Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарч, саналаа татаж авлаа

Б.Мөнхцацрал / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Ардчилсан нам сүүлийн дүгнэлтийг гаргаж байна гэж та бүхэн ойлгож болно гэдгийг мэдээллийн эхэнд тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

Тэрбээр “ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын гол гол заалтуудыг илэрхийлсэн 25 саналыг хүргүүлсэн. Товчхон хэлэхэд энэ нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам маш идэвхитэй байр сууриа илэрхийлж оролцсон. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр Ардчилсан нам өөрсдийн Ардчиллыг бэхжүүлэх сонгодог парламентыг хамгаалах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутагдаж байгаа зарчмын саналуудаа нэмж оруулах талаар маш идэвхитэй ажилласан. Харамсалтай нь зайлшгүй орох шаардлагатай Монгол улс цаашид олон зууны туршид хөгжих энэ боломж манай санал унаснаар үндсэндээ хаагдаж байна. Тийм учраас бид хэлэлуүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Ардчилсан нам энэ бүх байдалд дүгнэлт цаашид оролцохуу үгүй гэдэг тодорхой болж байна.” гэв. Хасагдсан гол зарчмын заалтуудыг дахин сануулбал:

Нэгдүгээрт: Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгох гэдэг гол заалт бол дэмжигдээгүй.

Хоёрдугаарт: Сонгуулийн тогтолцоогоор холимог тогтолцоог сонгож намуудын хариуцлага зохион байгуулалтыг хөгжүүлэх, үүгээр дамжин УИХ-ын сахилга хариуцлага зохион байгуулалт бодлоготой байх, улсын хэмжээний төлөөлөл болон орон нутгийн төлөөллийг жигд хангах гэсэн бидний энэ санал мөн дэмжигдээгүй унасан.

Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, бие даасан байдлыг хангах гэсэн чухал заалтууд дэмжигдээгүй унасан байгаа.

Мөн биднийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарсаны дараа Парламентын тогтолцоог дордуулсан хоёр заалт дэмжигдээгүй унасан байна. Энэ бол Засгийн газрын гишүүнтэй холбоотой томилгоо. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын энэ үйл ажиллагааг, бие даасан байдал, УИХ-аас хараат бус байдал, гүйцэтгэх засаглалыг чадваржуулах хэмжээнд орж ирсэн, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн энэ заалт эсрэгээрээ явсан. Олон жил яригдсан давхар дээлийн тухай асуудал төслөөр орж ирсэн боловч дахин хэвээр үлдсэн. Төрийн эдийн засаг төсөв санхүүтэй холбоотой асуудлууд, татвар хураамжийн асуудлууд бүгд унасан. Мөн онцолж хэлэхэд Засгийн газрын өрийн хэмжээ 60 хувиас дээшгүй байна гэсэн бидний санал ч унасан. Ингээд харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарчмын ямар ололт амжилт гарав, үнэхээр сонгодог Парламентыг төгөлдөршүүлэх, цаашдыг хөгжлийг хангах ийм ул суурьтай өөрчлөлт болж чадавуу гэвэл үгүй. Тиймээс өнөөдөр бид нар энэ бүх санал санаачлага унасан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан саналуулаа татаж авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бид цаашид хэлэлцүүлэгт орохгүйгээр зогсохгүй өөрсдийн гаргасан саналуудаа татаж авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.227] 2019-09-11 09:31:48

АН одоо улам бүр хүчээ алдаж итгэл даахаа болисоор байна. Гэмт итгээдүүд нь гэмгүй болж эхлэв. Юу Элбэгдоржийг байцаах, Одоогийн удирдлага нь бушуухан гэмт хэргээс мултарах хүслээс өөр бодох юмгүй болжээ гэж ххрдаж байна. Эрдэнэтийн 49 хувь энэтэрний хэрэг хугацаа хэтэрэх биз. Бүгд буруугүй, бүгд ялгүй сайхан ирээдүй биднийг хүлээж байнаа

зочин [64.119.25.31] 2019-09-10 22:28:03

АН,Баттулга --ын хуйвалдаан илэрч байнаа,МОНГОЛЧУУД ойлголоо,Гарамгайбаатар,Н,Батбаяр нарыг хэргээс чөлөөлүүлсэн тул УРВАЖ үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарлаа,ҮНЭН нүүрээ харууллаа,МОНГОЛчуудаа

зочин [203.91.116.118] 2019-09-10 10:39:39

Улс төр хийж байгаа царай нь байх даа, зайлуул,,,Монголын ард түмэн АН-ын хорлон сүйтгэгчдээр дахин эдийн засаг, улс ороноо сүйтгүүлэхгүй шүү

Зочин [182.160.37.63] 2019-09-10 08:08:19

АН нам шуналтай дээрэлхүү үхширсэн саарал буурал халзан толгойтой худлаа шаадаг хошгируулдаг атигар намхан тагжгар палтгар пэлцгэр яг жорлонгийн ногоон ялаа цэлхийсэн эрүү ам нь унжиж жайжийсан идэш уушаа тохируулдаггүй ховдог хомхой сэтгэлтэй өвчин эмгэгтэй өвгөчүүл л үлдсэн. залуу нь дарвайсан том амтай магнай сэжгийн охин шааж баригддаг зомби царайтай тэмүүжин эрүү нь шаймийж жайжийсан ярвайсан гантөмөр эмэгтэйчүүд нь тайваны тагнуул гэх мэт бас л худлаа шаадаг хэдхэн ялааны өтнүүд.

Зочин [202.126.88.42] 2019-09-09 20:32:18

наад АН гээд үхдэлүүдэд чинь ард түмэн сонголтоо хийгээд хаяцан шд,нээх ард түмэнд таалагдах гээд эрхлээд байх юмгүй зайлцгаа

ЗОЧИН [150.129.143.24] 2019-09-09 18:45:08

ТА НАРЫН ОРОЛЦОО ОГТХОНЧ БАЙХГҮЙ.. ХАРИН ЦААШДАА ЯАХ ВЭ? ГЭДГЭЭ Л БОДОХ БОЛСОН ЦАГ.................АРД ТҮМЭН УХААНТАЙ ДАА


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.