“Нинжа”-гийн Засгийн газар албан бус агентлагуудаа татан буулгах ёстой

Aдмин / Хууль

Өнөөдрийг хүртэлх үе үеийн Засгийн газар Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэх мэтээр ямар нэгэн нэртэй байжээ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл хийх гэж, Шийдлийн засгийн газар шийдэл хайж, Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн байх гэж оролдсон. Ерөнхий сайд нар кабинетдаа нэр оноож өгч түүнийхээ хүрээнд үйл хэргээ үргэлжлүүлдэг бичигдээгүй дүрэм нэгэнт бий болсон. Харин энэ удаагийн Засгийн газрын тэргүүн кабинетдаа ямар ч нэр оноолгүй өнөөдрийг хүрсэн нь ямар нэгэн бодлого зорилт, малгай дээвэргүй байсных биз.

Үнэхээр энэ Засгийн газрын үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл ямар ч зорилтгүй өдөр хоногийг аргацааж, үйл явдалдаа хөтлөгдөж шийдвэр гаргасан байдалтай үргэлжиллээ. Ерөнхийдөө ард түмнээ хуйлруулж үндсэрхэг сэтгэл дээр нь тоглосон, хийрхэл, хөөрлийн шийдвэрүүдээр дүүрэн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаар 2020 он руу орж байна. Ёгтолж хэлбэл Засгийн газар нь салют буудуулж ард иргэд нь тээр доороос өнгийн гэрлийг үзэж суухаас хэтрэхгүй он жилүүд өнгөрч байна гээд дүгнэчихвэл хол зөрөхгүй л болов уу. Мал амьдаар нь гаргана гэдгээс өөр юу хийв. Юу шийдэж, шинэчлэв. Юун дээр мэргэжлийн байж чадсан бэ энэ Засгийн газар. Өөрсдийнхөө эсрэг жагсаалыг зохион байгуулж Үндсэрхэг үзэлт бүлгэмүүдийг хөлсөлж, Үндэсний компаниудынхаа эсрэг Нинжа нарыг турхирснаас өөр ямар гавьяа байгуулаа бол.

Хамгийн сүүлд тэд эдийн засгаа хөнтөрч орхих шиг болсон. Лицензийг хуйгаар нь цуцалсан асуудал эх орон гэж цээжээ дэлддэг ард түмэнд үнэхээр таашаалтай, бахадмаар сонсогдож магадгүй. Харин эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсын оюутнаас эхлээд улс орны санхүү гадарладаг хүн бүр энэхүү шийдвэрийг сэрдхийн хүлээж авсан байх ёстой. Олон ч эдийн засагч, судлаач нөхөд уналт руу хөтөлсөн шийдвэр гаргалаа гэсэн дүгнэлт хийснээ танилцуулсаар байна. Нээрэн яагаад Монгол Улсын сангийн авдарын гол артерийн судсыг тачаадан байж хаагаад төсвийнхөө тампууг гөвж орхио юм бол. Яагаад олон мянган уурхайчныг ажилгүй болгож ар гэр авгай хүүхдийг нь хоногийн хоолноос нь салгаж байгаа юм бол. Яагаад энэ Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг шийдвэр гаргаж мөрөөрөө хөдөлмөрлөж яваа таван мянга гаруй иргэнээ гар мухар халаас нимгэн болгов. Энэ бүх асуултын хариулт маш энгийн. 2020 оны сонгуулиар эх орон гэж цээжээ дэлдэгч 200 мянган санал хамахын тулд таван мянган уурхайчин өрхийг самрах бага хэрэг байх.

Ерөөсөө энэ Засгийн газарт чөтгөрийн үг шивэгнэж, хүслээ гүйцэлдүүлдэг албан бус Агентлагууд олон байх шиг байна. Үндсэрхэг бүлгэмүүд нэг хэсэг Засгийн газраар орогнож Эрх баригч намыг эрх баригч намын эсрэг жагсааж чадсан. Одоо Нинжагийн агентлаг байгуулагдчихаад Засгийн газрыг улсынхаа эдийн засгийн эсрэг сэлэм бариулан босгож чадлаа. Энэ Засгийн газар буутлаа сэлмээ хуйлахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн кабинетед Нинжагийн Засгийн газар гэдэг нэр хамгийн ихээр зохих бололтой. Энэ албан бус агентлагуудыг татан буугдахгүй бол монголчууд өөд нар харахгүй.

Л.Гантиг


Сэтгэгдэл

Адар [183.177.100.4] 2019-09-13 03:48:45

Уул уурхайгаас олох хэдэн төгрөг бодсоор байвал, газар нутаггүй болно. Газар нутаггүй тусгаар тогтнол хаана байдаг юм бол? Хэсэг монголчууд ажлын байргүй болж байгаа нь үнэн, Жаахан мөнгө төсөвт орж ирэхгүй болж байгаа нь үнэн. Гэхдээ төрөлх нутагтай бүгдээрээ амтдрах боломж энэ бүхнээс илүү хэрэгтэй байна.

Зочин [202.179.24.58] 2019-09-13 01:22:37

ХХЗХ, ШӨХТГ, СЗХ, ЭХЗХ, ГЭХЧИЛЭН ТАТАН БУУЛГАМААР ГАЗАРУУД МӨН Ч ИХ БАЙНА ДАА.

Зочин [202.9.42.86] 2019-09-13 01:14:39

Тиймээ. Маш олон уурхайчид(20000) ажлын байргүй болсон. Түүнийг зөв гэе. Тэгвэл Хүрэлсүх Ш Батхүүгээс 40сая доллараа бас хураагаад ав л даа. Хөгжлийн банкнаас аваад өгөхгүй байгаа 1.3 их наядаа бас дор нь ав л даа. Цагаан суваргаа авна гээд байсан яасан? Худлаа л байхгүй юу???

zochin [202.126.88.48] 2019-09-13 00:39:12

ланд 200, бенз сэлгэж унаж эх орны минь хөндлөн гуд давхиж хаана ямар ашигт малтмал бна гэж яваа тэр уурхайнуудын эзэн нь хэдхэн хүн, эсвэл хятадууд \дээр нь бас арабууд нэмэгдэх шинжтэй бна \бдаг. Ажил хийж байгаа монгол хүнд хэдхэн төгний цалин өгчихөөд өөрөө бол хэлэхэд ч тоо хүрэхгүй орлого олж бгаа энэ олон уурхайгүй бид сайхан амьдарья гэвэл чадна. Харин гэр бүлээ аваад гадагшаа явахаас гэдгийг бас ойлгохгүй л юм бна. Гадаадад гараад бас л нэг имигрант, ямар ч эрхгүй мэдээж Монголд байгаагаас илүү хэдэн дахин мөнгө олж бно л доо харин гэрээ хэн нь төвхнүүлэх юм бэдээ буцаад ирэхэд чинь эх орон байхгүй хэн нэгэн өөр хүн угтаж магадгүй л байхдаа яг халимагууд шиг ..

zochin [59.153.112.104] 2019-09-12 16:48:18

hulgaich manangiin togtoltsoog nuraah gej hamag ajilaa aldaj bna

Бат [103.229.122.16] 2019-09-12 16:38:10

Эх орон гэж цээжээ дэлддэг ард түмэн яг үнэндээ бол өчүүхэн амиа хичээгч хулгай хийж чадаагүйдээ хорсож хилэгнэсэн мухар үхрүүд шүү дээ

Bathurel [202.9.42.81] 2019-09-12 14:11:13

Nefti bolovsryylah vildver,tomor zam,ylaan baatrin tseverleh baigyylamj,nalaih zam,darhani zam,hoshogtiin niseh ongotsni byydal geed dysdaggui eheldgui ajlyyd bogd hodolj dysah ni dyysaj id buten baigyylalt ornoj bn bas saijryylsan tulsh geed um hiij bn hydlaa shuumjilhee boli

Зочин [202.9.43.250] 2019-09-12 11:15:04

Хууль бус хулгайн аргаар монголын баялагыг идэж. Байгаль орчныг сүйтгэж байгаа хулгайч дээрэмчидтэй Хүрэлсүх тэмцэж байгаа Энэ нь цөөн хэдэн хүний дургүйг хүргэж байгаа ч Монголын ард түмэн дэмжиж байгаа шүү. Ирэх жилийн сонгуульд ахиад сонгоно доо.

Зочин [202.131.242.122] 2019-09-12 10:08:32

Нинжа нарын ажлын байраас илүүтэй эх орон байгаль дэлхийгээ хамгаалах нь туйлын чухал. Энэ засгийн газар л зөв ажиллаж байна. Амжилт хүсье

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:18:12

дэмжиж байна. тун зөв байна

иргэн [192.82.66.152] 2019-09-12 08:36:33

Хүрэлсүх сайдын чих нь хов жив дуулахдаа сайн хөгжсөн юм шиг байгаа.Чихэнд нь хүрлээ л бол тэр доор нь сэлэмдэнэ.Тэр чихэнд хүрээд байгаа зүйл нь төр түмний эсрэг зүйл.Гэтэл уг үг яриаг хүлээж авч байгаа нь маш мундаг.Сайн зүйл чихэнд нь ховор очдог юм шиг байгаа.чихэнд нь шивэгнэдэг шивэгчингүүд нь атаархсан эсвэл өөрөөс нь хамаагүй илүү хүмүүсийг зайлуулах гэж шивнэдэг түүнийг нь хүлээн авдаг учир түүндээ амтшаад одоо бүр орохгүй юм гэж алга болжээ.Хавтгайруулж хурааж хумиж халж хорьж болохгүй дээ ЕСайдаа.Буруу зөвөө ялгаж салгаж л баймаар байна шүү.Дарамт дарангуйлал нь дамгайлж байгаагаа мэдрээсэй.Сайн юм байгаач саар нь олон болоод байна шүү ЕСайдаа

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:22:38

чи хэний үгээр хэдэн төгрөг авчаад юу юу гээд байгаа юм вэ. цаана чинь чамаас цаадах нь дэмжээд л байна шүү дээ. Жишээлбэл нийтлэлч Баабар тийм нэр одоогоор өгөөгүй байхад чи юу вэ. чамайг хэн сонсоно оо. зүгээр гэртээ амтайхан хоол хийж идээд хэвтэж байвал яана. мэдрэлээ битгий муутгаа хө.

Зочин [66.181.161.78] 2019-09-12 08:28:10

Azuin haaduud zasag turduu ner ugdug bsan ium. Manj, Naran uls g.m. Mongol tur bol eldev chimeggui duugai ajlaa hiideg zasagtai bdag ium.

Зочин [203.91.114.244] 2019-09-12 07:48:31

УИХ, ЗГ хөдөөгийн 30+ мян км шилэн кабельд өндөр тариф тогтоочихоод, тэр хурдтай утсыг ашиглалтгүй шахам байлгаж чадаж байна. Тогоруу үнэгийг лонхонд хийсэн хоолоор дайлдаг шиг. Мөнгө өө төл, үгүй бол интернет НО гэж байгаа юм, сумынханд. Тогтвортой Хөгжил-2030 дотор "хаана ч адил тарифаар интернеттэй болно" гэж орсон гэсэн, тэрнийг Хүрэлсүх хэрэгжүүлсэнгүй. Бид хүүхдийн интернетээс болж УБ руу нүүх гэж байгаа юм. Хөдөөний хүүхдийг хөгшин бидэнтэй адил бүдүүлэг байлгахыг яасан ч их мэрийх юм, ЗГ. Мааждаг утас бол хэд бий, гэтэл интернет нь үнэтэй ч бай ноолуур зарснаа өгөөд ашиглая гэж бодтол манай энд, Хо Алтайн Барлаг багт байдаггүй ээ. Эндээс гаралтай Сайханбилэгийг шалж станц бариулж амжсан, АН нь арай дээр байж уу, бэлчээрээсээ ч ярьдаг болчлоо, Халзан Бүргэдэйн хаанаас ч. Жимобайлд гомдол гаргатал интернет өгөх аргагүй, маш өндөр үнэтэй, та нар дарга, төлөөлөгч нартаа хэлж хямдруул, тэгвэл УБ-тай адилхан болгоно гэнэ. УИХ-ын гишүүд маань манийгаа бүдүүлэг байлгахын өвчин!!!

Зочин [64.119.18.214] 2019-09-12 10:43:00

Хаа бсан Ховдын Аотай сумын Барлаг бригад. Хэдэн хүнтэй баг бригад юм. Аймаг орох гэж яадаг блаа санаж бгаа биз. Тэнд шилэн кабель тавих өртөг өндөр шүү дээ. Зүгээр л наад утсаараа мах ноосны үнээ мэдэж бвал барав

Зочин [202.9.45.176] 2019-09-12 07:07:21

эх орончид нинжаа нарыг хэзээч хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь нинжаа нар эх орныхоо сүйрлийг хийж явдаг амин хувиа хичээгч нар юм.Бусад ардууд бол хөдөлмөрлөж түүнийгээ ард түмэндээ худалдаж тэдэндээ үйлчилж амьдардаг улсууд.Нинжаа нар хятадуудын гар хөл юм.

Женко хүүк 2 муудалцжээ [66.181.161.64] 2019-09-12 06:39:10

Зикагийн medee.mn хүүкийг мууулж эхэлж байна. Яах араггүй муудалцсан байна

иргэн [150.129.142.236] 2019-09-12 06:38:42

ТАТВАР , ТОРГУУЛЬ НЭМЭГДЭЖ, ГАЗРЫН ТӨЛБӨР, ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ 3/гурав/ ДАХИН НЭМЛЭЭ. ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ НЭМСЭНЭЭ НУУХЫН ТУЛД САРД ХОЁР ХУВААЖ БИЧИЖ БАЙНА. НЭГИЙГ НЬ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙТАЛ ЦАХИЛГААН ТАСАЛЧЛАА. АРД ТҮМНИЙХЭЭ ХАЛААС РУУ ГАРАА ГҮН ШУРГУУЛЖ , УЛС ОРНЫГ САМАРЧ БАЙНА ДАА. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР !!!!!!!!!!!!

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:25:58

өмнөх засгийн газруудад Эрдэнэтээ алдах шахчихаад юу гээд гонгиноод байна аа.

Зочин [122.201.31.224] 2019-09-12 06:14:41

Монгол уул уурхай шиг хэрэггүй зүйл алга алга даа энэ засаг хүнд үеийг туулж бна бид харин дэмжинээ

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:27:02

дэмжинээ

Шороотын Цэвээн [202.131.228.114] 2019-09-12 07:24:54

Амжилт хүсье. Өлсгөлөнгийн хорхой минь. Уул уурхайгаа хаагаад 1900 он руугаа буц даа

зочин [203.91.116.118] 2019-09-12 05:52:19

Монголын газар шороог хуульгүй ухдаг луйварчид боож үхлээ юу,,,Хуульгүй загнадаг цаг өнгөрчээ, Ард түмэн Хүрэлсүхийг дэмжиж байгаа, Байгалыг сүйтгэж ард түмний өмчийг хууль бусаар авч асар их ашиг олж байсан Олигархиуд захиалж бичүүлж байгааг иргэд бид мэдэж байна аа

ольгорх Чээнж төр [194.228.76.203] 2019-09-12 16:32:38

ольгорхийн көлсний күн Гантиг гэгч энэ ёрын яр сифлийс гуай монголд Чээнжийн засаг тогтоохыг суртгаалдаж байгаа царай нь энэ дээ.

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:28:06

тиймээ мэдэж байгаа. дахиад сонгоно.

ИИЭУИ [66.181.165.246] 2019-09-12 05:51:35

ШИНЭЧЛЭЛИЙН, ШИЙДЛИЙН, МЭРГЭЖЛИЙН ГЭХ МЭТИЙН ГОЁ НЭРТЭЙ ЗГ-УУД БАЙСАН Ч НЭРЭНДЭЭ ЗОХИЦСОН ЗГ НЭГ Ч БАЙГААГҮЙ. ЗАРЧМЫН ХУВЬД БҮГД ХУЙВАЛДАГЧ ХУЛГАЙЧДЫН ЗГ БАЙСАН.

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:28:49

яг тийм

иргэн [43.228.131.239] 2019-09-12 05:31:08

Хүрэл Сүх минь дэ яана да яана Пис гэж

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:29:18

чи өөрийгөө хичээ

Bat [64.119.17.75] 2019-09-12 05:25:20

Ногоогоо зулгаагаад амьдар харъя та нарыг муусайн пи нар

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:29:38

чи өөрөө па

Зочин [66.181.170.82] 2019-09-12 05:15:23

Яг цээжин дотор бодогодоод бсан юмыг бичиж... Манайхан ч дор бүрдээ бодож, дор бүрдээ халаглахаас өөр юу ч хийж чадахгүй ард түмэн юм даа Гэр бүлээ аваад гадагшаа явахаас өөр сонголт үлдэхгүй л болоод байна шүү

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:30:24

good bye

зочин [202.131.229.246] 2019-09-12 05:06:02

уух ус нь тунгалаг ургах ногоо нь шимтэй улаан халцгай болоогүй талтай байсан нь дээр байхаа

Зочин [202.21.109.122] 2019-09-12 10:30:48

ok

Зочин [202.179.31.41] 2019-09-12 05:05:49

Яасан онож нэр өгөө вэ? Тэгээдч ерөнхийд нь улс орныхоо болоод эдийн засгийн байдлыг товч тодорхой дүгнэж орхисон байна,сүрийл бичиж.Хүрэлсүх одоол хэлсэн үгэндээ хүрч шинэчлэлүүдээ шуурхайхан шиг хэрэгжүүлэхийн тулд ханцуй шамлан орох хэрэгтэйл байна шүү,тун бага хугацаа бүлдлээ шүү ...


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.