Ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг Улсын аварга малчнаар шалгаруулна

Б.Мөнхцацрал / Орон нутаг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжжүүлэхээр болов.

Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөж, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулан малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг нь харгалзан орон нутаг бүрт шалгаруулалтаа явуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон журамлажээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдан, доройтсоор байна. Монгол Улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой малын багтаамжтай бөгөөд гантай жилд бэлчээрийн даац 30 хүртэл хувиар буурдаг байна. Өнгөрсөн жилийн эцэст тоологдсон 66,5 сая толгой малыг хонин толгойд шилжүүлэхэд 111 сая хонин толгой болж байгаа нь өдгөө бэлчээрийн даацаас 25,4 сая толгойгоор хэтрээд байгаа юм.

Иймд Улсын аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, фермер, саальчдыг шалгаруулах журмыг өөрчлөхдөө малын тоо толгойг хэт өсгөхөөс илүү малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн удирдлага дор шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, малын чанараа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлсэн, малын төрөл, сүргийн зохистой бүтэц бий болгосон мал, аж ахуйн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байдал зэргийг нь харгалзан шалгаруулалт явуулахаар журамд өөрчлөлт оруулаад байна.


Сэтгэгдэл

dorj [121.56.68.232] 2019-08-30 07:34:29

malchid tatvataa ondor tolvol bolohgvi ym alga .tatvar nevmeh ym ym san

Зочин [202.9.42.217] 2019-08-29 09:57:05

Аймгийн засаг дарга нар юу хийдэг вэ

Зочин [202.126.89.74] 2019-08-29 03:56:44

Шинэ феодал, хувалзууд хэдэн малаар гайхуулах дуртай. Баян хүн нэг шуурганд гэдэг байх аа. . .

irgen [66.181.161.75] 2019-08-29 02:20:55

Handiw tuslamjaar sum oron hogjij ard irged aniltai boldog bol odiid mongol uls mongol hun yanziin saihan bolohoor bolloo ter buh yum chin shal oor tiishee ooroor helbel tor tushiltsej bga nertei albanii unench tsaraitai dur torhoor zusee huwilgaj uran yruu saihan dongodson ug yriai shunag setgel ni hzeech hanaj tsadhaa medhee bolison aimshgiin eroolgui har nuhruu handiw tuslamj chin unaj uheed ard tumend ochihoo boliod udaj bnaaaa........

Иргэн [66.181.176.167] 2019-08-29 02:08:36

Ажлын байр нэмэгдүүлсэн,хүнд хэцүү үед татвараа төлөөд,төрийн хүнд сурталтай газартай тэмцэлтээд,олон жил олон хүнд цалин олгож бгаа хотын хүнд ямар цол өгөр вэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.