Б.Хурц нарт холбоотой шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарах бололтой

Б.Мөнхцацрал / Хууль

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Тэднийг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн хэрэгт буруутгаж байна.

Төв аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан, мэргэжилтэн Г.Жавхланбаярын хэлснээр шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 хүн оролцож байгаа аж. Шүүх хурлын эхний өдөр буюу наймдугаар сарын 12-нд С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүдийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй юм. Учир нь Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзжээ.

Шүүх хурал эхэлсэн өдрөөс хойш шүүхийн гадна иргэний нийгмийн байгууллагууд болон Б.Хурцыг цагаатгах ёстой хэмээн үзэж буй түүний хамаатан садан, ойр дотны хүмүүс бусад дэмжигчид ирсэн байв. Харин иргэний нийгмийн байгууллагын зүгээс шүүхийг олон нийтэд ил явуулахыг шаардаж байсан бөгөөд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ч мөн тэднийг суллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.

Б:Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Шүүх хурал шударга явагдаж, шийдвэрээ гарган зохих хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүгээ суллагдана гэж найдаад хувцасыг нь бэлдэж ирсэн" хэмээсэн бол Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбэт "Т.Чимгээ суллагдана гэсэн итгэлтэйгээр сэтгэл санаа нь арай дээрдсэн. Шүүх хурлын явцыг харж байхад Б.Хурцыг цагаатгахыг шаардсан хүмүүс олон байна. Гэхдээ үнэн гэж байдаг бол шийтгэлээ хүлээх ёстой" гэсэн юм.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч гэгддэг Б.Булган энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа ба сэтгүүлчдэд тодорхой тайлбар өгөхийг хүсэхгүй байна хэмээсэн.

Тав дахь өдрөө үргэлжилж буй тус шүүх хурлын үеэр олны анхаарлыг татсан олон үйл явдал боллоо. Хоёр талд хуваагдсан жагсагчид байр сууриа хүчтэй илэрхийлж бие бие рүүгээ гурил хүртэл цацаж байсан бол шүүх хурал завсарлаж Б.Хурцыг шүүхийн хаалгаар гарч ирэх үед үл таних нэгэн эмэгтэй гарт нь захиа атгуулж буй дүр зураг зураглаачийн дуранд өртсөн. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр ”Хариуцлагаа хүлээ” гэсэн утга бүхий цаас байсан хэмээн тайлбарласан юм.

image

Түүнчлэн шүүх хурлын үеэр Т.Чимгээ болон түүний өмгөөлөгчийн бие муудаж эмнэлгийн тусламж авчээ. Учир нь 50 орчим мкв байранд болж буй шүүх хуралд 49 хүн оролцож байгаа учир агааргүйтсан байна.:

Шүүх хурлын дөрөв дэх өдрөөс шүүхийн байрыг цагдаа нар хамгаалалтад авсан бөгөөд орой 22.40 цагийн орчимд тусгай тоноглолтой автомашинуудыг нэвтрүүлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурал дарааллын дагуу явагдаж дууссан бөгөөд шийдвэрээ өнөөдөр гаргаж магадгүй юм байна.

Шүүх хурлын үйл явц, шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:53:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:53:52

Зочин [43.242.242.59] 2019-08-23 21:12:37

Хурц гиш хүн Батбаярыг өмгөөлөгчөөр авч нэр хүндээ унагах юм даа

зочин [202.179.24.137] 2019-08-22 23:27:25

ерөнхийлөгчийн засаглалтай болооод Хурц шиг хүнийг тавьчхвал Монгол улс хөгжинө дөө.

зочин [202.126.88.56] 2019-08-26 05:08:39

Сайхан мал юм даа чи

ИРГЭН [122.201.22.137] 2019-08-21 14:11:26

Энд бичигдсэн сэтгэгдлүүдийн үндэс бол энэ нийгэм манай оронд тохирохгүйг батлаад байгаа юм шүү дээ

Зочин [202.9.42.41] 2019-08-18 02:36:37

Тагнуул нь цагдаагийн ажил хийхээр ийм болж бгаан. Гадаадын тагнуул, эх орноо худалдагчид, хар тамхи зөөгчдөө цэгцэл. Дипломат байгууллагын нэрийг хөөдөж дууслаа.

Зочин [64.119.16.66] 2019-08-18 01:59:42

Нямдорж гэдэг хүн шүүх хуулийн байгууллын муу муухайг илчилдэг мундаг хүн болж байна. Тэрээр 20 жил ХЗДХ-ийн сайд байхдаа юу хийж ажил сайжруулсан юм бэ? Энэ хүн МАН-ыг төлөөлж Монгол төрийг самарч байна. Санжаасүрэн хурандаа Баатар генералаас авахуулаад олон хүнийг өс хонзонгоор шоронд хийсэн. УИХ-д оруулсан олон хуулийг засч гэмт этгээдүүийг ялаас чөлөөлж, ЖДҮ-чдийг хүртэл өршөөж үлэмж хахууль авч баяжсан. Энэ нөхөрт шударга чанар огт байхгүй. Нямдоржийг шорон жангаа идэхийг дуудаж байна. Удахгүй очно, эсвэл тэрээр амиа хорлоно доо Харж л байгаарай

ИРГЭН [64.119.27.54] 2019-08-19 00:19:23

БОЛГООМЖТОЙ БИЧ. АМИА ХОРЛОНО ГЭДЭГ ЧИНЬ ДЭМИЙ ҮГ.

zochin [64.119.19.174] 2019-08-17 01:44:06

Цэргийн сургууль төгссөн дэслэгч цэргийн болон тусгай албаны ажилтны ажил албаны бүхий л сайн муу бүхнийг давж байж генерал цолыг авдаг бсан. Гэтэл төрийн болон цэргийн албаны утга учрыг алдагдуулж тал засагч, цүнх баригч хахууль өгөгч нарын авдаг цол болсон нь харамсалтай ба МУ дампуурч байгааг харуулж бна..

Хурц [103.10.23.113] 2019-08-16 11:49:49

Хурц би даргын тушаал биеэлүүлсэн хүн Элбэгдорож дага намайг дуудаж чамгайг ТЕГийн дарга болгоно чи ямарч хамаагүй аргаар Зоригын хэргийг илрүүл гэж үүрэг өгсөн энэ үүргийн дагуу би шижэгтэн нарт эрүү шүүлт тулгах шийдлвэр өгч ажлуулсан би ямарч гэмгүй тушаал биеэлсэн хүн Тушаал биеэлүүлээ гэж ганраал цолоор шагнуулсэн Хуц би гэдэг хүн гэмгүй гээд үнэнээ хэл

Зочин [182.160.33.250] 2019-08-16 11:29:41

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ХУРЦЫГ СУЛЛА.ХЯТАДУУД БАРЬЖ ИДЭХ НЬ ЭЭ.КАМЕРААР БИЧЭЭД ХҮН ЯРГАЛЖ БАЙДАГ ТИЙМ ДҮҮРЦЭН ТЭНЭГ ГЕНЕРАЛ БАЙДАГ ЮМ УУ?

Иргэн [150.129.140.201] 2019-08-16 10:07:53

Хурц гэж оюун ухаан, ухамсар, хүмүүжил нь дэндүү дорой дээр нь бас тэнэг ийм хүнийг хатуу шийтгэж, яллах хэрэгтэй. Дахин ийм хэлмэгдүүлэлэл гарахгүй байх гэж найдаж байна.

зочин [103.194.176.117] 2019-08-16 10:38:57

Хурц тйим тэнэг мангар юм бол Монголын төр Хошууч Генерал цол олгож байдаг дүүрцэн тэнэг малнууд байх нээ айн

Зоч [66.181.160.9] 2019-08-16 09:33:36

Нямдоржоо гэж. Явж,явж, явж энэ хүний тоглолт болж байгаа юм байндаа. Шүүх хуралд ажиглагчаар оролцоно гэлээ тэгсэн бодоггүй гэнэ. Үүнийг мэдэхгүй байлаа гэжүү? Нөгөө л тоглолт. Ял авсан хүмүүсээс уучлалт гуйж байх шиг. Цагаадсан хойно нь бол болох биз. Алуурчин, ярагчингийн үгийг үг болгож байх шиг. Энэ алуурчин шоронгоос юу ч гэж ярьж чадахыг маш сайн мэдэж баймаардаа Нямдорж гуай.

Хурцыг узэн ядагч [139.5.218.213] 2019-08-16 11:06:35

Чимгээг харахад бур цехерсен чааваас даа Шиидвэр ард тумнии талд гарахгуй бол хэцуудээ

Хөөрхий Хурц ингэж дарамтад орох гэж [202.131.228.118] 2019-08-16 08:36:35

Муу Хурцыг хэтрүүлж байнаа. Улсын төлөө ажлаа хийж яваад л хэрэгт орчих юм. Цаашид тэгээд хэн ажиллах юм бэ? 1998 оны хэрэгт одоогийн олдоод багаагаас ИЛҮҮ БАТАЛГААТАЙ нотлох баримт олдох юм уу?

Зочин [202.179.27.146] 2019-08-16 07:33:15

Содномдаржаа нарыг анхан дунд дээд гээд нийт 10 шүүгч шүүсэн байгаа. Та нар хонгилын шүүгч гээд 4 шүүгчийн зургийг барьсан байна. Үлдсэн 6 нь шударга шүүсэн гэж байгаа юмуу?

Зочин [202.179.27.146] 2019-08-16 07:34:08

Нарийн яривал 12 шүүгч. Анхан шатанд 3, дунд шатанд 3, дээд шүүхэд 6.

nyamdorj [93.234.202.117] 2019-08-16 07:28:33

Nyamdorj-iig shalgahad hergiin jahialigch ni todorhoi bolno. Odoo aigaad hench ene hergiin jahialigchiig ilruulehgui bij dee. Uher Mongolchuudaa gej umbuu umbuu. Naad 3 aluurchin aa harin sullaj tenegtew ee

зочин [103.212.116.193] 2019-08-16 06:18:30

Захиалагч этгээдээ олж тогтоосон цагт хэрэг илэрнэ,содномддаржаа,чимгээ нарыг алсан,алаагүй гэхэд хэцүү шүү дээ?булган амид гэрч учир захиалагч этгээдийг илэрүүлж байж шүүх хурлаа хийх ёстой биш үү?олон хүн өртөж ами нас эрүүл мэндээ хохироосон тул дахиад буруу шийдвэр гарах л юм бол мөн олон тооны хүмүүс хохирч магад,тиймээс энэ хэргийг нэгмөсөн хааж таг чиг болго,зоригийн ами нас ийм олон хүний үнэтэй биш шүү дээ,зоригийн ах дүү нар үгээ хэлэх цаг болсон,одоо болицгоо гэж хэлэх бна,наана чини жирийн монголчууд цус,нулимасаа асгаруулах гэж бна,айдас түгшүүртэй бна шүү?шүүхийн шүүгчид энэ хэргийг хааж болно шүү дээ?

зочин [103.229.122.101] 2019-08-16 05:28:49

Ганц өөрийн амьдралыг сайжруулах тушаал дэвшихийн тулд хүний амь нас амьдралыг сүйтгэх эрх хэнд ч байх ёсгүй Ямар бурхан биш яршиг л байна нүгэл нүдээрээ гардаг гэдэг үг ч ортой бурхан гэж байдаг юм шүү Ябыг нь эдэлсэн бол одоо ял шийтгэлээ ч бас хүлээж сур

ЗОЧИН [202.131.233.190] 2019-08-16 05:13:05

3 АЛУУРЧИН ГЭХ ХҮМҮҮСИЙГ БҮР ЭРДЭНЭТЭЭС ТОВЛОЖ БАРИВЧЛААД ЗА ЭНЭ ГУРАВТ Л ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ХИЛСЭЭР ТОХЬЁ ГЭЖ ХУУЛИЙНХАН ШИЙДЭЭД, ШҮҮХ МӨН ТЭДЭНТЭЙ ҮГСЭЖ ТОХИРООД ТЭДНИЙГ ХУРЦЫН ДААЛГАВАРААР ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР, ЭРҮҮДЭН ШҮҮЖ ХИЛСЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ ЯЛЛАСАН ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БНА, ПРОКУРОР ЭРДЭНЭБАТ ЭНЭ 3-ЫГ ХӨДЛӨШГҮЙ НОТЛОХ БАРИМТАНД ТУЛГУУРЛАН ЯЛЛАСАН ГЭЖ МЭДЭГДЭЖ БАЙСАН, ХУРЦ ЭРДЭНЭБАТ 2 ЭНЭ ҮГЭЭ НОТОЛГОЙТОЙГОО ХЭЛСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин [66.181.161.42] 2019-08-16 06:23:29

шудрага шүүх байгаа юм уу энэ бүгд элбэгдорийн тушаал өгч бэлдүүлсэн жүжиг kино хийвэл овоо хэдэн доллар олно доо. эбэгийн хулих генерал хурц ерөнхий найруулагчаар ажилласан

Зочин [95.153.135.97] 2019-08-16 04:32:58

Цуст алуурчидын нэг нь хуулийнханыг буруутгах шуух хуралд гэрч болоод явж бдаг энэ одоо юу вэ нямдоржоо!!! Та арай хэтэрхий монголыг доромжилж байгаам биш биз та зоригын ээжийг бодоод уздээ эсвэл таны шахаачин элчин хоноовол яах вэ

Undraa [103.57.93.117] 2019-08-16 04:02:07

Naaduul chini novshnuud

Зочин [202.9.44.35] 2019-08-16 03:49:19

Хятадын тагнуул ялаад монголын тагнуул шоронд орохуу

Зочин [66.181.161.84] 2019-08-16 03:29:02

Өнөөдөр амжих болов уу?

Зочин [122.201.19.99] 2019-08-16 03:28:03

Хүзүүгүй тарвага хаагуур хошигроод явнаа Эбээг барьж хорио муу лаларын өмнөөс хурц шорон шаалааа

баагий [103.80.210.18] 2019-08-16 03:21:43

ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ОГТ БОЛООГҮЙ ЗҮЙЛИЙГ БОЛСОН МЭТЭЭР БҮХ ХЭРГИЙГ ЗОХИОЖ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛДГИЙГ ХАРААД ЁСТОЙ 2 ЧИХЭНДЭЭ ИТГЭЭГҮЙ ШҮҮ . ИЙМ ЯВДАЛ ЗАХЫН ХҮНД Л ТОХИОЛДОЖ БАЙГАА. СОНИРХОЛТОЙ НЬ ӨӨРТ ТИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДООГҮЙ ХҮМҮҮС Л ЭНЭ ҮЛГЭРТ ИТГЭЖ БАЙГАА БАЙХ.

Зочин [66.181.184.32] 2019-08-16 02:49:06

Захиалагчийг нуух ТОМ ажиллагаа хэдэн жил ургэлжлэх нь тодорхойгуй ; хичнээн хумуус хамрагдах ч тодорхойгуй ; хичнээн амьтас хоолтой залгах нь ч тодорхойгуй ....

Зочин [202.126.88.180] 2019-08-16 03:19:29

Үнэн шүү дээ! Тиймэрхүү л ирээдүй хүлээж байгаа. Одоо боливол таарах юм!!!

ард түмний шаардлага [202.179.31.46] 2019-08-16 02:40:20

эбээгээ авчраачээээээээээээээээээээээээээээээээээээээ

Зочин [182.160.32.19] 2019-08-16 07:57:36

xaxa avchraaraachee neeereeeee ard tumeen

Bataa [202.9.43.145] 2019-08-16 02:26:12

Elbegdorj bugdiig medej baigaa daa...

Зочин [202.55.188.82] 2019-08-16 08:07:54

Яг

Зочин [122.201.22.167] 2019-08-16 02:17:11

Шударга зөв л шийдээсэй.Огт гэмгүй хүмүүсийг шууд тулгаж ял хүлээлгэсэн гэж юу ч байхав.Тэр хүүхэн бол ам зургаараа яг л байна лээ дээ.

ИРГЭН [103.80.210.18] 2019-08-16 03:23:43

ШҮҮХ, ЦАГДАА , ПРОКУРОРТОЙГОО НЭГДЭЭД ХЭН БЭ ГУАЙГ Ч ХЭМЛЭГДҮҮЛЖ ЧАДАХ БОЛСОН НИЙГЭМ. ЭНЭ НИЙГЭМД ҮНЭН ЮМ БАЙНА УУ

Зочин [202.70.41.2] 2019-08-16 02:23:02

Тийм шүү. Огт үндэслэлгүй хэрэг хүлээлгэсэн гэхэд эргэлзэж байна. Зарим нэг улс төрчдийн попорлоос болоод гэмгүй ажлаа хийсэн алба хаагчид золиосонд нь явчих вий дээ.

Зочин [66.181.161.109] 2019-08-16 02:12:04

Иймэрхүү хууль дүрэмгүй дураараа аашилсан юмнуудад зохих шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Хуулиас өөрсдийгөө дээгүүр тависан

Зи [122.201.24.180] 2019-08-16 01:58:23

Энэ өмгөөлөгч Батбаяр гэж савсагнасан нөхөр. Үйлчлүүлэгч нь Б. Хурц биш байхад өөрийнхөө нэр хүндийг өсгөх зорилгоор миний үйлчлүүоэгч на их гээд ичихгүй ярьж өгөх юм. Бодвол яг Б.Хурцыг харж хүлээж байгаад зэрэгцэж гарч камёрт бичигдэхийг хичээдэг бололтоы

кккк [43.228.131.239] 2019-08-16 02:29:33

Яг тэгдэг тээ олны анхаарал татсан хэрэг дээр гүйж ирээд л ... нэр хүнд олж аягүй бол УИХ-д нэр дэвших санаа байж л байгаа даа

иии [66.181.166.154] 2019-08-16 01:26:25

хүүхдийг ийм ажилд бүү оролцуул


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.