Цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй байна

М.Амаржаргал / Боловсрол

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 275,800 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэж мэдээлсэн. Гэвч цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилээ дуусаагүй барилгатай угтах нь. Тухайлбал, Баянгол дүүргийн 30, 34 дүгээр цэцэрлэгийн барилга угсралт, гадна тохижилтын ажил 70; 90 хувьтай, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байгаа аж.

Мөн тус дүүргийн 66, 114 дүгээр цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга 70-80 хувьтай, ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн барилга баригдаж буй 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд барилгын хог хаягдлаа бүрэн зайлуулаагүй, гадна тоглоомын талбай дахь тоглоом, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй дутагдалтай байгаа аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх нэр дурдсан цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийх үеэр ийм зөрчил илэрсэн байна. Тус газраас боловсролын хяналт шалгалтыг ирэх сарын 3-ныг хүртэл явуулах аж. Шалгалтын явц өнөөдрийн байдлаар 45.8 хувьтай байна.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.26] 2019-09-01 02:55:48

Havar ert horongiig ni shiidehgui bol tsagii ni tulgaj shiiddeg yum aa mangaruud ajlaa medehgui sh dee shireenii araas ajil hiij bgaa yum chini

Зочин [202.9.42.188] 2019-08-31 06:00:51

БЗД ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүийн 55-р тусгай сургууль бас засвартай , хичээл нь хэзээ орох нь тодрхойгүй байгаа. Захирал нь гэж ЛАНД унасан хүн байдаг

Зочин [202.9.42.217] 2019-08-31 03:31:16

Бүтэн гурван сар юу хийж байсан юм бэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.