“British Airways” компанийн нисгэгчид ажил хаяжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Их Британийн агаарын тээврийн “British Airways” компанийн нисгэгчид цалинтай холбоотой маргааны улмаас хоёр өдрийн ажил хаялт зарлажээ.
“BALPA” буюу “British Airways” компанийн нисгэгчдийн холбооноос зохион байгуулсан уг үйл ажиллагааны улмаас даваа, мягмар гарагт товлосон бараг бүх нислэг цуцлагдахад хүрсэн байна.

“British Airways” компанийн удирдагуудад хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирээгүй хэвээр байна гэж “BALPA” өнгөрсөн ням гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ. Харин “British Airways” компани даваа гарагт мэдэгдэхдээ, “BALPA”-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

“British Airways" компанийн нисгэгчид анх удаа ажил хаяж буй нь энэ бөгөөд уг үйл ажиллагаа өдөрт 40 сая еврогийн хохирол учруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.