Шинзо Абэ Засгийн газартаа халаа сэлгээ хийлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 13 сайдыг шинээр томилж, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцууллаа.

Өнгөрсөн долдугаар сард явуулсан Дээд танхимын сонгуулиас хойш хийсэн анхны халаа сэлгээ энэ болж байна. Уг сонгуулиар эрх баригч Либерал-ардчилсан нам зарим суудлаа алдсан хэдий ч олонхын суудлыг авж чадсан юм.

Номхон далай дамнасан түншлэл болон Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний гол төлөөлөгч Тошимицү Мотэгиг Гадаад хэргийн шинэ сайдаар томилсон байна. Тэрбээр Таро Коногийн халааг авж байгаа бол Т.Коно Батлан хамгаалахын сайдын албыг хашихаар болжээ.

Шинзо Абэ танхимын чухал хоёр албан тушаалыг өөрчлөөгүй бөгөөд Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Суга нар албан тушаалаа үргэлжлүүлэн хаших ажээ. Тэд Шинзо Абэг 2012 онд засгийн эрхэнд эргэн гарснаас хойш албан тушаалуудаа хашиж байна.

Засгийн газрын шинэ гишүүн болох Шинжиро Коизимиг Байгаль орчны сайдаар томилжээ. Тэрбээр Либерал-ардчилсан намын өсөж яваа залуучуудын нэг бөгөөд Ерөнхий сайд асан Жүничиро Коизимигийн хүү юм.

Шинзо Абэ лхагва гарагийн орой хэвлэлийн бага хурал зохион байгуулж, томилгооныхоо талаар дэлгэрэнгүй танилцуулна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

зочин [124.158.77.41] 2019-09-12 06:51:05

сайдад тохирохгүй хүнээ зоригтой сольж ажлуулдаг баймаар манайд яандаа гэсэн юмнууд зууралдаад л байх юм

zochin [185.39.141.36] 2019-09-11 08:44:44

manaih hed hed bavchaad baihad .. japan 1 l bavaj baigaa yum uu kk

Зочин [172.58.142.232] 2019-09-11 19:17:23

Kkk harin tiim


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.