагдсан. Айлууд өөрсдөө хэрэглээгээ хянаж зохицуулна ямар нэг байгууллага хүн тоолуур бичнэ мөнгө төлбөр нэхнэ гэхгүй амарсанагдсан

Hhb [203.91.115.47] 2019-08-05 10:59:37

Муу байна оо.Ингэж их сурчихаад ердөө ийм л юм ярьж байдаг.Ярилцлагыг уншихад л гарнаас нь юм гарахгүй нь тодорхой гар байна.Тоолуур автоматжуулалт шиг амархан юм байхгүй. Ингэж сүр бадруулах ч шаардлагаггүй хийчих ажил л даа...

Зочин [80.215.133.192] 2019-08-05 09:49:47

Ene tegeed 40 tei yumu harin hugshin tsaraitai bishu

Хас [202.126.89.79] 2019-08-05 09:27:27

Сар бүр усны тоолуур бичиж мѳнгѳ хураадаг дэлхийд бхгүй хулгай луйвраа боль. Ийм тоолуураар сар бүр бичиж мѳнгѳ хураах огт боломжгүй! Орон сууц мѳнгѳ авах гэж худал бхгүй дараагын тоог бичнэ. Хулгайч сэтгэлгээнээс салах хэрэгтэй монголчууд.

Zochin [172.58.45.189] 2019-08-05 04:31:20

Boov odkoo chi otloogui bainaa taragnii shilend boovoo hiij bosogchihood garahgui baina geed orilood baidag batsaan mon baina 14 baisan tegeed BOOV odko gedeg hoch avsiin

Зочин [202.126.88.150] 2019-08-05 10:51:38

Sh a a d a g sda be haha

Зочин [202.179.26.192] 2019-08-05 06:05:00

ataarhuu hog ve

Zochin [172.58.45.189] 2019-08-05 04:28:39

Aaaa shaaaaasss udirdlaga n chinii gart iluu mongo n chinii dansand. Zaluu ohid tanaid uyaastai boovoo zov erhluuleeree. Gompiliiin bandia

иргэдүүд [202.131.230.19] 2019-08-05 03:43:42

одоо үеиин залуучууд жаахан үнэн л юм хииж баимаар бна.хиисэн юм нь дандаа худалаа амархан эвдрэхээр юм хииж эсвэл 2,3 эилын ус гоожихоор: гоожуулаагүи аилын тоолууур гүих зэрэг иргэд аилыг өөрсдөдөө ашигтаигаар хииж иргэдииг хулгаигаар луивардахаа больмоор баина. итгэж эх орон ажилаа даатгаж үлдээхэд хэцүү иргэд болгож хүмүүжүүлэхээ больцгоое эцэг эхчүү дээ.хожим эх орон хэцүүднэ..бас хүнд муу юм хиихэд тэр хүнд заавал муу юм тохиолддог гэдэг. эргэж.одоо_ юу ч мэдэхгүи няраи хүүхдүүд янз бүриин аимаар өвчин хүрээд баигаа чинь энэ бохир явдалаас үүдэлтэи гэж хутагт хувилгаад болон дээр үеиин ахмадууд ярьдаг даа. бие биенээ зовоохоо болье.улс орон ч хөгжихгүи.

Chandmani [66.181.161.63] 2019-08-05 03:43:33

Ёстой мундаг ! Томоос том баяр хүргэе УРА

Зочин [59.153.114.96] 2019-08-05 03:34:32

Манай улс өөрсдөө зохион бүтээж чадахгүй бол гадны туршлагаас хуулаад өөрт тохирсон болгож өөрчлөөд хийх хэрэгтэй.Ямар олон зуун хүнтэй улс биш энгийн олон давтагддаг зүйл автомат байх хэрэгтэй

Зочин [66.181.185.206] 2019-08-05 03:19:36

юун гошин юм яринав

zochin [203.91.115.246] 2019-08-05 02:47:04

Усны тоолуурыг яагаад гал тогооны тосгуурын дор хийдэг юм бэ. Тэрнийх наагуур гал тогооны тавилга бэхлээстэй. Тоолуурын заалт руугаа арай хийн багтаж мөлхөж очихоор заалт нь жижигхэн харагдахгүй, орж ирсэн заалт авагч би тонгойхгүй гээд хөдлөхгүй. Байшин барьдаг компанийхны ухаан санаа нь эрүүл байгаа даа

Зочин [202.9.43.141] 2019-08-05 02:37:43

Тоолуур ын заалт авах энэ систем манайд нэвтэрсэн шдээ. Тухайлбал Дэд бүтэц инженеринг сервис компани ххк байна. Гол нь хяналтаа бүрэн тавьж чаддаггүй юм байна лээ

Buya bagsh [202.9.45.36] 2019-08-05 02:18:46

Ene zaluu chadna aa. Bayr hurgey. Amzilt husey

зочин [103.212.119.96] 2019-08-05 01:46:34

Автоматжуулах систем ч үлгэр биз дээ,наад 10 саяынхаа төслийг өөрөө завшиж идээд дуусгана биз,цахилгаан дулаан,бензины үнийг тогтвортой болгож үнээ нэмэхээ боличих,эрчим хүчний яам,агентлаг үнэ зохицуулах хороо,шударга өрсөлдөөныхөн юу хийж бгаа юм,зүгээр цалин аваад суухаа боличих,үнийг тогтвортой болго

Зочин [103.26.195.1] 2019-08-05 02:42:22

чам шиг уруудсан бодолтой гөлгөнцөрүүд олон байгаа болохоор улс хөгждөггүй, хөгцрөөд байгаа юмда.

зочин [119.197.2.175] 2019-08-05 01:37:49

энэ одоо яаж доктор болсон юм бэ? тоолуурыг яаж автомажуулахаа олоогүй л юм бна ш д. Сэдэвээ авчихаад бодож яваа товариш юмаадаа

Зочин [202.179.31.55] 2019-08-05 01:11:13

Tegeed хийчихсэн хойно нь яриач. Дандаа тэгнэ гэж ирээдүй цаг дээр ярьдгаа боль гээд байгаа. Одоо ярьж хүмүүсээс мэдэхгүй тусгах юм байвал тусгах гэж байгаа бол өөр хэрэг.

Зочин [122.201.31.16] 2019-08-05 01:08:39

Монголчуудын Солонгосоос ялгарах чанар нь залхуурал юм даа.

САйдаа? Захирагчаа [202.9.45.3] 2019-08-05 00:25:44

3 жил болоод усны тоолуур, цахилгаан тоолуур солино, сарын дундуур ирж хонх дарж цахилгааны тоолуур, усны тоолуурын заалт авна, сарын эхээр байрны мөнгө төлчихөөд байхад хаалга дээр цахигааны мөнгөө төл, таслана шүү гэж бичиг наана. сарын дундуур ирж бичдэг болохоор байрны төлбөр хийхэд мөнгө нь гараагүй байдаг. Энэ үйлчилгээгээ өөрчилөх цаг болоогүй юу? Эрчим хүчний сайдаа, Хотын захирагч аа.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.