ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Ном нойр хүргэж сайхан амраадаг

Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номоос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэдэг болно. Үүнийг байнга давтсанаар аажимдаа унтах дохио болсон нэгэн хэвшил тогтож болох юм. Мөн унтаж байгаад сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад нам унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хэвшил нойр хүрэхгүй, сэтгэл сэрвэлзэх үед тун тустай.

Бүүвэйн дууны домог

https://goomaralmongol.files.wordpress.com/2015/04/0cd021420f5d66be7bfde82c3ca88926_836e3dd1.jpg

Монголчууд эрт дээр үеэс одоо хүртэл нялх хүүхдээ саатуулан унтуулахдаа яруу сайхан хоолойгоор бүүвэйлж, эхийн зөөлөн цагаан гараар алгуурхан хөдөлгөж саатуулдаг билээ. Монгол эх хүүхдээ өлгийдөж хөхүүлэн цатгасны дараа "бүүвэй, бүүвэй" буюу хэрэв чангахан аялах бол "бүүвэйн, бүүвэйн " эсвэл "бааван, бааван" гэдэг юм. Нялх хүүхдийг нэг ойгоос өнгөрснөөс хойш бүүвэйлэхэд үг нь олон болдог. Үүнийг "бүүбэйн үг буюу дуу" гэж хэлэлцдэг байна. Ийм "Бүүвэйн дуу" бол бичгээр эсвэл ардын аман зохиолоор зохиогдсон үзэгдэнэ. Бичгээр зохиосон "бүүвэйн дуу" амаар зохиосноос цөөн юм. Монгол ардын аман зохиолоор бий болсон "Бүүвэйн дуу" монголын орон нутагт янз бүр байсныг цуглуулсан хүн бас цөөн. Одоо үед ардын аман зохиолоор бий болсон "Бүүвэйн дуу"-ны зарим нь мартагдаж байна. Олонхи "бүүвэйн дуунд" монголын өвөрмөц байдалтай холбогдсон хүүхдийн хүмүүжлийн зүйлс орсон цөөхөн бадаг шүлэгтэй дууны үг байх үзэгдэнэ. Бас заримдаа ямар нэг домогтой уялдсан "бүүбэйн дуу" байх юм. Иймэрхүү "бүүвэйн дууны" үг бусдаасаа төвөгтэй мэт зарим үгийн утга тодорхойгүй байдаг. Харин ямар нэг домогтой холбогдогдолгүй бусад "бүүвэйн дууны" үг, утгыг ойлгон мэдэхэд хялбархан байдаг. Үүнийг өөр үгээр хэлвэл уг дуу их л амархан зохиомжтой бөгөөд энгийн ярианы хөнгөхөн ойлгомтой үгээр шүлэглэсэн байдаг билээ. Бүүвэйн дууны үг хэдийгээр монголын орон нутгийн дотор янз бүр байдаг боловч, харин уг дууны ая төдий л олон янзтай биш, тухайлбал ардын аман зохиолын "бүүвэйн дууны" ая гурав, дөрвөн янзаас хэтрэхгүй шиг сонсогдоно.

Гарын ариун цэврээ сахиарай

Сургууль, цэцэрлэг цугларсан энэ өдрүүдэд хүүхэд өвдөх нь эрс нэмэгддэг. Бохир гараар дамжин олон төрлийн нян тархдаг учир та ч бас сэрэмжтэй байгаарай.

http://2.bp.blogspot.com/_T2QMfHU9O4k/SHuW2ELUy7I/AAAAAAAAAhw/YPv_4x_u0zQ/w1200-h630-p-nu/hand.jpg

Гар бол нян хадгалагч, дамжуулагч мөн:

Хүний биед өвчин үүсгэж байгаа нян,бичил биетний 90 хувь орчим нь бохир гараар дамждаг. Бидний дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад,иж балнад,булчин задрах тахал, хоолныхордлого,бэтэг, цагаан хорхойтох зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг.Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал юм

Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдардаг вэ?

Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт байдаг байна.Өвчин үүсгэгч нянгийн 90 хувь нь бохир гарт байдаг Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч-3 хоног,балнад өвчний үүсгэгч -2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч-олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.