УИХ-ын дарга АН-ын зөвлөлийн саналд хариу өглөө

Д.Тулга / Улстөр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өчигдөр хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад хандаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах тухай саналаа энэ талаарх тогтоолын төслийн хамт албан бичгээр ирүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон.

Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг хүргүүлээд, өнөөдөр албан ёсоор хариу өгч байгаад талархаж байна.

АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах талаар Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт би Таныг санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурин хэвээр байгаа.

АН-аас энэ гурван зүйл дээр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналуудыг АН-ын зөвлөл дэмжиж, санал нэгдэж байгаа гэж ойлгож болох уу гэдгийг АН-ын зөвлөлийн даргаас тодруулахад тэрбээр, ер нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр үнэхээр сонгодог парламентаа төлөвшүүлье гэвэл сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж, хэдэн гишүүнтэй байх, цаашдаа улс орны хөгжил ямар байх, 20-30 жилийн цаадахыг харъя гэвэл энэ тоон дээрээ тулгуурлаж, Улсын Их Хурал өөрөө ярилцах байх. Ажлын хэсэг дээрээ ч юмуу, зөвшилцийн ажлын хэсэг дээрээ ч юмуу, сайн нягталж ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хэлэлцүүлгийн явцад явагдаж байгаа зүйлийн талаар иргэд ойлголт, мэдээлэл муутай байгаа болохоор эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл гарч байгааг бид анхаарч, зөвшилцлөөр нэг талдаа зайлшгүй гарч, ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна.

2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна.

Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Монгол Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй гэж бодож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:19

Зочин [202.126.88.128] 2019-08-15 05:58:56

Бүлэгт харъяалагдаагүй бол УИХ-ын гишүүн өөр нэгжийг төлөөлөх эрхгүй шүү дээ. Ийм ярилцлага ч хийх эрхзүйн үндэс нь байгаа ч юм уу. Уг нь сонгуулиар бид АН-ыг битий эрх барь гээд буулгаад хаясан юмсан

Монголчууд [103.26.193.171] 2019-08-14 05:10:17

АНус-ын луйварчид Эрдэнэтийг дээрэмдэх гэж байгаад баригдсан уур хилэн, өшөө хорсол дарагдах болоогүй юм байх даа. Улсаар нь дээрэмдэж байгаад хоншоороо ард түмэнд тас цохиулсан даа. Хүрэлсүхэд баярлаад баярлаад баршгүй ээ. Энэ луйварчдад манай Үндсэн хууль падлий ч үгүй. Тийм сүрхий Үндсэн хууль боддог юм бол юу гэж Улсаа дээрэмдээд булайгаа чирэх вэ дээ!!!!

зочин [64.119.23.36] 2019-08-14 05:05:21

За даа та нар хэзээ байталаа зөвшилцөж хэл амаа ололцож байлаа даа,27 жил бухын хүзүү шиг буруу зөрүү юм зөндөө хийж ард иргэд та нарт итгэлээ юу?ингэж нэгэн дээвэр дор далдаганаж байхаа боли,наад хуулиндаа гар хүрэх эрх та нар шиг шившигээ дэлгэсэн их хуралд байх ёсгүй,энэ хуулийг өөрчилж баталсанаар бүх зүйл сайн сайхан болчихгүй,энэ төрийн тэргүүн,ЕСайд,их хурлын 76 сармагчингууд бүгдээрээ огцорч зайлаад өгвөл болох ни тэр,хуулиндаа биш төрд бгаа сармагчингуудад хамаг учир бгаа гэдгийн монголчууд мэдэж авцгаа,

Iirgen [202.9.42.187] 2019-08-14 05:01:43

Uih ngishvvdiin toognemeh shaardlagagvihugacaa4jilbaihni zub.vndsen huulia jonhuuruulah yum bvv hiigeerei

Зочин [66.181.161.60] 2019-08-14 04:57:24

Хулгайч- ЖДҮ чид, гэмт хэрэгтэн газрын наймаачдын УИХ Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Олигарх ноёрхолыг бэхжүүлэх өөрчлөлт гэж эсэргүүцэж байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.