Сонирхогчдын боксын ДАШТ-д Н.Шинэбаяр өнөөдөр тулалдана

М.Амаржаргал / Спорт

ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д энэ жил 78 орны 365 тамирчин оролцож байна.

Монголын тамирчдаас:

  • 52 кг-ийн жинд 41 боксчин оролцоно. Манай тамирчин Х.Энхмандах эхний тойрогт хийлж дараагийн тойрогт есдүгээр сарын 14-ний өдөр Казахстаны С.Бибоссиновтой тулалдана.
  • 57 кг-ийн жинд 51 тамирчин сугалаанд орж, манай Э.Цэндбаатар эхлээд гоц мөргөж дараа нь есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн боксчдын ялсантай тулалдана.
  • 63 кг-д хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж байна. Энэ жинд манай шилдэг боксчин ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана.
  • 69 кг-ийн жинд 51 тамирчин байна. Манайхаас Г.Баярхүү эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойргийн тулаанаа 9 сарын 16-нд хийнэ.
  • 75 кг-ийн жинд Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана. Энэ тулаанд ялалт байгуулбал манай тамирчин дараагийн тойрогт Австрийн А.Каммаранотой таарна.
  • 81 кг-ийн жинд нийт 49 тамирчин сугалаанд оролцож ОУХМ Н. Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой учраа таарсан бөгөөд өнөөдөр рингэнд гарна.
  • 91 кг-ийн жинд 42 боксчин байна. Манайхаас ОХУМ С.Эрдэнэбаяр эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.41] 2019-09-11 01:10:22

за хөвгүүдээ зодоод байгаарай амжилт, хурд самбаа ухаан гаргаарай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.