Б.Хурцыг дагасан хурц асуудлууд

Aдмин / Улстөр

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг бусдыг эрүүдэн шүүсэн хэргийг шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсээр байна.

Б.Хурц гэж хэн бэ, ямар асуудалд холбогдсон, яагаад түүнийг Лондонгийн шүүх шүүх болсныг олон нийт мартсан байх. Тухайн үед Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байсан Б.Хурцын талаар 2011 онд бичиж байсан нийтлэлээ дахин нийтэлж байна.

Б.ХУРЦЫН ТОВЧ НАМТАР

1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.

“Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-н ТЕГ-ын даргаар томилогдон ажилласан.

Б.Хурцыг дагасан хурц асуудлууд

Таван хоногийн дараа Лондонгийн шүүх Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын

зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын хэргийг шүүн хэлэлцэх гэж байна. Удаа дараа хойшилсон шүүх хурал энэ удаа эцсийн шийдвэрээ гаргах бололтой. Учир нь өмнөх шүүх хурлын үед Б.Хурц ямар үндэслэлээр эрүүгийн хэрэгт өөрийг нь татсан талаар тодорхой мэдээлэлгүйгээс гадна албан ёсны өмгөөлөгчгүй байсан нь шүүх хурал хойшлоход хүргэж байжээ.

Харин одоо Б.Хурц ямар хэрэгт сэжигтнээр татагдсанаа сайн мэдэж байгаагаас гадна өмгөөлөлийн хөлсийг нь Монголын тал гаргахаар болсон.

image

Гадаад хэргийн яамны албаны хүмүүс өчигдөр хуралдан хэн шүүх хуралд оролцох, хэдэн төгрөг хаанаас гаргах асуудлаа эцэслэн ярилцсан аж. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Өмгөөлөлийн зардлыг Лондонд суугаа ЭСЯ-наас эс бөгөөс Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад туслах сангаас гаргана. Монголын талаас нэг хүн шүүх хуралд оролцуулъя гэж шийдсэн. Чухам хэн бэ гэдгийг товлоогүй байна. Шүүх хурал болтол хугацаа байна. Английн өмгөөлөгч Макдональдс Б.Хурцыг өмгөөлнө. Шүүх хурал бидний багцаалж буйгаар цаг орчим болох байх. Цагийн 100 паунт төлөхөөр тохиролцсон. Энэ нь 150 мянган төгрөг” гэв.

Монгол Улсын тагнуулын ажилтнуудын үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болжээ. Б.Хурцыг саатуулсан даруйд нь суллахыг хүссэн албан тоот илгээгээд ч тусыг эс олсон. Хүн хууль бусаар хулгайлсан энэ хэрэг дэлхий нийтэд тараагүй бол Монголдоо яаж дарж болдогийг Дамирангийн Энхбатын амь насаа алдсан хэрэг гэрчилсээр байна. Хүний төрмөл эрх амьд явахыг ноцтой зөрчин, цаг бусаар ертөнцийг орхих нөхцөл бүрдүүлсэн гүйцэтгэх ажилтнаа хав дарж, хариуцлага тооцох нь бүү хэл албан тушаал дэвшүүлээд, долоон жил өнгөрч шүү. .Б.Хурцыг дагаад хурц асуудлууд ар араасаа хөвөрсөөр. Гүйцэтгэх ажилтнаа суллаж авъя гэх нь ч байна. Б.Хурцааар ахлуулсан хүмүүс үүрэг аваад Францыг зорьсон. Тэд аялал жуулчлал, амин хувийн ажлаа амжуулах гэж яваагүй, нууц үүрэгтэй гүйцэтгэх ажилтнууд. Гэсэн атал архидан согтуурч, хүн баривчлах гэж ирснээ тэндхийн монголчуудад зарлаад явах нь хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнийг Францад амьдардаг олон хүн хэлдэг юм билээ. Д.Энхбат агсныг хэрхэн тарчлаан зовоосон тухай өөрийнх нь ярьсан хуурцагийг эрх мэдэлтэн, жирийн хүмүүст дэлгэснийхээ төлөө өмгөөлөгч Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэрэгт унаж хэсэг хугацааг торны өнгөрүүлсэн. Мөн олон нийтэд ил болсон УИХ-ын даргын Хятадад хийсэн ажлын айлчлалын мэдээлэл тараасан гэж УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан Ц.Жаргалсайхан 17 жилийг тортой хашааны цаана өнгөрөөх болоод байна.

Гэтэл жинхэнэ нууц ажиллагаагаа олон нийтэд дэлгэсэн тагнуулынханд ямар хариуцлага тооцсон юм бол. Улсын нууц гэдэг нэрээр ял оноож буй хэргийн учрыг асуухаар учир нь олдохгүй, нэг нь нөгөө зүйл заалтаа үгүйсгэсэн хууль дүрэм яриад ам тагладаг нь гэм биш зан. Өөрсдийгөө илчилж, архидан согтуурсан гүйцэтгэх ажилтнуудын толгойг манайхан илээд өнгөрсөн бол хүний эрхийг хамгийн эрхэмд үздэг улс орон манай иргэдэд халдаагүй гээд орхисонгүй, буруутай үйлдлийг илрүүлэхээр мөрдсөөр байж. Худал мэдээллийн цаана хэнийг, юу нуухыг хичээсэн юм бол Анхаарал хандуулахаас аргагүй баримт миний өмнө байна. Хууль хяналтын байгууллагынхан ямар зүйлийг хууль бус, ямрыг нь хууль ёсны гэж үздэгийг ойлгоход бэрх аж.

image

Д.Энхбат агсан

Бас төрийн нэрийн дор барин тавин худлаа мэдээлэл тухайн үед шидэлцсэн байх юм. Д.Энхбат 1998 онд Эрүүгийн хуулийн 127.2, 224.1, 212, 79 дүгээр зүйлээр 13 жил найман хоногийн ял эдэлж байгаад элэгний үрэвсэл, багтраа өвчний улмаас хугацаанаасаа өмнө суллагдсан байх юм. Хожим нь эмчийн магадалгаа хуурамчаар бүрдүүлснийг цагдаагийнхан тогтоогоод Интерполоор эрэн сурвалжлах бичгээ бүрдүүлж амжаагүй байхад нь Тагнуулынхан С.Зоригийн хэрэгт сэижгтнээр шалгах үндэслэлтэй гэж үзээд баривчлах ажлыг эхлүүлсэн байдаг. Үнэн түүх гэнэ.

Монголын түүхэнд мартагдашгүй гавьяа байгуулсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй гэсэн ард түмний хүсэлт, хүлээлт байсан нь үнэн. Одоо ч тэр хүсэл хэвээр. Гэхдээ ард түмний баатар болох гэж, хэрэг илрүүлсэн нэр зүүхийн төлөө хэн нэгнийг золиослохыг ард түмэн хүсээгүй. Алдаж онож, “аав”-ын хаалгийг хэдэнтээ татсан ч Д.Энхбат амьд явах эрхтэй хүн. Чингэлтэй дүүргийн шүүгч Д.Наранцэцэг, Д.Батсуурь, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй 2004 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал улсын нууцтай холбоотой гэх үндэслэлээр хаалттай болсон. Энэ шүүх хуралд Д.Энхбат мэдүүлэхдээ “Францын Каен хотын Макдональдс зоогийн газрын үүдэнд 2003 оны тавдугаар сарын 15-ны өглөө ирэхэд хэн нь танигдахгүй хүмүүс зодож, бороохойдон, машинд суулган, Бельгийн ЭСЯ-нд авчирсан. Надад тариа хийсэн учир би юу болсныг мэдээгүй. Нэг ухаа ороход Германд ирсэн байсан. Бас л тарьчихсан. Юу болж байгааг мэдэхгүй, мансуурлын байдалтай байсаар Монголд ирсэнээ мэдсэн. Нэг хүн бичиг бариад тулгаж хараад байсан.

Тэгээд намайг Тагнуулын ерөнхий газрын хонгилд авчирсан. Н.Баттулга гэдэг хүн намайг С.Зоригийг алсан гэдгээ хүлээ гэж тулгаж байсан. Мөн Н.Эрдэнэбат гэдэг хүн миний байсан өрөөнд орж ирээд “Чамайг маш аймшигтай хувь заяа хүлээж байна. Энхтайван С.Зоригийг алъя гэж ятгасан гэж хэл. Мөн чи онгоцоор бус, газраар явсаар Хиагтаар Монголд ирсэн гэж хэл” гээд буу тулган айлган сүрдүүлж, зарим үед хий буудаж байсан. Намайг хүчээр тагнуулын туслах болгож “Энхтайваныг тагна, мэдээлэл өг” гэж тулгаад Золи гэдэг нууц нэр өгсөн” гэж мэдүүлж байжээ. Олон гэрчийн мэдүүлснээр Д.Энхбатыг тагнуулын гүйцэтгэх ажилтнууд 2003-оны тавдугаар сарын 15-нд Каен хотоос баривчлаад 18-нд Монголд авчирсан байдаг. Энэ тухай тухайн үед онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан н.Оюунчимэг мэдүүлсэн байдаг юм. Д.Энхбат олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийг үйлдэгчийг илрүүллээ гэсэн мэдээлэл тархаж эхлэнгүүт санаа нь зовж өмгөөлөгч авъя гэсэн хүсэлт гаргасны дагуу түүний эгч нь өмгөөлөгч Л.Санжаасүрэнд хандсан байдаг.

Хэдий амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа ч тэрээр гэм зэмгүй Ч.Энхтайваныг гүтгээд, өөрөө амьд гарахыг хүсээгүй аж. Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх хүн бүхэнд өргөдөл гомдол илгээсэн байдаг. ТЕГ-ын ажилтнуудын хууль бус үйлдлийг хянуулах хүсэлтээ Нийслэлийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Даваадоржид гаргажээ. Тэр хүн хянаж үзээд тагнуулынанд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн 20446080 тоот хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй А.Бат-Эрдэнийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн хариуг өгсөн байх юм. Л.Санжаасүрэн мөн л Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандсаны мөрөөр тус албаны дарга хурандаа Б.Галдаа Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл өгөхийг хүссэн байх юм. Гэтэл 2003 оны наймдугаар сарын 1-нд явуулсан хариу мэдэгдэлд “Шүүхээс ялтан Д.Энхбатыг эрэн сурвалжлан, олж баривчлахыг даалгасны дагуу олон улсын хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж, 2003 оны тавдугаар сарын 25-нд баривчлан авчирч, холбогдох хэргийг шалган, ялыг эдлүүлж байгаа болно. Түүнийг эрэн хайж, баривчлан олж ирсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж Эрүүгийн цагдаагийн газрын удирдлага хариу мэдэгджээ.

Монгол Улсын эрүүгийн нөхцөл байдлыг арван хуруу шигээ мэдэх ёстой энэ газрынхан хилээр хэнийг авч гарч, оруулсныг мэдэхгүй, түүгээр ч зогсохгүй Интерполоор хэнийг эрэн сурвалжилж байгаа, үгүйгээ мэдэхгүй байсан нь даана ч гутамшигтай. Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр цагдаагийнхан хүлээж авахдаа хотод бус Сэлэнгэ аймгийн Хиагтыг сонгосон байдаг. Хүний эрхийг хөсөр хаясан энэ мэт хэрэг Д.Энхбат агснаар төгсгөл болоогүй юм. Ажлаа хийж, өмгөөлөгчийнхөө үүргийг биелүүлж байсан Л.Санжаасүрэн улсын нууц задруулсан хэрэгт гүтгэгдээд зогсохгүй эрүүгийн хуулийн 125.1 гэсэн зүйлээр шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр Өмгөөлөгчийнх нь эрхийг хууль зүйн сайд Ц.Нямдорж түдгэлзүүлсэн нь одоо ч хэвээр байгаа аж. Түүний хамгийн эмзэглэдэг зүйл нь үнэний төлөө явсан иргэнээ бэлгийн дур хүслээ зүй бусаар хангах гэсэн аймшигт хэрэгт гүтгэж, эцэстээ ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдсоор байтал ажиллах амьдрах эрхээр нь боомилсоор байгаа аж.

image

Хүний амь нас хохирсон хэрэгт хэн буруутай юм бэ Энэ асуултыг бие биедээ тавьж ярилцах хүн цөөнгүй болжээ. Гүйцэтгэх ажилтнаа хамгаалж, үүрэг өгсөн хүмүүст хариуцлага тооцъё гэсэн мессэж явж буй ч шат шатандаа хариуцлага тооцох нь шударга, ёс зүйтэй хэрэг. Б.Хурцыг өнөөдөр саатууллаа. Маргааш энэ ажиллагаанд оролцсон, н.Сийзхүү, А.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэбат нарыг саатуулж, олон улсын шүүхийн тавцанд аваачихад бэлэн байгааг бүгд мэдэж байна. Манай сонин эдгээр хүмүүсийн нэрийг анх гаргасан ч Европын холбооны орнуудын цагдаагийн байгууллагад тэдний тухай хэн мэдээлж, илчлэв гэдгийг монголын хууль хяналтынхан нууцалсаар байх уу. Тагнуулын ажилтнууд Б.Хурц нар Д.Энхбатыг саатуулахдаа зодож, тариа тарьсныхаа төлөө хариуцлага хүлээх учиртай. Онц ноцтой хэрэгт сэжигтнээр татах эрх тэдэнд хуулиар олгогдсон ч хүнийг амь насаа алдах байдалд хүргэх хуулийн заалт баймгүйсэн. Хэрэг илрүүлсэн нэр зүүх гэж улайрсан байцаагч хууль зөрчиж байхад энэ хэрэгт хяналт тавьсан прокурор юу хийж байсан юм бэ. Хүн өөрт тохиолдсон хэрэг байдлаа хэлсээр байтал анхаарлаа хандуулж шалгахын оронд бие биенээ хаацайлж суусан эрх мэдэлтнүүд энэ хэрэгт бүгд буруутай. Монголын хууль хяналтын байгууллага хүний эрхээ хэрхэн дээдэлж, хууль ёсоо дээдэлж, шударга ажилладаг эсэхийн шалгуур энэ болох нь.

Үйл явдал хэрхэн хөврөв

image

Гаднын оронд тагнуулын үйл ажиллагаа явуулж, хүний эрх чөлөөнд халдсан хэргээр олон улсын шүүхийн тавцанд гарсан ч дуулиан тэгсгээд намжсан юм. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан нь их нөлөөлж иргэнээ гэм зэмгүй салгаж чадсан юм. Харин нэг нь гэм зэмгүй салж байхад Монголын тагнуулчдын буруу үйл ажиллагаа, тамлалыг даагаагүй нас барсан Д.Энхбат агсаны гэр бүл маш их гомдолтой үлдсэн бөгөөд тухайн үед Ерөнхийлөгчөөс авахуулаад бүх шатны удирдах ажилтан, УИХ-ын гишүүд, Хүний эрхийн үндсэний комисс гээд гомдлоо бичээгүй газар гэж үгүй. Хоёр хүү нь аавынхаа амь насыг нэхсэн захидлаа Францаас удаа дараа илгээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Харин эсрэгээр Б.Хурц ял зэмгүй салж 2011 оны IX сарын 27-ны өдрийн 14.30 цагт тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Буянт ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Тэрбээр албан тушаалд томилогдон төд удалгүй ТЕГ-ын дарга болсон юм.

Одоо үйл явдал хэрхэн өрнөж байна вэ?

2016 оны сонгуулийн дараа Б.Хурц ажлаа өгсөн. Түүнийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна.

image

Б.Хурц хэмээх эрхэм ийм үйл явдлыг туулсаар өнөөдрийг хүрсэн.Шүүхийн байгууллага хүнийг эрүүдэн шүүсэн асуудалд ямар ял шийтгэл оноох бол.

image

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.88] 2019-08-19 15:03:22

odo ene tsaxim saituudiig shalgax xeregtei bnaa mgld xamgiin ix xeruul tarj bgaa salbar bol xevlel tv ene netiin saituud xumuus muu buruu gd sentsaaslaval ter xun buruu yu mglchuudaa bid medexgui yu bolsoniig bitgii shudraga gej dur tavij bgaa xumuusiin durd buu utge ene xuniig unuudur muuchilj bna asuudal ene xun barag alga bna ajilaa tushaalaar xiij bsan xun bxiin ta nart eruul uxaan bn uu xel amaar mungu xuuxin orond garaa xudulguj ajilaa xii ex ornoo ch xun shig bosgochej chadaagui ner xundee ch xamgaalchej chadaagui uvug deedsiin ner nuuriig xusur xaysan muu malnuudaa naad boxir zavaan setgel chin yalzraad xuniixees uur bolson bol uur busdad xoxirolgui uurtuu taarax gazraa och zuun umnud azi ruu medee

МАНАН 60 тэрбум маш хортой шүү [202.70.33.242] 2019-08-19 11:39:09

их дээд сургууль хаана төггссөн хэдэн оноос хэдэн онд суралцсан энээ тэрээ байхгүй мэргэулийн бус шахааны иймэрхүү гаруудаар төрийн маш нууц хамгийн голлох салбаруудаа удирдуулж ард нь мянга мянгсан мэргэжлийн бүх л намаа итгэл үнэмшилээ зориулсан хүмүүсийг нулимж хог дээр гаргаж хэн гээч хар масс хүч чадах уу мэдээж МАНАН МИЕЭ ЭБЭ бүлэглэлүүд л хийж чадна өөр хэн ч чадахгүй ийм илэрхий зүйлийг шүүж хянаж ойлгож чадахгүй бол юу ч хэлэхэв дээ 60 тэрбумын сүлжээ схемээр сүүлийн 30 жил төрийн олон арван байгууллага мэргэжлийн салбарууд нуран уналаа өөр яахав дээ

зочин [202.179.24.136] 2019-08-19 11:13:23

Б.Хурц бол бүх хэргийн гүйцэтгэгч байсан, захиалагч нь тодорхой. Тэд С.Зоригийн хэргээс эхлэн зорилгоо нэгтгэж, Монгол улсын иргэдийн эрх ашигийн эсрэг олон булхайтай хэрэг хийсэн үнэн. Өнөөдөр гэрчүүд олон, хохирсон иргэд ч ярьж байна, тийм учраас ялаа үүрэх ёстой.

Хуульч [90.143.12.18] 2019-08-19 02:47:36

Хурщыг цаазаар авах ял ноогдуулах хэрэгтэй новш йг

Зочин [66.181.161.37] 2019-08-20 18:10:05

Demjij bn

Зочин [66.181.185.181] 2019-08-18 17:51:57

Хурцын хэргийг зөвхөн одоо хэлэлцэж байгаар нь хаагаад цаана хүн хулгайлсан,хүний аминд хүрсэн хэрэг нь хаагдахгүй биздээ. Ерөнхийлөгч асан Ц Элбэгдорж энэ хэрэгт зайлашгүй холбоотой бус уу. Зоригийн хэргийн захиалагч хэн бэ. Анхны ардчилагчдын нэг Нинж юу хэлээд,яагаад амаа үдүүлсэн болоо

zochin [66.181.181.138] 2019-08-17 12:13:21

2 gar n' mur hyrtlee D.Enkhbat bolon busad HELMEGDESDIIN TSUST hutgaldsan aluurchin- B E R I YA-hurts Mongol ulsad min' gishgeh gazargyui bolj bn!!!!!

Зочин [202.9.42.249] 2019-08-18 09:17:17

Энэ муу шээсийг дээд хэм хэмжээ өгөхгүй бол монголд шүүх гэж байхгүй шударга ёс байхгүй гэж бид ойлгоцгооно.Хурц үхэж далд ор.

Зочин [60.104.114.248] 2019-08-17 11:03:34

Ene pizdaa yaj amid ybj hoolooigoor ni hool davdag bnaa yheesei

Зочин [103.26.195.21] 2019-08-17 09:52:34

Эндээс хүлээгээд байх юм байхгүй, Хурц хэд хоног шоронд суусан болж тэнэсэн аваад л болоо бүх хэрэг мартагдаа

Зочин [103.57.93.41] 2019-08-18 19:23:06

Ene lalariig buudah heregtei.mongoliin tur giilehgui bol ard tumen …

Зочин [66.181.161.118] 2019-08-17 09:29:14

Хэдэн бээвийсэн сэтгүүлч сурваожлагч нар асуултаа ч зөв тавьж чадахгүй нэг л микрофон барьсан зураг авсан мал оркууд хөөрхий дөө оюуны чадамжгүй оркуудаа гэж

zochin [66.181.181.138] 2019-08-17 12:18:47

Tiim l MUNDAG yum bol ochood ajlaad uguuch,dyrak aa!

Зочин [66.181.161.118] 2019-08-17 09:24:48

хэдэн тэмцэнч авгайчуул байна бүх цуглаан жагсаал дээр тэргүүн эгнээнд явж байхын овоо ч санхүүжилт авч амьдралаа залгуулдаг юм байна нэг авгай хорооллын 40 сургууль төгссөн жаахан мэдрэл муутай хүүхэн байсан чи болио

Zochin [73.50.120.83] 2019-08-17 05:04:19

Neg hunii hiisen ajil herhevch bish.Yagaad ene huniig ingej buruutan um shig yriad bgaan. Ene zohion baiguulalttai butuutgaj JINHENE ezed ni ard ni nuugdaj jujiglej bgaa ni ilt baina.Hurtsiin buruu gedeg ni tushaal ugsun bolj bga um uu. Ugui baihgui yu. Buruugaa hun ruu chihej uursdiiguu avrah auyltai gutgeleg yvj baina daa. Humuus ee ene jujigt bitgii unemsheerei. Jinehene hergiin ezen BATUUL Elbegdortonguud bish uu. Neg huneer tug tahina gedeg jujig gutgeleg bolj baina shuu dee.Odoo bodood baihnaa gantshan Hurtsiin buruu bolgoh gej zutgej bn. Hergiin ezed iig oloh heregtei bn!!!

munkhuu ni bnoooo [103.9.89.178] 2019-08-16 22:49:57

arai ch dee hmmm tusgui ymaa :/

Хэрүүлч өвгөн [66.181.161.23] 2019-08-16 22:31:05

Монголын шүүх, хуулийн байгууллагынхан ер нь шударга шүүж байсан үе бий болов уу даа. Бараг л цөөхөндөө. Энэ Хурцын асуудалд бол ёстой бөгс бөөрөндөө алхаад марш гэх нь дутаа аж. Өнөөгийн хувьд үнэн шүүх нь бараг үгүй байх аа, аль нэг талыг нь барьсан шиг санагдаж байна. Монголын ард түмэн бол хэнд ч хууртах ёсгүй дээ. Харин төрийн бусармагтангууд ард түмнээ унатал хуурч л байна даа.

zochin [64.119.19.174] 2019-08-16 20:33:28

яахаараа гэмт хэрэг хийсэн хүний өмгөөллийн зардлыг төр гаргаж байдаг юм бе. Тэгээд ч 150 фунт гэдэг ч юу л бол наад хүн чинь ямар боловсролтой болоод ТЕГын дарга хийж бсан юм болоо. Зах зээлийн эдийн засаг, зэрлэг капитализм гэж замбараагүй нийгэм лүү МУыг татаж оруулчихаад төрийн байгууллагын боловсон хүчний бодлого алдагдаж бялдууч, хоёр нүүртэй цүнх баригч нараар төрийн албыг дүүргэснээр МУ олон улсын тавцан дээр шившгээ дэлгэж муу нэртэй болж бна даа...

Иргэн [64.119.20.32] 2019-08-16 20:20:02

ХЭЛМЭГДСЭН ХҮН СОДМОНДОРЖОО ЧИМЭГЭЭ ХОЁР ХЭЗЭЭЧ ХҮН АЛАХ ХҮН БИШ БНА ХАРААД ХҮН МЭДЭГДЭЖ БАЙДАГ МАШ ИХ ЯДАРСАН ХАРАГДАЖ БНА ХАРИН Ч ЭНГЭЭД СУУЖ БАЙГААН ИХ ЮМ ҮХВЭЛ ХУРЦ ХАРИУЦАХ ЮМ БАЙХДАА МУУ АЛУУРЧИН ӨӨРИЙН ЭНГЭЖ ЭРҮҮДЭН ШҮҮХ ЮМСАН

бат [103.10.23.113] 2019-08-16 19:56:40

Энхбатыг хэлмэгдүүлсэн аргаар энэ хүмүүсийг хэлмэгдүүлсэн юм биш үү Энхбат энэ хүмүүс шиг гэнэн хүн биш хууль мэддэг зовлон зүдгүүр өөрийн биеээр амсаж шорон оронд орож явсан сайн эр учир хүний ятгалгаар бусыг гүтгэн өөрөөн худлаа хэрэг хүлээх тийм гэнэн тэнэг хүн биш Энэ Содомдаржаа Чэмгээ нар бол их амархан гэнэн томоогүй айлгаж дарамталаад хэлэс хэрэг хүлээлгэж болох хүмүүс

Zochin [59.153.113.164] 2019-08-16 18:52:15

Enkhbat n yal edlej bsan yaltan bsan yum bn sh de, gem zemgui huniig barisan ged bsan chin, ugaasaa zarlagdaad hucheer avrahc l bsan yum bn shd

100GBP=342.259 baina unuudriin hansh [91.186.76.131] 2019-08-16 18:35:28

Medeegee zasaachee GBP-n hansh medehgui baih gej dee, Mun iim hereg deer ajillah umgoologch iim hulsoor ajilladaggui um aa. Buheldee hudal medeelel gej harj baina.

Иргэн [150.129.140.201] 2019-08-16 18:11:23

Хурцийг хүн гэж хэлэхэд хэцүү,араатан амьтнаас дор хогийн хулгайч, ялаа эдлээд явах нь зүйтэй. Хувийн өш хонзонгоор олон хүнийг гүтгэж хэрэгт хийж, заримыг нь бүр алсан. Жишээ нь Энхбатыг алсан.

Зочин [202.9.45.228] 2019-08-16 18:04:27

Элбэгдоржийг бас хорих хэрэгтэй.Түүнийг эх орныхоо төлөө,ард түмнийхээ төлөө, шударга үнэний төлөө хэрхэн хандахыг харья.Хурц болон түүний гар хөлийн бааснуудыг орчлонгоос цэвэрлэе.

Зочин [202.179.27.146] 2019-08-16 15:38:12

Төрийн нууцыг хэн нэг нь хууль бусаар задруулсанаар төрийн нууц биш болчихгүй төрийн нууц статустайгаа үлдэнэ. Тиймээс нууц задруулсан хүн цагаадахгүй бөгөөд төрийн нууцын зэрэглэлтэй ажиллагаанд оролцсон тагнуулын ажилтнуудад хариуцлага тооцдоггүй болно.

Буруу Цолмон [103.10.23.113] 2019-08-16 18:53:50

Ямарч нуух зүүлгүй зүүль төрийн нууц болдог явдал их болжээ Чухам юуг төрийн нууц гэж үзэх тухай заасан тодорхой заал алаг үүнийг ашиглаж Эрх мэдэлд хүрсэн хулгайч луйварчин алуурчин нар хийсэн гэмэт хэргээн биш төрийн нэрээр нууж гэмэт үүлдлээн хуулийн хүрээнд хэрэгсэхгүй болгодог болсон Жэшээ нь эрүүдэн шүүсэн энэ хэргэт ямарч төрийн нууц байхгүй/// Төрийн нуц гэдэг нэрээр нуугаад байгаа болхоор Их хуралаас эрүүдэн шүү гэсэн болох гээд байгаа даа Монголын төрийн эрх барих дээд байгуулаг бол ИХ ХУРАЛ өөр юуч биш төр гэвэл Их хурал байж таарна

БИ МОНГОЛ [64.119.16.68] 2019-08-16 14:05:37

Энэ төр засаг,хууль хяналтын байгууллага арай л биш ээ.Би л хувьдаа тэр хүүхэн залуу хоёр .тэр тусмаа ямар ч өндөр захиалгаар хүн алчихна гэж бодохгүй байна.Энэ бол хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын барьцааны золиос болсон байх гэж санагдаад баыгаа юм.Тв 25 сувгаар гарч байгаа "Хурандаа Зимина"гэж киног үзээрэй.Манайд ийм л хуулийн мафижсан бүлэг,түүнийгээ хамгаалдаг дарга нарын дэглэм ноёрхож байна.Одоо болж байгаа шүүх хурлын шийдвэр худлаа гарах юм бол бид амиа золиослож халдлага хийнэ.Монголд өмнө нь байгаагүй юм бодно шүү.та нар харж байгаарай.

0000 [103.10.23.113] 2019-08-16 19:02:49

МАНАН хэмээх эрх мэдэлд хүрсэн хулгайч алуурчин нарын томилгооны шүүх МАНАНгийн бууны ноход болсон шүүх Монголд өнөөдөр ажилаж байна Монгол улсын төрийн бүхий л албанд Нам нэрээр сэм хуйвалдаж эрх мэдэлд хүрсэн том хулгайч нар ба тэдгээрийн ах дүү үр хүүхэд төрөл төрөгсөд бөхсийг нь долоогч нар дүүрсэн Тэд хахуул авах хулгай луйвар хийх гадаадын луйварчин нарын гар хөл болох зэргээс өөр ажил мэдэхгүй Монголыг сүүрүүлэж байна

zochin [103.229.122.101] 2019-08-16 13:21:18

Амбиц эрх мэдлийн төлөө хүний амь нас эрүүл мэнд амьдралыг юман чинээ боддоггүй нэг үгээр дотор нь арилсан ийм хүмүүст эрх мэдэл өгөх ийм л аюултай гэмгүй хүнийг ч ялтан болгож ялтанг ч дарга цэрэг болгож чадах баг өмссөн чөтгөрүүд ял зэмээ үүрэх л ёстой Ард түмэн тэнэг биш арай л дэндүү байна шүү

зочин [202.55.188.86] 2019-08-16 12:42:22

Алуурчин захайлагч Элбэгдорж замхруулагч Хурц мөн шоронд хий

Зочин [95.153.135.97] 2019-08-16 12:15:39

Наад дамирангийн энхбат чинь тийм ариухан амьтан бас бишее хумуусээ хуний нутагт яваа нэгнээ зовоосон лалар шуу дээ тэрнийхээ хариуг хуртэж монголын цээрлэлыг хуртсэн тэрийг хун гэж битгий адгуусаас долоон дор амьтан байсан мон хумуус бол 3-н шатны шуухээр батлагдсан цуст алуурчид ниймка булган нар бол хамтрагч нар

Зочин [103.10.23.113] 2019-08-16 19:06:04

ЭНБАТ ХЭДИЙГЭЭР САЙН ХҮН БИШ Ч ГЭСЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ШУДРАГ ШҮҮХЭЭР ХЭРГЭЭН ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙ ХҮНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮХ ТИЙМ ЭРХ МЭДЭЛ ХЭНД Ч БАЙХГҮЙ ЭНЭ БОЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭМЭТ ХЭРЭГ

Зочин [66.181.177.95] 2019-08-16 11:52:43

ХУРЦ ГЭДЭГ НӨХӨР ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ГЭЖ ГЕНЕРАЛ БОЛДОГ БАЙНА АА НАСААРАА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН БУУРЛУУДАД ГЕНЕРАЛ ЦОЛ ХОЛ БАЙСАН ДАА ЦОЛНЫ ҮНЭ ЦЭН УТГА УЧИРТАЙ НЭР ХҮНТТЭЙ БАЙЖ БИЛЭЭ ОДОО Ч ДАРГА НАРЫН ХОР ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ХАМГААЛЧ ХИЙЖ ӨГӨӨД АВДАГ ЦОЛ БОЛЖЭЭ ӨГЧ АЛДАА ДУТАГДАЛ ГАРГАВАЛ ХУРААГААД АВААЧ ЭЭ ӨГСӨН ЦОЛОО ХАМГААЛ ТӨР ЗАСАГАА

1234 [103.10.23.113] 2019-08-16 19:12:09

Хуц юм хийсэн хийсэн Хүн хулгайлан эрүүл мэндийг нь буснуулах тариа хийсэн Яргалаж амь насын нь бүрлэгсэн Өс хонзон санаж албан тушаалаан ашиглаж хүмүүсийн өмч хөрөнгийг луйвардан авсан Эрх мэдэлтэй алуурчан нарын бууны нохой болож эрүүдэн шүүх ажилын удирдсан гээд хийсэн зүүль их би юм хийсэн хүн

Зочин [66.181.161.122] 2019-08-16 15:56:48

Юу ч хийгээгүй гэж яаж дуугарч байнаа. Ямарч гэсэн чамаас хувь илүү хийсэн юмтай. Чадалтай хүн шүү.

Зочин [103.57.93.55] 2019-08-16 11:47:51

Дэлхийн супер тагнуулч, Зоригийн алуурчдыг илрvvлсэн Хурц, прокурор, хуулийн байгууллагынхныг баатар цолоор шагнах хэрэгтэй!!! Харин Зоригийн аллагын захиалагч Нямка сайдыг яаралтай баривчилж ялыг нь егеечээ!!!

Зочин [66.181.161.96] 2019-08-18 22:53:49

soliotoi hog

иргэн [103.10.23.113] 2019-08-16 19:39:42

Зоригын амь насанд хүрсэн асуудал бол өөр зүүл ангатай гэмэт хэрэг Харин энэ эрүүдэн шүүсэн нь мөн өөр зүүль ангатай гэмэт хэрэг Эрүүдэн шүүсэн асуудал бол энэ гурван хүн хэрэгтэн мөн бишээс хамаарахгүй зүүль **Алуурчин байлаа гээд эрүүдэн шүүх нь өөрөөн мөн гэмэт хэрэг**

zochin [66.181.161.25] 2019-08-16 19:21:19

Bitgii khuts baasnii yalaa mini.

Зочин [66.181.161.40] 2019-08-16 18:13:48

Tiim shu. Mundag general

Зочин [172.58.139.196] 2019-08-16 12:59:42

Eleg hoshloo kkk

Зочин [220.71.226.68] 2019-08-16 11:41:21

Энэ нөгөө тусгай салаа гээд кинонд тоглодог хурц мөн үү

Nyamdorj [118.103.98.132] 2019-08-16 11:35:01

Nyamdorj 20 n heden jil huuli zuin said hiij. Hudlaa yarilaa. Ogtsor

ИРГЭН [202.180.220.172] 2019-08-16 11:28:00

ЭНЭ НӨХРИЙН ҮНДЭС УГСАА НЬ ҮЛ БҮТЭХ МУУ ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ. ТИЙМ ОРЧИНД ӨССӨН ХҮН ЯАЖ ОЛИГТОЙ ЗҮЙЛ ХИЙХЭВ.

Зочин [103.10.23.113] 2019-08-16 19:41:49

Халахын шоронгийн атмаан гэх ярагчин байсан талийгаач Нямлавгийн төрлийн хүн гэсэн

Зочин [103.229.120.196] 2019-08-16 17:33:32

Мундаа гэж сайн эр их ойрын хамаатан гэж ярьдаг

Черчиль [103.26.193.13] 2019-08-16 10:36:41

100 паунт 150000 төгрөг биш шүү 320000, ХУДАЛ МЭДЭЭ бичих ээ боливол яасан юм.

Hoosontolgoid [66.181.161.88] 2019-08-16 11:04:18

Ter ueiin hansh gej neg yum baidag yum. Joohon nom ynshij hezeenii tyhai bichsen bna bolon tarhia zadal huu min!

Зочин [202.21.99.42] 2019-08-16 10:34:06

Ер нь бол манай төр засгийн чадамжийн л асуудал. Хүн ер нь үр хойчдоо муу муухай зүйл үлдээх л хэрэггүй. Хэзээ нэгэн цагт өнөөдөр таны хийсэн үйлдэл зөв мэт боловч олон шалгуурын дараа буруутах магадлал өндөр

хххх [103.10.23.113] 2019-08-16 19:18:17

Зоригыг алсан алуурчин Элбэгдорожтон нарын бууны нохой болсон хүн бол Хурц биш гэж үү Есдүгээр богод мэднэ Нинэж зах зухыг нь мэднэ Малааш бэлүү дээ Энхтүвшин гэдэг хүн мэдээд байгаа юм биш үү

Зочин [66.181.161.62] 2019-08-16 10:18:21

Ene emee umguulugch yamar ch chadvargui, hotsrogdson hun daralt iheslee gej.. soliorood yadargaatai !!!! Uur oligtoi 7mguulugch oldoogui yum bolov uu, chaavaas da!!

иргэн [66.181.178.220] 2019-08-16 10:04:49

МАН-ынхан л захиалагч шүү дээ. Зоригийг элдвээр гоочилсоор байгаад эцэст нь алуулсан. Алуурчид нь баригдчихаар суллуулах гэсэн асар том ажиллагааг Нямдорж удирдаж байгаа юм. Тэгэхдээ тэд нэг унахдаа л унана. Муу үйлийн үрийг гэсгээх цаг хугцаа ирнэ дээ ирнэ.

иргэн [103.10.23.113] 2019-08-16 19:25:52

МАНийг энэ хэрэгт хамаагүй би хариуцлагтай мэдэгдэж байна гэж Зоригыг амь насаа алдасны маргааш Батүүль ард түмний өмнө мэдэгдэж байсан шүү дээ МАН биш гэдэгийг Батүүл мэдэж байгаа өөрөөн энгэж мэдэгдэж байсан хүн

Зочин [66.181.161.40] 2019-08-16 18:16:01

Sanal neg bn. Aluurchdaa hurdan suullahgui bol zahialagchid ni ilreh ged ulairch bga bj. Zahialagchig ni shalgah ajil ni duusad 9 sard zarlah gj bsan gesen shde

Зочин [59.153.84.194] 2019-08-16 13:59:48

Үнээн. яалт ч байхгүй нотлогдчихсон л хэрэг шүү дээ....

Зочин [202.9.43.245] 2019-08-16 11:44:31

ТИЙМЭЭ, ТУЙЛЫН ҮНЭН. Үүнд УХААЛГААР СЭТГЭДЭГ МАШ ОЛОН хүн итгэж байгаа. Цаг нь болохоор цаст уулын цагаан барс шоргоолжны хоол болдог нь ертөнцийн жам. Энэ жамын эсрэг өгөрсөн МАН юу ч хийж чадахгүй ээ!

Зочин [66.181.161.2] 2019-08-16 10:46:22

Энэ үнэн шүү

Шүүгч нарт нөлөөлөхийг оролдож байна. Хариуцлага. [202.131.228.118] 2019-08-16 09:58:35

Хурцтай холбоотой шүүх хурал ЯГ ОДОО явагдаж байхад Хурцын талаар ийм зүйл нийтэлж болж байгаа юм уу, редактор аа? Энэ чинь шүүгч нарт НӨЛӨӨЛӨХ оролдлого байна. Иймд зохих хуулийн дагуу танайд зохих хариуцлага хүлээлгэнэ. Үүнийг ПРОКУРОРЫН байгуллага зохих ёсоор мөрдөж эднийд хариуцлага тооцож өгнө үү.

Чи үүнийг баатай мэдэж байгаа юм уу? [202.131.228.118] 2019-08-16 11:11:48

Энд бичсэн зүйлийг улсын яллагчид, өмгөөлөлөгч, би, чи Интернетээс уншиж байгаа. Үүнийг шүүх хуралдаанд нөлөөлөхгүй байна гэж үзэх үү? Энд нийтэлсэн зүйлийг хэвлээд шүүгч нарт бас өгч болно ш дээ. Тэгвэл яах юм бэ?

зочин [43.228.131.239] 2019-08-16 10:27:29

шүүх хуралд оролцож буй шүүгч нэт харах боломж байхгүй гэдгийг мэдэх үү

Зочин [103.10.22.85] 2019-08-16 09:40:44

Энэ Хурц гэдэг хүнийг өмөрсөндөө биш ёс зүйг бодож нэн санаа хэлмээр байна Хурц өөрөө дураараа яваад тэр Энхбатыг аваад ирээгүй баймаар.Авч ир гэж зохих албаны хүн нь тушаасан байх ёстой. Тэр нь хэн юм бэ. ? Нууц уу. Энэ бүхнийг тодруулмаар юм. Тиймгүйгээс Тэр Энхбатын нас барсан ,тэр Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэхчилэн хамаг хэрэг ганц хүн дээр тохогдож ,нилээд хэсэг бүр бууд хороо, ялла зайлуул гэхчилэн сошиал медигээр зогсоо зайгүй занаж үр удмаар нь хүртэл харааж байх нь тийм ч зохилтой бус байна. Андуутай эндүүтэй хорвоод алдахгүй хүн гэж байхгүй.

Зочин [66.181.161.40] 2019-08-16 18:18:17

Ter ued Nyamdorj huuli zvin said bsan gdg yum bile. Nuuts ajillaga hiilgeh gj yawuulchad uureg guitsetgesen hunwe buruutgaad bj bdg

Зочин [202.126.88.180] 2019-08-16 11:04:55

Та маш зөв хэлээд байх шиг байна. Өөрөө л гүйгээд л, зардлаа өөрөө гаргаад л байгаагүй. Бүх зардлыг улсынн төсвөөс гарсан. Энэний учрыг, зардлыг ямар үндэслэлээр зарцуулсан болохыг ил болгох хжрэгтэй байна!!!

Alban haagch [203.169.48.56] 2019-08-16 10:37:31

Тусгай алба хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Хурц бол УЛС ТӨРЧ-дийн даалгаврыг л гарамгай гүцэтгэдэг хүн. Ийм даалгаврын золиосонд хэн хохирдог вэ???? энгийн иргэд хохирч УЛС ТӨРЧид санаснаа гүйцэлдүүлдэг. Хурц бол төрөлхийн тагнуулч хүн юм шиг байгаан. Наймааны эд үед монголчуудаа дээрэмчдэд илчилж өгч мөнгө олдог байсан гэсэн аймшигтай түүх би сонсож байсан.

иргэн [66.181.178.220] 2019-08-16 09:59:48

Яг үнэн. Тусгай албаны үүрэг гүйцэтгэсэн хүн нь ялтан болчихоод байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ Хурц Нямдоржийн эсрэг дуугарсан нь яллуулах дээрээ тулаад байгаа юм бииш үү ингэхэд.

Zochin [202.9.43.170] 2019-08-16 09:35:43

Uneheer MGLiig bol Elbegdorj sanasnaara dampuuruulj.bayjih.eshee horsloo avah l ajil hiije.TMC tegssen huniig uo ve general.TTG darga.hamgiin bj boloh alban tushaald taviad ene teneg n sanaag n guitseeh geed olon hunii ami amidral ureed baij bolohgui.Huuliin deed hemjee egch.tsol huraah.herengiig n bas huraah estoi.

Зочин [122.201.31.181] 2019-08-16 09:14:01

Хурц шоронд ороосой алуурчин царайтай харагдах. юм

Зочин [202.179.31.38] 2019-08-16 08:47:28

Өмгөөлөгчийнхөө мөнгийг дийлдэггүй? Гэтэл хөрөнгөө тайлбарлах гээд уран зургийн цуглуулгын талаараа яриад суугаагүй бил үү? Санхүүгийн чадвартай хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлдэггүй. Үзүүлсэн ч эргэж өөрөөс нь нэхэмжлээч. Хөрөнгийг нь сайн шалгаач. Их хөрөнгө цуглахаар ажил хийгээгүй л байна намтраас нь харахад.

Зочин [182.160.33.232] 2019-08-16 08:31:55

чи орохгүй байлаа гээд яадаг юм? тарвагын суганы үс ээ?

Уншигч [76.164.228.86] 2019-08-16 08:25:23

Энэ сайт бүүр хог новш болжээ. ЗЭ гийн хорслоос өөр юм алга. Дахиж орохгүй. Bye

Зочин [66.181.176.17] 2019-08-16 09:16:47

баяртай

Зочин [66.181.180.24] 2019-08-16 08:36:00

бака чао

Butehgui MGL [66.181.187.186] 2019-08-16 08:33:06

Garahdaa hurtel olon yum yaridag! Zail! Dahij bitgii orj ireerei! Yavj ajil olj hii


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.